Нийгмийн

МУГТ Н.Төгсцогт “цөлийн шуурга” хочит Сакариа Лукас нарын ОНОО ТЭНЦЛЭЭ

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиби улсын боксчин, "цөлийн шуурга” хочит Сакариа Лукас /2022.01.23/-тай хийлээ. Тэд нийт арван үе тулалдсаны эцэст ОНОО ТЭНЦЛЭЭ.

Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino” цогцолборт болох тулааныг 09:45 цагаас NTV телевиз шууд дамжуулан үзүүлэв.

Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай тулалдах байсан ч өрсөлдөгч нь Covid-19-ийн халдвар авч, Сакариа Лукастай тулалдах болсон нь энэ.

Сакариа Лукас нь 37 настай, мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагдсан. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялж байжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Сакариа Лукас “Н.Төгсцогт хүчтэй өрсөлдөгч. Түүнийг хэр чанга болохыг олж мэдмээр байна. Дайн болно. Би ялагдах гэж энэ дайнд орохгүй. Хэрэв намайг ялмаар байгаа бол зодоорой” хэмээж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Altai
Altai
2022-01-24 06:48

Nastai boxeriig yalahgyi dee

Холбоотой мэдээ

Back to top button