СПОРТ

МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр олимпын эрх авах эхний тулаанаа хийнэ

Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн хоёр хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар тулалдах хуваарьтай байсан. Харин өчигдөр Г.Ган-Эрдэнэ тулалдаж, эхний тулаандаа ялалт байгуулсан. Тэгвэл өнөөдөр МУГТ Э.Цэнбаатар болон О.Бямба-Эрдэнэ нар тулалдах юм байна. Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын төрөлд хүч үзэх болсон бөгөөд 10 тулаан дараалан ялалт байгуулаад байгаа юм.

Эрэгтэй:

  1. 51 кг - Г.Ган-Эрдэнэ vs Саудийн Араб (2024.05.25)
  2. 57кг - Х.Энх-амар vs Боливиа (2024.05.24)
  3. 63.5 кг - Э.Цэндбаатар vs Вьетнам (2024.05.26)
  4. 71 кг - О.Бямба-Эрдэнэ vs Туркменистан (2024.05.26)
  5. 80 кг - Г.Далай гоц мөргөсөн.
  6. 92 кг - Н.Отгонболд vs Афганистан (2024.05.27)
  7. +92 кг - Х.Бекнур vs Доминикан (2024.05.29)

Эмэгтэй:

  1. 54 кг - М.Энхжаргал vs Япон (2024.05.28)
  2. 57 кг - Т.Болортуул vs USA (2024.05.24)
  3. 60 кг - М.Намуун vs Энэтхэг (2024.05.27)
  4. 66 кг - Г.Бадмаараг vs Колумбиа (2024.05.24)
  5. 75 кг - Э.Эрдэнэтуяа vs Барбадос (2024.05.27)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button