НийгмийнНийгэм мэдээ

Гудамжаас гутал, өмдгүй олдсон хүүг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ

Энэ сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн автобусны буудлаас хөх томдсон фудволктой, памперстай цэнхэр өнгийн гуталтай өмдгүй 1-2 насны эрэгтэй хүүхэд олдсон тухай мэдээлэл гарсан. Мөн үүнээс хойш тодорхой хугацаанд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хайж байгаа тухай мэдээлэл түгсэн.

Улмаар холбогдох байгууллагаас шалгаж, хүүхдийг түр хамгаалах байранд хүргэсний дараа хүүгийн эцэг, эхийг нь олж тогтоож, санаатай орхисон эсэхийг шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Тэгвэл цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа, холбогдох байгууллагуудын нөхцөл байдлын үнэлэх ажиллагаа дуусч хүүг ар гэрийнх асран хамгаалалтад өгөхөөр болжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө хөөрхий залуу сайхан хүүхэн байсан бас архи ууна

Холбоотой мэдээ

Back to top button