Нийгэм мэдээ
Орон нутгийн нислэгийн тийз ₮30-40 мянгаар хямдарлаа
Хямд тийз-Хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдрууллаа.
Тодруулбал,
- Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд нэг талдаа 405 мянга байсан бол 365 мянга, хоёр талдаа 810 мянга байсан бол 730 мянга,
- Улаанбаатар-Улаангом чиглэлд нэг талдаа 400 мянга байсан бол 360 мянга, хоёр талдаа 800 мянга байсан бол 720 мянга,
- Улаанбаатар-Улиастай чиглэлд нэг талдаа 316 мянга 700 байсан бол 286 мянга, хоёр талдаа 633 мянга 400 байсан бол 572 мянга,
- Улаанбаатар-Алтай чиглэлд нэг талдаа 366 мянга 500 байсан бол 330 мянга, хоёр талдаа 733 мянга байсан бол 660 мянга болж тус тус хямдарч байна.
МИАТ ТӨХК нь CRJ-700 "Мазаалай" агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. 70 хүний суудалтай энэхүү онгоцоор Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.