Улс төрийн мэдээ

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасах шийтгэл оногдуулсан байдаг. Тодруулбал,

Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1-т зааснаар буруутган, шүүсэн.

Эдгээр хүмүүсийг албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгасан бөгөөд шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон юм.

Ингэхдээ Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жилийн хорих ял оноосон байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Л.Бямбасүрэнгийн гомдлыг хэлэлцэж, 13 жилийн хорих ял болон нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хорих шийтгэлийг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Их наядын хулгайч нарыг ингэж шийддэг бол монгол хөгжлөө

Зочин
Зочин

Нөгөө Нүүрсний 40 Ир наяд 60 тэрбум Концессын хэрэг гэсэн том том хэргүүд юу болсон бэ

Зочин
Зочин

busdiig yag ingeed shiideed yvaach

Зочин зочин
Зочин зочин

Дараа дараачийн авилгалч нарыг ингээд 10 жилээр таслаад бвал болж л бна.

Зочин
Зочин

Арай л хүнд биш үү ?
Ад мөрийн зангаараа амьтан хүнтэй өс хонзон зангидсан авгай юмуу даа.

Шилмэл Загвар
Шилмэл Загвар

Очиж очиж эмнэлэгийн мөнгөнөөс чаачаад ичдэгүйн бхда. Сэмбэгэр авилгачин чавка шорондоо жангаа гудраад хааяа хэдэн эр хуягуудаар тачаалаа тайлаад 7 жил батаараа сууждээ

Зочин
Зочин

Хохь нь..

Зочин
Зочин

Арай ч дэ том дарга нар нь болхоор торгуулаад юм уу хөнгөн ял авдаг дампуурсан шүүх юм да

Зочин
Зочин

Нөгөө их авилга авсан, хулгөй хийсэн нөхдүүдээ бас шийтгэ. Төрийн албыг цэвэрлэх хэрэгтэй

Б.Нэргүй
Б.Нэргүй

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү яасан бэ?Ковидын үеэр авгай хүүхдээ англид сургацийн бишүү??.

иргэн
иргэн

Ямар сонин шийтгэл вэ?

Зочин
Зочин

Бусад нь яахын. Ганц эмэгтэйд арай чанга бгаан бишүү

Холбоотой мэдээ

Back to top button