УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Үймрэн дэвхцэгсдийнхээ хүслийг давах уу, үйрэн унах уу

Ардчилсан нам нэр дэвшүүлэлтийн дараа үйрэн унах тийшээгээ хандав. Тус намын дотоодод чухам асуудал үүсэв, жагсаалтын дэслэл, тойрог хуваарилалтын үеэр ямар асуудлууд үүссэнийг нэгтгэн хүргэе.

Нэгт, Ардчилсан намын дүрэмд уг нь “ҮБХ-ны гишүүнийг нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл нэр дэвшүүлсэн 38 хүн Үндэсний бодлогын хорооны гишүүн бус аж. Мөн шинээр 128 Үндэсний бодлогын хорооны гишүүдийг бүртгэх байсан ч баталгаажуулаагүй байгаа асуудлыг намынхан нь хэлж шүүмжилж байна.

Хоёрт, Нэр дэвшигчдийг гар өргөж батлаагүй гэдэг гомдол үүсжээ. Гар өргүүлж, санал хураая гэхэд намын гишүүд нь орилолдоод боломжгүй байдал үүсгэжээ. Иймд, Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн нэрсийг шууд хүргүүлсэн байна. Тус намын нэр дэвшилтэд шөнө нэлээн засвар орж өөрчлөгдсөн билээ. Тухайлбал, жагсаалтын 48 дэслэлээс С.Баярцогтыг хасаж, Х.Тэмүүжинг нэмэх. Чингэлтэй, Сүхбаатарын тойрогт Б.Хурцыг жийж, О.Баасанхүүг багтаах, З.Нарантуяаг тойрогт нэмэх зэрэг өөрчлөлтүүд гарсан.

Гуравт, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, ШИНЭ намаас орж ирсэн Ж.Батзандан нар албан ёсоор Ардчилсан намд гишүүнээр элсээгүй байгаа аж. Гэвч тойрог авсан нь намын бусад гишүүдийн эгдүүцлийг хүргэж буй нь лавтай.

Дөрөвт, АН-ын жагсаалтын 80%-д Ц.Элбэгдорж хүмүүсээ багтаасан. Мөн Ерөнийлөгч асан Х.Баттулгын хүмүүс ч жагсаалтын дээгүүрт бичигдсэн. Л.Гантөмөрийн тэдэнд төлөх өр дуусаагүй, ерөөс фракцуудынхаа хүслийг даахгүй, үйрэн унах нь гэх шүүмжлэл.

Тавд, Зүүн бүсийн тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарт Ухнаагийн Хүрэлсүх АН-аар дамжуулан дүүгийнхээ замыг зассан хувилбар. Тухайлбал, АН-аас эл тойрогт дэвших байсан Ж.Батсуурийг авч, жагсаалт руу оруулсан явдал гэгдэв. Эл тойрогт МАН бараг босоо ялахаар нэр дэвшүүлэлт АН-аас зурагдсан гэв. Өмнөх сонгуулиар Дорнод, Хэнтийтэй нэгтгэхээс өмнө АН хоёр ч суудал авсан, эрх баригчдад халгаатай тойрог байв.


“Намайг гишүүн болгосонгүй, хүссэн тойрог өгсөнгүй” хэмээн гомдогсдоор АН дүүрсэн зовлон нүүрлэлээ. Улмаар намаасаа гарах цуваа хөвөрч эхлэв.

З.Нарантуяагийн хувьд, Gen Z үеийн төлөөлөл АН-ын нарийн бичгийн дарга С.Цэнгүүнээс давж, намын жагсаалтад багтсангүй гэдэг харьцуулалт хөвөрсөн. Улмаар жагсаалтын дэслэлийг эсэргүүцэж, хамгаалалтыг сэтлэн О.Цогтгэрэлийн цаас руу дайрах үйлдэл гаргасан. Тайзан дээр микрофон барин зогсохдоо бөхчүүдээр хамгаалуулж О.Цогтгэрэл нь ч увайгүй загнав. Эв эеэ бодсоноос энэ үйлдэлдээ З.Нарантуяагаас уучлал гуйжээ. Тэрбээр, “Минут, секундээр хуулийн хугацаа яригдсан үед УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа эгчдээ микрофон өгч чадаагүй үйлдэл хийсэндээ чин сэтгэлээс уучлал гуйя” гэсэн байна.

Д.Амартүвшингийн хувьд, Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвших хүсэлтэйгээр, АН-тай гар барьсан. Гэвч жагсаалтын дэслэлийн 29-т бичигдсэн. Дээгүүрт бичигдэхгүй бол энэ нь ямар ч найдваргүй дэслэл юм. Улмаар өнөөдөр 12:00 цагаас Төв талбайд Сүхбаатарын хөшөөний урд мэдэгдэл хийхээ зарлаад буй юм.

“Элийрэгч” Ц.Уянгын хувьд, Хан-Уулд нэр дэвших хүсэлтээ намдаа илэрхийлсэн ч, Сонгинохайрхан дүүрэг рүү цөлөгдсөн. Нэр дэвшүүлэлтийн дараа АН-ыг ялагдуулахын төлөө ажиллана гэх агуулгаар жиргэж, шүүмжлэлд өртөөд буй.

