Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга гуай нэр дэвшье гэсэн, энэ удаа боль оо гээд дэвшүүлсэнгүй

АН-ын ҮБХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж эхэллээ. Энэ үеэр Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар тодруулга яриа өглөө.
Тэрбээр "Үндэсний зөвлөл гэдэг нь 45 хүний бүрэлдэхүүнтэй тэндээс 7 хүнээс бүрдсэн сонгон шагаруулах хороо байгуулагдсан. Миний бие тэдний нэг бөгөөд нэрсээ жагсаагаад улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлээд батлуулаад дараа нь ҮБХ-гоороо шийднэ. АН олонхоороо асуудалд ханддаг, чадлаараа боломжийн хүмүүс нэр дэвшүүлэхээр 2-3 хоног суулаа. Нийгмийн тод өнгө болсон шударга ёсны төлөө тэмцдэг нийгэмд үзэл бодлоо илэрхийлдэг үе үеийн төлөөллийг нэр дэвшүүллээ.
Үүний дотор СХД-т туршлагатай улс төрч, МУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Алтанхуяг гишүүнээр ахлуулж байна. Хангайн тойрогт Д.Ганбат, С.Ганбаатар гишүүнээр ахлуулаад эмэгтэйчүүдийн төлөөллийг дэвшүүллээ энэ мэтээр боломжийн туршлагатай хүмүүсээр бүрдүүллээ. Ж.Батзанданг урьж ардчиллын төлөө нэгдэе хэмээн авч ирж нэр дэвшүүллээ. Говьд олон жил ажилласан аймгийн засаг дарга нараар ахлуулсан хүчтэй баг явуулсан.
Х.Баттулга гуай хүсэлтээ өгсөн. Дэвшүүлсэнгүй. Энэ удаа та болио гэж хэл. БГД дээр С.Эрдэнийг боль гэж хэлээд барсангүй. Дэвшихээр боллоо. Миний дүү нэр дэвшиж байгаа. Ах нь эх орныхоо төлөө явж байгаад шархадсан. Манай дүү одоо зүтгэх гэж байна. Миний дүү авилгачийн хүүхэд биш. МАН миний нэр дэвших эрхийг хаачихсан. Тийм учраас миний дүү нэр дэвшинэ. Ах нь ард нь ард түмэнтэйгээ байна. Манай дүү өссөн нутаг Өвөрхангай, өлгийдсөн нутаг Баянхонгор, өвгөдийн нутаг Архангайд нэр дэвшиж байгаа" гэв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ккк
Х.Баттулга С.Эрдэний чинь бодвол асууд�##�гүй гарах байсан
БАТТУЛГЫГ НЭР ДЭВШИХ ЭСЭХИЙГ ЭЛБЭГДОРЖИЙН БӨГ СИЙГ ДОЛООГЧ ТА НАР МЭДЭХ УУ? ТА НАРЫН МЭДДЭГЧ ГЭЖ ЮУ БАЙХАВ. ЭЛДЭГДОРЖ Л ЦААНААС НЬ С.ЭРДЭНИЙГ ДЭВШҮҮЛ, БАТТУЛГЫГ ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ТУШААГАА БИЗ. ДАНЖААД БАЯРЦОГТ МӨНХ ЭРДЭНЭ ТА ХОЁРЫН ШАЛГАРУУЛАЛТ ГЭЖ ЕР НЬ БАЙСАН ЮМ. МАНАН МАФИЙН ХӨЛСНИЙ ХУЖ АА НАР БЖ!ХА ХА
Мөнхцэцэг бол ишиг эвэр ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг хол замд хэцүү цабаан.!!
Баттулгыг яагаад хасав?????
AN dahiad yalagdjee!!! AN yalagdlaa batalgaajuullaa!
Иим эргүй ёс суртахуун мэдлэг хүмүүжилгүй эргүүнүүд өөрсдиигөө хэн бэ гэдгээ ер ойлгох чадваргүй юмдаа хөөрхиидөө гэж...
Хахаха