Нийгмийн

Ял, авлигын хэргээс байнга мултардаг Ж.Пунцагийн ар нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Цогтгэрэл

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Гэвч 48 цагийн дараа буюу өнгөрсөн баасан гарагийн орой түүнийг сулласан байна. Гэхдээ шалгалт үргэлжилж байгаа юм. Түүнийг вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог байж болзошгүй гэх гомдлын дагуу шалгаж буй.

-ТЭРБЭЭР АТГ-Т ХОМ МЭДҮҮЛДЭГГҮЙ АЛБАН ТУШААЛТАН-

Монголчууд нэг хүний талаар дуулиан гарангуут хэд хоног шуугиад мартчихдаг хүмүүс. Ж.Пунцагийг “баривчилжээ” гэх дуулиан мөн  л хэд хоног үргэлжиллээ. Гэвч түүнээс цаашихыг төдийлөн сонирхсонгүй.

Тиймээс бид энэ удаа Ж.Пунцаг гэж хэн бэ, УБТЗ-д даргын албан тушаалд хэзээ, хэний хамаарлаар очиж байсан, ямар түүхтэй хүн болох талаар өгүүлье. Хамгийн хачирхалтай нь УБТЗ-д зургаа дахь жилдээ даргаар ажиллаж буй түүний ХОМ АТГ-ын албан сайтад огт байсангүй. Учир нь УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга нь ХОМ мэдүүлдэггүй албан тушаал аж.

-ЯЛ, ХЭРГЭЭС ДӨРӨВ ДЭХЭЭ МУЛТАРЧ БУЙ Ж.ПУНЦАГ ГЭЖ ХЭН БЭ-

Тэр анх цагдаа байсан. Тухайн үедээ хүн зодож явсан нэгэн. Тодруулбал, 2000 онд буюу өдгөөгөөс 22 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа  хүн зодсон, танхайрсан хэргээр ял шийтгүүлж байсан байх юм. Тодруулбал, 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэгдэж байх юм. Мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ ЦЕГ-ын даргын 2006.03.24-ний өдрийн №115 тоот тушаалаар “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан” гэх үндэслэлээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган энгийнээр ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын 2006.04.26-ны өдрийн №163 тоот тушаалаар “Өөрийн хүсэлтээр” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас халагдсан байна.

Дараа нь тэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ авлигын хэрэгт холбогдсон. Тодруулбал, 2014 онд “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн боловч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон байдаг.

Тиймээс түүнд 2015 оны 01 сарын 19 өдөр 1.6 жил хорих ял ногдуулж, БНХАУ-ын иргэн Жан Юү Шинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /9.5 сая төгрөг/-гээр, Монгол Улсад түр оршин суух Жя Рун Линд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тус тус торгож, хэргийг шийдвэрлэж байсан нь шүүхийн шийдвэрийн санд бичигдэн үлджээ. Улмаар Давж заалдах шатны шүүхээр тус ялыг нь тэнсэн харгалзаж, цагдаагийн хяналтанд хоёр жилийн хугацаатай байлгах шийдвэр гаргасан байна.

-ТҮҮНИЙГ ЯЛГҮЙД ТООЦОХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ БАЙХАД, АТГ-ААР АШИГ СОНИРХЛЫГ НЬ ДҮГНҮҮЛЭХГҮЙГЭЭР ТОМИЛЖ БАЙЖЭЭ-

Гэтэл зодооны болон авлигын хэргээр тэнсэн харгалзах ял сонсож, тэнсэнгийн хугацаа нь дуусаагүй байсан түүнийг 2016.10.20-нд УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаа Дотоод аудит, хяналтын албаны даргаар томилж байжээ. Ингэхдээ түүнд ямар ч шаардлага, шалгуур тавихгүй, Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөнийг тухайн үед АТГ-аас мэдэгдэж, УБТЗ-д зөрчил арилгуулах мэдэгдэл хүргүүлж байжээ. Өөрөөр хэлбэл түүнийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон байдаг.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын мэдэгдэлд: “Ж.Пунцагийг ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх” гэх шаардлага биелүүлээгүй, түүнчлэн АТГ-т ХОМ-ийг хүргүүлээгүй, тэнсэн харгалзах ялтай, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тордорхойлолтын шаардлага хангахгүй байхад нийтийн албаны удирдах албан тушаалд томилсон нь тогтоогдож байна. Тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасны дагуу зөрчлийг арилгахыг Д.Жигжиднямаа даргад даалгаж байжээ.