УИХ-ын гишүүн асан Г.Уянгын хувьд, Арчилсан нам хууль зөрчсөн тул гишүүнчлэлээс татгалзан гарахаа мэдэгдэв. Улмаар “16 сая төгрөгийг минь буцаан олгоно уу” гэсэн өргөдөл бүхий пост оруулжээ.

ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржийн хувьд, “Худалдагч Л.Гантөмөр, С.Баярцогт, худалдан авагч МАН, Жэнко нарт: Улс төр бол алдар хүнд биш, албан тушаал биш. Улс төр бол итгэл үнэмшил, үйл хэрэг” хэмээгээд байна.

Х.Номингэрэлийн хувьд, “Хоёр дэлдэнгээрээ яах аргагүй жагсаалтыг 22 дээр сонссон нэр маань шөнө дунд алга болчхож. Буянаараа болог” гэж гоморхсон.

Товчхондоо, эрх мэдлийн хэлтэрхий олж авах гэсэн олон хүслүүд энэ намд цуглаад байжээ гэж харагдана. Сохорсон биш завшив гэгчээр тэдгээр олон хүслүүдийг нэр дэвшүүлэлтийн ард тархидаж, амжилттай бутаргалаа гэх сайшаалаар эерүүлэв. Гэхдээ л АН үймрэн дэвхцэгсдийнхээ хүслийг даахгүй үймрэн унах уу гэдэг хайчин дээр ирлээ. Нөгөө талаар, Ардчилсан намыг удирдана гэдэг Л.Гантөмөрт ахадсан ажил болохыг ч харуулсан хэрэг болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-22 08:34

АН угаасаа л нээлттэй бухимдлаа илэрхийлдэг л байсышт, тараад байхгүй болсон намыг босгоод ирсэн байхад Гантөмөрөөс өөр хэн ч дундын хувилбар байхад хэцүү дээ

Зочин
Зочин
2024-05-22 08:50

Ардчилсан намдаа биш хүн дээ л байгаа юм

Зочин
Зочин
2024-05-22 08:52

Сохорсон биш завшив гэгчээр эрх мэдлийн хэлтэрхий олж авах гэсэн олон хүслүүдээс л болж байгаа юм

Зочин
Зочин
2024-05-22 08:53

Bulai bulai

Зочин
Зочин
2024-05-22 09:06

Erh medliin tolooh shunagchidaas l bolj ene namiin ner unaj taran butarch bgamdaa

Дэл
Дэл
2024-05-22 09:19

Угаасаа нэмэргүй нам юмдаа

Бат инженер
Бат инженер
2024-05-22 10:22

Одоо дотроо жийлцэхээ больж үз. Баттулгыг муу хүн гэж хэн хэлсэн юм МАН-ын з�##�уу коммуиистууд биз дээ. МАН-ын улс төрийн үйл ажиллагааг хориглоё гэж ганц л Баттулга дуугараа биз дээ. Элбэгээ ч Зориг ч ерээд онд дуугараагүй юм шүү. Ингэхлээр нь БИ дэмжээд байгаа юм. Монголын ардчил�##� МАН-тай, коммунистуудтай цаашид ганц ч �##�хахгүй шүү

Зочин
Зочин
2024-05-23 15:43

Банхар Баттулга чинь МАН-ын даргын зөвлөх болж байсныг чи юу гэхэв ? Устгана гэсэн нь худлаа манж л байхгүй юү ! Зоригийн хөшөөний газрыг энэ нохой л зарчихсан юм билээ,хөшөөгий нь авч хаях гэж тэр.
Энэ ер нь Орорсын даа лгавартай нь үнэн үнэн !Чөтгөр үүнийг бушуу аваасай,тэгвэл Монгол аврагдна.
Иранд Ерөнхийлөгчөө үхлээ гээд бөөн баяр болж бна, манайд Баттулгыг үхвэл яг л тийм юм болно доо!

Зочин
Зочин
2024-05-23 09:06

Зориг хэзээч МАНтай тэмцэх тухай үг унагаагаагүй юм шүү. МАН-ын бууны нохой болоод дууссан даа.

Зочин
Зочин
2024-05-22 11:46

Хулгайч луйварчид нь даам болсон цагт

Зочин
Зочин
2024-05-22 13:56

Гүй ээ одоо тэгээд энэ хэлээ хазсан хэдэн охид банди нар төрийн бодлого тодорхойлно гээд суух уу. Энэ улс бүр самруулж дуусахнээ. 30н жил 20н хэдтэй төрд гарсан Баярцогт, Сайханбилэг, Эби мэтээр самруулсан нь ханг�##�тгүй байна уу

Зочин
Зочин
2024-05-22 15:24

Ингэх гээд байсынюмоо

Зочин
Зочин
2024-05-22 16:47

Ман, Ан хоёр ялгаа байхгүй ээ. Аль нь ч гарсан хувиа бодож довоо шарлуулдаг шүү дээ

Зочин
Зочин
2024-05-22 16:52

Баттулга, Алтанхуяг, Ганбаатар, Батзандан нар үнэхээр л АН-д �##�бан ёсоор ороогүй бол энэ 4-ийг сонгуулийн ерөнхий хороо бүртгэх ёсгүй. АН-ын гишүүд ч бүртгүүлэхгүйн төлөө тууштай тэмцээ.

