НИЙГЭМНийгэм мэдээ

УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа өнгөрсөн оноосоо өссөн үзүүлэлттэй байна

Манай улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний 9 сарын байдлаар 25,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,5 сая тонноор илүү байна. Үүнийг задалж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл:

Импортын 3,2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 17,4 хувиар, экспортын 9,5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 11,0 хувиар, орон нутгийн 8,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2,7 хувиар өнгөрсөн оны мөн үеэс тус тус илүү байна. Харин транзит 4,3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3,4 хувиар дутуу байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэсэн ачаа сүүлийн 4 жил дараалан  эрчимтэй өсөж байгаа юм.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button