НийгмийнСонгууль-2024Улс төрийн мэдээ

МАН жагсаалтаар “хожил” тооцож, АН арилжаа, лобби төлөөллүүдээр дэсэлжээ

Улс төрийн намууд өчигдөр 00:00 цагт багтаан, УИХ-ын сонгуулийн 13 тойргийн 78 мандат, жагсаалтын 48 дэслэлээ дотооддоо эцэслэн шийдвэрлэсэн. Ардчилсан хувьсгал гарснаас хойш нийт найман удаагийн сонгууль явагдахад нэг удаа холимог хэлбэрээр саналаа өгсөн түүхтэй.

Ирэх зургадугаар сард зохион байгуулагдах сонгууль нь холимог хэлбэрээр явагдах бөгөөд нийт 126 гишүүн сонгохоороо онцлог юм. Монголчуудын шинэ тутмаар суралцах, хөгжүүлэх парламентын ирэх дөрвөн жил нь ихээхэн сонирхол татахуйц хүлээлт үүсгэд буй. Тэр дунд жагсаалтаар нийт 48 гишүүн УИХ-д сонгогдоно. Ингэхдээ улс төрийн намуудын авсан саналын биет хэмжээгээр намууд 48 суудлаа хуваах юм.

Урьдчилсан таамгаар АН, МАН-ын жагсаалтын эхний 20-25-р дэслэлд багтаж байж, УИХ-ын гишүүнээр ажиллана гэх тооцоолол бий. Тиймээс ч системийн гэгдэх намуудын жагсаалтын 20-25-р дэслэл хамгийн их үнэ цэнэтэй байж, намын дарга нар хэнийг хэрхэн хуваарилах уу гэдэг асуудал ихээхэн хүлээлт дагуулав.

Жагсаалтаар шинэ эффект хийх гэсэн Л.Оюун-Эрдэнийн тактик

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн саналын хожлыг жагсаалтаар авах тактик барих нь бүр эртнээс тодорхой байв. Учир нь, найман жил дараалан засгийн эрх барьсан. Муу нэртэй маш олон гишүүдтэй эрх баригч намын хувьд шинээр өгч чадах эффект нь жагсаалтын дэслэл л байв. Хэдий төсвөө тэлж, халамжийн бодлогоо мянгантаа өсгөлөө ч үзэл санааны хувьд жагсаалтын үзүүлэх жин үүнээс давж унах юм.

Удаан бодож, гишүүдээсээ асар сайн нууцалсан жагсаалтын дэсээ танилцуулахдаа эхний аравт нэг ч улс төрч багтаасангүй. Хот төлөвлөгч, усны инженер, Харвардын багш, монопол бизнесүүдтэй дотоодод өрсөлдсөн Ондо брэнд,  академич ахмад үеийн төлөөлөл, монголд боловсролын стандартын төлөө хоёр сэтгэлээр зүтгэсэн хувийн сургуулийн захирал зэргийг онцолж дэсэлжээ.

Жагсаалтын эхний 10-ыг яг Л.Оюун-Эрдэнэ маш сайн шахаж бодоод, өөрийн оюун санаагаар сонгосон шинжтэй байна. Үүнээс хойших дэслэлд Ерөнхийлөгчийн, бүлгийн, хотын дарга Х.Нямбаатарын, генсек Д.Амарбаясгалангийн квотууд орсныг нэрсээс харж болно. Эдгээр дунд Л.Оюун-Эрдэнэ эмэгтэй дэслэл дээр өөрийн хүмүүсээ шигтгэж чадлаа. Жагсаалтад ямар ч УИХ-ын гишүүн, сайд багтсангүй. Мөнхүү МАН-ын дарга, генсекээ нэрлэсэнгүй.

