Нийгэм мэдээ
Малчин айлууд гэр түрээслүүлж, өдөрт дөрвөн литр сүү, тараг өгнө

Малчин айлууд илүү гэрээ түрээслүүлж, амрагчдад сүү, таргаар үйлчилдэг үйлчилгээ нэвтэрсээр багагүй хугацаа өнгөрч буй. Харин 2024 оны Малчин айлын дэргэдэх гэр түрээсийн үйлчилгээ нэгдсэн зохион байгуулалтад орж, мэдээллээ нэг дороос өгөх боллоо.
Нийтлэгээрээ долоо хоногийн 250 мянган төгрөгөөр малчин айлын дэргэд гэр түрээслэн амьдарч болох бөгөөд уг үнэд өдрийн 2 литр сүү, 2 литр тараг өгөх аж.
Бүс нутгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт газар, нэмэлт үйлчилгээ зэргээс хамаарч малчин айлын дэргэдэх гэр түрээсийн үнэ хэлбэлзэнэ. Жишээ нь, олон хоногоор байрлах бол илүү хямдарна, нэмж өөрсдөө майхан барих бол 50 мянган төгрөгийн нэмэгдэл, хоол, бариа засал хийлгэх бол тодорхой ханшаар үнэд өөрчлөлт орох ажээ.
Нэг жишээ,
- Төв аймгийн Мөнгөнморьт 5 ханатай 1 гэр 3 ортой
- 1 хоноход 100,000₮ + сүү 2л , тараг 2л үнэгүй
- 2-3 хоноход 150,000₮ + сүү 2л , тараг 2л үнэгүй
- 4-5 хоноход 200,000₮ + сүү 2л , тараг 2л үнэгүй
- 6-7 хоноход 250,000₮ + сүү 2л , тараг 2л үнэгүй
- Түлээний мод үнэгүй
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заваан. Оо бөөн асуудал
Хаяг нь хаана бэ утас бнуу ярих
Хаяг нь хаана бэ утас бнуу ях
Ярих
Одоо би 7 сард очино.
Малчин айлын дэргэдэх гэр түрээс фэйсбүүк хуудасаар мэдээлэл авна уу. Утас 99713003
Амандаа орсон үнээ хэлээл байж байдаг.. Дураараа хар…
оо яаж шийдсэн вэ гол асуудал нь энэ байна даа
Болж байнаш дээ
ЯМАР АЙМААР ҮНЭТЭЙ ЮМ ЯНАГАА АВААД ОЧИЙ ГЭТЭЛ АЙМААР ҮНЭТЭЙ ЮМ БАЙНА ХОТООР ДҮҮРЭН БАЙГАА ДУУБАЛУУДАД ТАВИН К ӨГӨӨД Л ШАЛБААГ БОЛТЛОО ХУСАЛЦСАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ЮМ БАЙНА
үнэтэй биш ээ, 7 хоногийн үнэ 250000, өдөрт 2 л сүү, 2 л тараг үнэгүй гэж байнаш дээ.