УЛС ТӨР

С.Бямбацогт: ХЗБХ 13 удаа хуралдаж, 40 гаруй асуудал хэлэлцсэн

УИХ-ын намрын чуулган завсарласан. Байнгын хороод хийсэн ажлынхаа тайланг танилцуулдаг. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тайлангаа тавьж байна. Хуульд зааснаар байнгын хороо 13 удаа хуралдсан байна. Нийт 40 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Нэг Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг 39 удаа хуралдсан байна. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зармын зөрүүтэй 118 саналыг бэлтгэн хүргэж, УИХ-д танилцуулсан байна. Гурван хууль баталсан байна. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль бол 2012 онд батлагдсан. Гэвч төрийн байгууллага харилцан адилгүй байдаг, иргэдээс мэдээллийг хаадаг байсан. Тиймээс энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Төрийн байгууллага өөрийн үзэмжээр мэдээллээ оруулдаг байсан, өөрсдөө албаны нууц гээд л тамга дараад л хаачихдаг байсан. Үүнийг ангилж өгсөн, одоо бол тийм зүйл байхгүй. Таван төрлийн 68 мэдээллийг байнга ил байлгаж шинэчилж байхыг хуульчилж өглөө" хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button