Тиймээс Ж.Пунцагийг албаны даргаас нь буулгаад орлогч дарга болгож байжээ. Гэтэл АТГ-аас дахиад албан бичиг ирсэн тул Д.Жигжиднямаа аргагүй байдалд орж, хууль хэрэгжүүлэх үүднээс халсан байна. Гэтэл Ж.Пунцаг “Би ХОМ мэдүүлдэг албан тушаалтан биш байтал халчихлаа” хэмээн шүүхдэж, шүүхэд ялалт байгуулснаар нэг жилийн  дараа буцаад УБТЗ-д ороод ирсэн аж. Энэ нэг жилийн хугацаанд тэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсныг Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа хэвлэлд ярьсан байх юм.

-Ж.ПУНЦАГ "ЛАНД 200"-ГАА "ЛАНД-300" БОЛГОЖЭЭ-

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа Ж.Пунцагийн асуудлаар өнгөрсөн 2021 оны 11-р сарын 02-нд хэвлэлийн хурал хийж байсан. Улмаар Ж.Пунцагийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээсэн.

Тэрбээр "Ж.Пунцаг УБТЗ-д таван жил ажиллаад Ланд 200 машин унаад явж байна. Гэтэл эгэл ард бид ажиллаж, ажилласны дараа хямд төсөр унаа л авч чаддаг. Тиймээс би үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж бодоод, хардаад байгаа. Иймэрхүү алба хаагчдад аудитын шалгалт оруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ёстой” хэмээж байсан. Улмаар энэ асуудлаараа АТГ-т хандсаныг ийн шалгаж эхлээд буй бололтой.

Эх сурвалжуудын мэдээллээр Ж.Пунцаг УБТЗ-д орж ирээд тавхан жил ажиллаад ланд 200 машин авсан бол саяхан эл машинаа сольж, ланд 300 болгожээ. Өөрөөр хэлбэл 300 гаруй сая төгрөгийн машин унадаг төрийн албанаас цалин авдаг дарга байна гэсэн үг. Бид насаараа цалингаа хураагаад ч нэг ийм машины мөнгө хурааж чадахгүй нь үнэн билээ. Харин Ж.Пунцаг үүнийгээ тайлбарлахдаа “Хүнээс мөнгө зээлж байгаад авсан” гэдэг гэх.

-ТҮҮНИЙ АР НЬ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ШИЛЭН Б.ЦОГТГЭРЭЛ-

Ж.Пунцаг ер хаширдаггүй нөхөр гэлтэй. Хууль зөрчиж томилогдсон дарга байж ажлаа мөрөөрөө хийсэнгүй. 2019 онд дахин хэрэгт холбогдов. ТЕГ-аас түүнийг /2019 оны аравдугаар сард/ баривчлан саатуулж байв. Чухам ямар шалтгаанаар баривчилсан тухай албан ёсоор мэдээлээгүй ч хэвлэлүүдэд гарснаар ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан вагон /1000ш/ худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан байж магадгүй гэдэг. Түүнтэй хамт Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн хоёр албан тушаалтныг мөн баривчлан саатуулсан ч Ж.Пунцаг нь удалгүй суллагдсан. Мөн энэ хэрэгт УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаа, УБТЗ ХНН-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, "шилэн" буюу Б.Цогтгэрэл нарыг ч холбоотой гэдэг. Тэр хэрэг нь тэгсхийгээд хэрхсэн нь тодорхойгүй мартагдсан.

Гэтэл гурван жилийн дараа дахиад л авлигын хэрэгт холбогдож буй нь энэ. Бүхэл бүтэн УБТЗ-ын том даргын албан тушаал хашдаг хүн удаа дараа хэрэгт холбогдож, өршөөгдөж, тэнсэж, даргаасаа буухгүй, шүүхдэж, буцаж орж ирж, дураараа дургиж явдаг нь бас учиртай.

Тэрбээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дотны найз. Тийм ч учраас айх айдасгүй, ийн дураар дургидаг гэлцдэг. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй  олонхийн ялалт байгуулсны дараа буюу сонгуулиас дөрвөн сарын дараа тэрбээр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон.Ингэхдээ дээр дурдсанчлан хуулийн шаардлага хангаагүй юм. Ганцхан  тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дотны найз гэдэг нь түүнийг хамгаалж, албан тушаалд нь тогтоож үлдсэн байдаг.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн найз байхаас гадна Зам тээврийн дэд сайд байсан “шилэн” хочит Б.Цогтгэрэлтэй дотны найз. Тухайн үед буюу 2016 онд түүнийг ямар ч шалгуургүйгээр УБТЗ-ын хаалгаар хөтөлж оруулж ирж, дарга болгосон хүн нь Б.Цогтгэрэл. Үүнийг тус байгууллагын ажилчид баталдаг юм билээ. Учир нь дэд сайдаар томилогдсон албан тушаалтан шууд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны Монголын талын ахлагч болдог аж.

Бүр цаашилбал Дотоод аудит, хяналт шалгалтын албыг Ж.Пунцагт зориулж шинээр байгуулсан гэх мэдээлэл бий. Энэ алба нь байгууллага дотооддоо хяналт шалгалт хийж, бусдыг шууд ажлаас нь халдаг, сольдог хариуцлага тооцдог болсон гэх. Өөрөөр хэлбэл УБТЗ доторх АТГ шахуу байгууллага бөгөөд түүний дарга нь өөрөө авлигач болж таарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-24 08:32

Oyunerdened sain ym yr n bnuu. Naana tsewerhen ym shg haragdaad tsaana ih muu ym amjuulj ywdag ym shg bgan

ЗочинТ
ЗочинТ
2022-01-24 13:00
Reply to  Зочин

ОЮУН ЭРДЭНЭ, ХҮРЭЛСҮХ, НӨГӨӨ ХҮЧИНГИЙН гАНТУЛГА, ДАРВААН ХАР НАРЫН Л НАЙЗ БАЙНА ШҮҮДЭЭ. иЙМ Л НВШНУУД ТӨРИЙГ САНДАЙЛЖ ИДЭЖ УУЖ БАЙНА. бОЛИО ЧИ хҮРЭЛСҮХ, оЮУНЭРДЭНЭ ЭЭ, ТА НАРЫН УГШИЛ ИЙМ ШҮҮДЭЭ

Зочин
Зочин
2023-06-06 17:43
Reply to  ЗочинТ

3 сайхан хүүхдийг нь төрүүлсэн эхнэрээ аймшигтай зоддог бузар шүүьдээ. Одоо харин ашгүй с�##�аад төмөр замын Амарбаясг�##�ан даргийн �########� охинтой нь суусан гэсэн. Шоронд орох л хүний нэг дээ.

Зочин
Зочин
2022-01-24 08:32

Ardaa bat araatai hun chn odoo ingej duraaraa durigahgu gd yahaw dee

Зочин
Зочин
2022-01-24 08:33

Buruu talaar hogjson ih sain nzuud ym daa. Mongoliin toriin tushee hun baijiij oyunerdene nz nohdiin holboogooroo iim zaawarsan ym hiihee bolimoor ym

Зочин
Зочин
2022-01-24 08:34

Nadaa ch gsen iim saihan nzuud bsan bol ingeed huuli bus ym hiigeed ywku yu hahahab

Баатар
Баатар
2022-01-24 08:51

Угаасаа хар мөртэй хүн үхсэн хойноо хүртэл элдвээр хэлүүлж байх юм даа тэр Жигжиднямаа агсан, ОЮУН-ЭРДЭНИЙГ ОДОО ЯАХЫГ НЬ ХАРАХ ҮЛДЛЭЭ , НАМЫН АВЛИГЧАА НАМНАХ УУ ЭСХҮЛ ӨӨРӨӨ НАМ БОЛЖ ТОЛГОЙГОО ДАРААД ШИРЭЭН ДОРОО НУУГДАХ УУ, Дарваан хар ч яахав цагаандаа гарсан луйварчин, ер нь энэ МАН-г яах вэ, улс орныг самарч дууслаа, Сэлэмтэй з�##�уу одоо нэг үг дуугараад өгөөч хаана байна, амьд байгаа юмуу, Энэ авлигчид бүгд МАН-хан 2024 оны сонгууль хурдан болоосой