Ерөнхийчлөн харвал, жагсаалтын 80 орчим хувь нь залуу үе. Академич Г.Рэгдэлийг ахмад үеэс хавчуулаад л, дан 70-80 оныхныг өрчхөв. Улс төрийн зоригийн хувьд өмнө нь С.Батболд, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Сарангэрэл зэрэг үгширмэл дүрүүдээ жагсаалтад зоож байсан 2012 оны байдлыг эрс өөрчилж, эвдэж чадсан гэж дүгнэж болох юм. Яах аргагүй, МАН-ын чимэг нь жагсаалтын эхний 30 байр байхаар болов.

АН жагсаалтаа бизнесийнхэнд зарж, ТББ-ууддаа хувааж өгч, Л.Гантөмөрөөр тэргүүлэх хувилбар сонгожээ

Ардчилсан намын жагсаалтын эхэнд шууд намын дарга нь бичигдлээ. Яг өөрийгөө бодвол, сонгуулийн үеэр хувь өрсөлдөөнд санаа зовохгүй. Намаа нэгтгэж базахаа бодвол дарга жагсаалт тэргүүлэх нь угаас зөв. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар ч намын томчууд л жагсаалтын ямбыг эдэлж байв. Энэ жишгийг АН хэвээр авч, намын дарга ба генсек, АЗХ, АЭХ зэрэг ТББ-ын дарга нартаа жагсаалт амаллаа.

Бизнесүүдээс Б.Пунсалмаа, П.Батчимэг, Г.Очирбат нарын дүр багтсан нь айхтар бодлогын шийдлээр тэднийг дэслээгүй нь харагдана. АН дотор их бага хэмжээгээр жагсаалтын дэслэл зарагдсан нь ингэж тодорхой боллоо.

Жагсаалтад Н.Алтанхуяг багтаж, бүх тойрогт гишүүдээ дэмжих байдлаар ажиллах санал тавьсан ч дэмжигдээгүй. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс Ө.Шижир, П.Нүрзэд зэрэг дүрүүдээ дэслүүлж чадлаа. АН-ыг хамгийн муухай харагдуулж буй С.Баярцогт жагсаалтын 9-д дэслэгдсэн ч дотоод санал хураалтаар Х.Тэмүүжинг түүний оронд эрэмбэлэв. Бас чиг АН доторх ардчилал буйг ингэж харж болно.

Ерөнхийчлөн харахад, МАН шиг маш жимбэгэр харагдах байдлыг АН жагсаалтаараа харуулж чадсангүй. Тэдэнд байгаа давуу тал нь МАН-аас бүр залхаж гүйцсэн тойргийн сонгогчдын ерөнхий аяс байна. Саналаа мандатаар цуглуулаад ирэхэд, жагсаалтад суугаа хэд нь ямба эдэлж болно гэж МАН-ын эсрэг сэтгэсэн гэлтэй. МАН бол жагсаалтад буй хэдээ дэмжүүлэх гэж тойргийн рейтинг өсгөхөөр ажиллах зураглал харагдаж байна.

АН-ын жагсаалтын дэслэл:

МАН-ын жагсаалтын дэслэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2024 08:45

Баярцогт ороогүй нь сайн .Орсон бол хэн ч АН-д сан�##� өгөхгүй. Эби өндийж эхлэх байсан.

Зочин
Зочин
5 сар 22, 2024 14:50
Reply to  Зочин

Амаржарг*л дэмий байлаа. Жагса*лтаар орчихоод засгийн газраа татан буулгахад ихэд хүчин зүтгэж байсан хүн дээ.

Зочин
Зочин
5 сар 21, 2024 11:02
Reply to  Зочин

Жагса�##�тын 19-д Р.Амаржарг�##� жагссан байна Р.Амаржарг�##�ын өмнө жаг�####�г овоо гарууд юм . Гэхдээ яах вэ Р.Амаржарг�##� бусдыгаа дагуулаад УИХ ороод ирнээ.Р. Амаржарг�##�ыг УИХ-д оруулж ирэхийн тулд намуудын төлөө сан�##� өгөхдөө АН-г дугуйлцъгаая .