Зочин
Зочин
2024-05-22 17:00

Ерөнхийлөгч асан Баттулга гэх сөөнгө хоолойтой, орос монгол авгайчуудыг ээлжлэн зайд�##�сан, төмөр зам тавих мөнгөнөөс бусадтай нийлж их наядаар нь идсэн, мөнгө идэхэд нь тус�##�сан Удаанжарг�##� Жарг�##�сайхан гэх нөхдөө хөдөлмөрийн баатар цолоор шагнасан гээд асар их муу муухайгийн сав болсон бүтэхгүй этгээдийг нэр дэвшүүлснээр АН маш муухай хөрагдаж байнаа.

Зочин
Зочин
2024-05-22 19:52

Эрлэг номун хаанд хүсэлт илгээх нь: Баттулгыг бушуу дуудан аваачиж, Монгол Улсыг авраач ээ !

irgen
irgen
2024-05-22 21:16

АН ын Гантөмөр Баттулга Хурц Баярцогт Энх-амг�##�ан Зориг шүүх Элбэгдорж хүмүүс бүгд буц .МАН ийн Ч.Хүрэлбаатар Батсуурь �######�ах .

Зочин
Зочин
2024-05-23 07:35

ХАЛТМААГИЙН БАТТУЛГА УЛС ТӨРӨӨС ХОЛД, ТӨРД ГАРАХ ЯМАР ДУРТАЙ ЮМ ЧИ. МОНГОЛ ОРОН ЧАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД ҮНЭН ХЭЦҮҮ ТӨВӨГТЭЙ МОНГОЛЧУУД МОНГОЛ ДАЯАРАА ЯГ Л ҮХДЭЛ ШИГ БАЙСАН ШҮҮ �######�Ж ҮЗ АН ЁСТОЙ Л ХОГ БОЛЖЭЭ ЭНЭ ЁОЗООРОО

монгол
монгол
2024-05-23 08:39

Нам уг нь үзэл бодлын нэгдэл, нэгдмэл зорилгын төлөө баймаар юм, харин манай ан нам эрх мэдлийн төлөө хэсэг бүлгийн бөөгнөрөл болчихсон тул тун удахгүй задрах байх аа
Тэр баттулга гэнэ нь монгол улсад байж болох хамгийн дээд �##�бан туша�##�аас буусан мөртлөө бас л сэтгэл цадаагүй, эсвэл хийсэн хэрэгтэй баригдаж шоронд орно гэдгээ мэдэж байгаа тул гишүүн болж хамга�##�агдах аргаа барсан, нэр нүүрээ барсан зорилгын төлөө үхэх гэж байх шив дээ

zochin
zochin
2024-05-23 08:58

АН-н нэр дэвшүүлсэн хүмүүсийн ихэнх нь Элбэгдоржийн хүмүүс байна.АН ялчихв�##� монголдоо ирж томрох санаа өвөрлөн АНУ-д сууж байгаа бололтой.Ёстой горьдсоны гарз гэж л хэлий дээ

зочин
зочин
2024-05-23 11:46

энэ нам оршин тогтнох чадваргүй болжээ .яагаад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гишүүдээсээ болоод .

Зочин
Зочин
2024-05-23 15:32

Женко гэдэг нэг муу бөхөнцөр уул нь чааваас улны л амьтан л даа, луйвар дээрмээр жаахан юмжаад, дээр нь бас дөрвийн дөрвөн авгайгийнх нь нэг нь местний орос байснаар хойд хөршийн Монгол дахь нууц гар хөл нь болж "томилогдоод" монголын ардчиллыг устгах үүрэгтэй олон жил ажиллаж бна доо !
Энэ банхар л АН-ыг тараах санаатай юм, бас энэний луйврын мөнгөнөөс горьдож, шавхруугий нь долоож явдаг бузар ноход хэд хэд бнаа. Гэхдээ тэд нь нэг их удахгүй а лга болцгоодог, шоронд орох нь ороод,оргох нь оргоод,үхэх нь үхээд зарим нь зугатаагаад явчина.
Харахгүй юү одоо нөгөө шар Уянга,ша лчигануур Хуяг хоёр нь а лга, Мөнхбаясг�##�ан ч мөдхөн хаягдана доо !

Зочин
Зочин
2024-05-23 17:54

Гантөмөр үнээр жулдаж байна оо, жонку мэтийн аманд явчихдаггүй зангарагатай хүн хэрэгтэй байна даа

zochin
zochin
2024-05-24 06:40

Za daa ene xumuusiig songogchid maani songxuu,buur bolxoo bailaa,daanch dee,xelex muu yg duusaxgyi yum.

Холбоотой мэдээ

Back to top button