Tse
Tse
2022-01-24 08:52

Davartsan garud ymda

Зочин
Зочин
2022-01-24 08:53

монголд нээрээ танил т�##�тай л бол ямар ч хэргээс мултархад амархан ямар ч хэрэг хийхэд бас амархан юм даа

Tavan
Tavan
2022-01-24 09:16

Davartsan ymbe ysn

Зочин
Зочин
2022-01-24 09:27

Оюунэрдэнэ ард түмнээ үнэхээр басамжлах юм даа. Намын хур�##� дээрээ юу юу гээд байлаа. Шударга царайлсан худлаа гар бана даа.

олон
олон
2022-01-24 10:15

Дарваан харын найз Оюунэрдэнийн гарын хүн бохоор ямарч хэрэг хийсэн гараад л ирдэг иймэрхүү луйварчид маш олон байгаа

Зочин
Зочин
2022-01-24 10:47

Энэ нэг шилэн цогоо гэж сонин новш дутуу болгосон самар шиг л�##�ар

Зочин
Зочин
2022-01-24 10:47

Ym l bol Oyunerdenetei holbohoo bolimoor ymaa xaxa

Оюук одоо зайлах цаг нь болсоон
Оюук одоо зайлах цаг нь болсоон
2022-01-24 10:54

Оюук одоо �######�ах цаг нь болсоон. Худлаа чааж гарч ирсэн улам бүр л дордуулаад хаялаа. Хууль �##�агчилж үйлчилдэг гаж тогтолцоотойгоос гадна хууль ч хүн дарамт�##�даг механизм болж хувирсан. Наад Пунцаг чинь цэвэр биш ээ угаасаа хэрэг хийсэн нь ч үнэн байх тун магадл�##�тай. Гэхдээ хийсэн хэрэгтээ асууд�##� нь байгаа юм биш. Энэ Оюука, шилэн Цогоо, Амарбаясг�##�ан нарын з�##�уус нь өөр хоорондоо бялуугаа хувааж чадахгүй зодолдохдоо ааг бяр нь амтагдаж хууль хян�##�тын байгууллагыг татан оролцуулж буй нь энэ. Ер нь Оюук, Амарбаясг�##�ан нарын бузрын хоршлоос холдоогүй цагт Монгол төр, нийгэм цэвэрших тухай яриад ч хэрэггүй. Өсөхийн өлөн өтлөхөд арилахгүй гэдэгчлэн энэ 2 жа�##�ын шун�##� хэзээ л үл арилна. Оюукатай их л дотно, бараг янаг амрагийн харилцаатай юм уу гэмээр Обуна нь Эрүүгийн хуулийн 15.6-д заасан гэмт хэрэг үйлдчихээд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээх нь байтугай сул чөлөөтэй туша�##� дэвшээд явж байх жишээний. МАН-ыг сөрөг хүчин нь биш өөрсдийнх нь ийм увайгүй зан, дураараа авир 2024 онд сүйд хийж навс ялагдана. Харж л байгаарай. Өөрсдөдөө арай л эрдчихсэн гарууд. Намынх нь толгойд ЖДҮчин Амарбаясг�##�ан, авлага аваад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад ялаас мултарсан Энхбаатар гээд олиггүй гарууд байгаа цагт эд нарын хүний эрх ханган, хамга�##�ж хөгжил авч ирнэ ч гэж юу байхав. Нэг Монголыг нөгөөгөөр нь үзэн явуулж Монголчууд биднийг өөр хооронд маань л �##��##�цуулахаас өөр ид шидгүй хулгайчууд...

Зочин
Зочин
2022-01-24 11:21

хахуулийн мөнгөө хува�##�цаад байв�##� ингээл сугарч гараад байдаг юм шүү дээ

Зочин
Зочин
2022-01-24 11:37

Ар нь түүз байхад хэн ч матаад яах юм бэ, Ард нь Монголын Төр байна ш дээ. Хэнтэй ярьж байгаагаа та нар ойлголдоо кккк.

Зочин
Зочин
2022-01-24 11:43

Нүглийн сав нь дүүрээд ирэхлээр нүдээрээ гарна даа удахгүй.