Зочин
Зочин
5 сар 21, 2024 10:52
Reply to  Зочин

Жагса�##�тын 19-д Р.Амаржарг�##� жагссан байна Р.Амаржарг�##�ын өмнө жаг�####�г овоо гарууд юм . Гэхдээ яах вэ Амаржарг�##� бусдыгаа дагуулаад ороод ирнээ.Р. Амаржарг�##�ыг УИХ-д оруулж ирэхийн тулд намуудын төлөө сан�##� өгөхдөө АН-г дугуйлцгаая .

Зочин
Зочин
5 сар 21, 2024 09:04

Күүүү нээрээ эрх мэдлийн төлөөө ингэж �##��##�цдаг шигээ улс орныхоо төлөөө иннэж чармайл�##�т гаргадаг болоосой

Зочин
Зочин
5 сар 21, 2024 09:06

ARAi ARAI ARAI

Зочин
Зочин
5 сар 21, 2024 09:08

За Оюу-эрдэнэ зөв байна амжилт.одоо л МАН зөв замдаа оржээ

Зочин
Зочин
5 сар 22, 2024 14:55
Reply to  Зочин

8 жил юу ч хийгээгүй нам. Сонгуулийн өмнө болгон ш нэчлэгдлээ л гэдэг бахь байдгаараа л .Мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилладаг МАН даа.

Зочин
Зочин
5 сар 21, 2024 09:08

Хулгайч Худ�##�ч МАНаас Ард Түмэн З�##�хаан Байлгүй дээ...

Зочин
Зочин
5 сар 21, 2024 09:09

Зайлцгаа мангарууд

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
5 сар 21, 2024 09:15

Боловсролтой хүмүүсиыг дэмжинэ монгол улс бол оюунлаг улс шүү

Зочин
Зочин
5 сар 21, 2024 09:20

Хэцүүү ч юмааа дааа нэрээ хэлэх ч үг �##�га

Зочин
Зочин
5 сар 21, 2024 10:46

Жагса�##�тад энэ 2 намыг сонгохгүй ээ. Тойрогт хүнийг нь харна

Ерөнхичлөн
Ерөнхичлөн
5 сар 21, 2024 14:55

Ерөнхийчлөн гэж хэлдэггүй биздээ наад хэлээ сайжруулаачээж

Иргэн
Иргэн
5 сар 21, 2024 17:41

Р.Амаржарг�##� жагса�##�т тэргүүлэх байсым даа

Зочин
Зочин
5 сар 21, 2024 21:10

МАН ын жагса�##�т бол зүгээр л зурагнууд зураачид нь топ өлөнгүүд байхад

иргэн
иргэн
5 сар 22, 2024 21:43

Энэ 2 шоудаад байгаа юм вэ ??????Битгий Заваан юм найруулаад бай дракнуудаа ?????!!!!!!!! бас 2 но г �######�уулуул таарна.Игэж заваан согуул болох уу?????????Сэжиг м хийгээд л Зөв хийгээч !!!!!!!!

Д.Гансүх
Д.Гансүх
5 сар 24, 2024 08:23

МАН юу ч хийгээгүй биш. Харин нийгмийн уур амьсг�##�ыг эрс өөрчлөн нэн ялангуяа төрийн өндөрлөгт байсан хүмүүс, мэдээлэлд ойр байсан шун�##�тангуудын бузар булхайг ил гаргаж хэн нь хэн бэ гэдгийг ил гаргасан. Одоо бүр шинэчлэгдэх нь жагса�##�таас харагдахын зэрэгцээ тойрогт нэр дэвшигчдээс ганц хоёр хүн л сэтгэлд хүрэхгүй байна билээ. Гэхдээ том савны ёроолд шавхруу байж таараа. Гэтэл АН-ын жагса�##�тад 80 шахуу хувь нь Элбэгдорж, Баярцогт, сах�##� Эрдэнэбилэгийн хүмүүс байна гэлцэх юм. Хэрэв тийм бол Гантөмөрөө чи хувь хүнийг бүү бод. Улс орноо бод гэж хэлве.

Холбоотой мэдээ

Back to top button