Иргэн
Иргэн
2022-01-24 13:15

Ерөнхий сайд амаараа авилгатай тэмцэнэ гэчихээд ажил дээрээ авилгачийг хамга�##�ж ивээлдээ авч байдаг нь муухай.Ийм хувирамтгай ороолон шинжтэй хүмүүсийг орой дээрээ з�##�ж улс орон ард түмнээрээ тоглуулаад байж боломгүй...Энэ нөхрийг мэдлэггүй маанагийг нь д�##�имдуулан авилгачид жолоодоод байгаа нь ил байна.Намыг биш улс ард түмний эрх ашгийн төлөө ажилладаг удирдагчтай болохгүй бол ард түмнийг харуулж байгаад улс орноор тоглож дуусах нь.

Зочин
Зочин
2022-01-24 14:49

Бас хүүхний хэнээтэй хулгайч байна лээ шдээ энэ майга хөлтэй унжуу шар юм чинь дарваанхар данхан толгойтын найз гэж их онгирдог авилгач хулгайч байна лээ

Зочин
Зочин
2022-01-24 14:53

зураг эвлүүлээд бна уу

Зочин
Зочин
2022-01-24 15:30

ийм үхэж байсан хүүрнүүдээр энэ засаг дүүрсэн байна . хувьсг�##�аас өөр авр�##� үгүй

Зочин
Зочин
2022-01-24 16:02

Авилагын хөрөнгөө хувааж цус�##�даг болхоор тэр шүүдээ

Зочин
Зочин
2022-01-24 16:46

Ийм л нөхдүүд дээшээ дэвшдэг шүүдээ хэрэгтэн төвөгтөн бүхэн туша�##� ахидаг нь е сайд болон монголын хууль

ХӨДӨӨНИЙ ХҮН
ХӨДӨӨНИЙ ХҮН
2022-01-24 18:53

АШИГ ХОНЖОО ХАЙЖ ИИШ ТИИШ ҮСЧИН ШҮЛСЭЭ САВИРТАЛ ЧАЛЧИЖ ЯВДАГ ДАРВААН ХАР ЦОГТГЭРЭЛ УГААСАА Л ХОГИИН ГАРШДЭЭ ХАРИН НААД ПУНЦАГ ГЭГЧ ЯАМАР БУЗАРЫН ОРООЛОН ГАРААД ИРЭХ НЬ ЭНЭ ВЭ ??? . ГҮЙЭЭ ТЭГЭЭД ОЮУНЭРДЭНИИН ҮЕ ЗАЙГҮЙ НАЙЗ ГЭСЭНҮҮ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ БУРХАН МИНЬ . ЕС . МИНЬ ДЭЭ . БИ ХЭЗЭЭЧ ИИМ НИИГЭМИИН ХОГ ШААРНУУДТАЙ НАЙЗ БАЙГААГҮЙЭЭ ЗУРАГ БОЛ ЭВЛҮҮЛЭГ ГЭЭД ХЭЛЭЭД ӨГӨӨЧЭЭЭ

Зочин
Зочин
2022-01-24 19:01

Муу бүхний түрүүнд шилэн Цогоо гэгч явж байх юм, сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл гэдэгсэн

Зочин
Зочин
2022-01-24 20:15

Агуу МАНгар намын идээчин уугаачины нэг л бна

Зочин
Зочин
2022-01-24 21:02

ер сайд гэж дээ. Адилхан л новшнууд

Зочин
Зочин
2022-01-24 21:29

Хулгайч, хүчиндэгч, худ�##�ч 3-ийн зургийг хар даа

Dash
Dash
2022-01-24 22:12

Oyun Erdeneteigee uhej dald oroosoi

зочин
зочин
2022-01-24 22:34

ТВ -ийн хөтлөгч ФМ-ийн хөтлөгч нар төрд гарахаар жинхэнэ сурсан мэдсэн гарууд яах болж баына аа

Иргэн
Иргэн
2022-01-24 23:24

Сингапурын ерөнхийлөгч буруу юм хийсэн улс орон ард иргэд нийгэмд харш үйлдэл хийгээд байгаа өөрийн ойр дотны найз нөхөд гэм буруутанууд болох 30 гаруй хүнийг устган цааз�##�ж шударга ёс тогтоож нийгэмээ зөв гольдролд нь оруулж улсаа азийн бар улсын хэмжээнд хүтгэж хөгжүүлсэн байдаг.
Эрх мэдэлтэнгүүд ээ! Гэмт этгээдүүдийг хаацайлж давраагаад хамга�##�аад байв�##� өөрөө өр лүүгээ өшиглүүлж. Улсын хууль журам завхарч доройтдог юм байна!
Багабаньд цэрэнпунцагийн ахыг согтуугаар дөрвийн дөрвөн хүн лүү автомат "Випрь" буугаар г�##�лаж хүн �##�ж шархтуулж ял эдлэж байхад нь ял хэлтрүүлсэн.
Элбэгдорж бас ямар ямар даварсан үйлдэл хийж байлаа.Гадныханг өөгшүүлж олон тэр бумын татвар юмнаас чөлөөлж Монгол улсын эдийн засагт үлэмж хор хүргэж өөрийгөө гадныханаар өмгөөлүүлэх эх орноосоо дүрвэн очих л нүхээ м�##�таад байгаа хүн шүү дээ.
Дорлигжав гэж бас нэг даварсан бузар байна.

Зочин
Зочин
2022-01-25 00:13

Гадаадын иргэн харьятад байхдаа Хятадуудын визийг зохицуулж мөнгө авдаг байсан гэсэн. Хэрэгт унаад мултарсан байдаг. Тэр үед овоо хөлжсөн байхаа.

Dermee
Dermee
2022-01-25 00:24

Нагнайт�##� шаахиймаа !!! Энэ улс яанадаа !!

огцруулаачээ
огцруулаачээ
2022-01-25 09:32

ЭНЭ ХҮНИЙГ ГҮТГЭХ, ХАРЛУУЛАХ БҮХЭЛ БҮТЭН БАГ АЖИЛЛААД БАЙНА ДАА

ДД манан
ДД манан
2022-01-25 12:44

МАНАН МАНДТУ ГАЙ

Зочин
Зочин
2022-01-25 13:12

Энэ Оюунэрдэнэ нэг л биш ЁРөнхий сайд өөрөө асууд�##� дагуулаад байхаар яаж улс орон чинь өөдлөх юм бэ З�##�уусыг МАН нам дэвшүүлж тавиад байхад намынхаа нэр хүндийг бодмоор юм даа Үнэхээр чадвар чинь хүрэхгүй байна шүү Та ёрөнхий сайд болоод улс орны нэн түрүүний юу хийсэн юм бэ Үнэхээр чадвар санаачлага чинь дутаж байна Албан туша�##�д томилсон хүмүүс чинь дандаа асууд�##� дагуулж байгаа чинь таныг ямар нөхөр бэ гэдгийг чинь харуулаад байна МЭнхболд харин ноён нуруутай ажлын асар их туршлагтай хүн байсан байна Хүрэлсүх сайдын хэмжээний ажиллах чадвар чамд үнэхээр �##�га даа Намаа ч ажлаа ч өг

Зочин
Зочин
2022-01-25 14:44

Хулгайч vхэр монгол чууд Ундармаа авгаи

nyamaa
nyamaa
2022-01-25 15:57

puntsag gaigui zaluu shuu de

Цааш нь ярих уу яахуу?
Цааш нь ярих уу яахуу?
2022-01-25 20:29

Цагдаагаас х�##�агдаад Төрийн тусгай хамга�##��##�тын газрын ТОХА-нд ахлагчаар ажиллаж байсан ба мөн л ёс зүйн зөрчил гаргаснаар х�##�агдахын даваан дээр Мөрөнд /УИХГ асан/ авилга өгч туслахаар нь ажилд орсноор ГИХГ-т байцаагч болсон.Ер нь л зөв зам мөрөөр яваагүй нэгэн дээ.

Зочин
Зочин
2022-01-27 13:06

Монголд танил найз биш хүмүүс ховор шүү дэ. Нэг юм болохоор дарга нартай холбохоо болих хэрэгтэй.

del
del
2022-01-31 11:54

Шоронд байх ёстой хүн төрд бүүр хян�##�т ш�##�г�##�тын �##�баны дарга шүү энэ арай даварч байгаа юм бишүү оюука

Холбоотой мэдээ

Back to top button