Нийгмийн

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хэдэн төгрөг олохын тулд хөгшин, залуугүй хотыг зорьж байна

Ялалтын талбайд Архангай болон бусад аймгуудаас ирсэн малчид, иргэд цагаан идээгээ дэлгэж, сар шинийн худалдаа зохион байгуулж байна. Тус худалдаанд Завханы Тосонцэнгэлээс ирсэн иргэн ул боовны оронд таваг засаж болох еэвэн зарж байна.

-“ХУРДХАН ЗАРААД, ЯВАХЫН ТҮҮС БОЛЖ БАЙНА”-

Тэрбээр “Хэвийн боов шиг дотроо 28 ширхэгтэй еэвэн хийж зардаг. Уг нь ширхэгийг нь 2500-аар зарж байсан. Худалдан авах чадваргүй учраас 2300 болгоод, одоо 2000 болгочихоод байж байна. Хурдхан зараад явахын түүс болж байна. Бүх юмны үнэ өсчихөөр үйлдвэрлэгч бидний бүтээгдэхүүний үнэ дагаад өсөх юм. Өөрөөр ашгаа бодвол нэмээд зармаар л байна. Болохгүй байна.

Үйлдвэрлэгч нарт ч бас хэцүү байна шүү дээ. Би гэхэд элсэн чихэр, масло гэх мэт худалдаж авч еэвэн хийж байна. Гэтэл тэдгээр орц найрлагад ордог зүйлсийн үнэ өсчихсөн. Тэгэхээр бид үнээ өсгөх нь аргагүй шүү дээ. Хүмүүс өөрсдөө үйлдвэрлэж үзээгүй учраас ойлгохгүй байна. Юмны үнэ өсөөгүй бол бид өсгөхгүй шүү дээ. Хүмүүсийн худалдан авалт бага байна.

“ЦАГААН ИДЭЭГЭЭ ЗАРЖ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХООР ХӨГШИН, ЗАЛУУГҮЙ ХОТЫГ ЗОРЬЖ БАЙНА”

Архангай аймгаас ирж цагаан идээ зарж байгаа иргэн Л.Гэцэл хэлэхдээ “Эдийн засгийн байдлаа дагаад юмны үнэ өсөж байна даа. Жилдээ нэг цагаан идээгээ зардаг. Тиймээс өнгөрсөн жилийнхээс үнээ нэмсэн” гэв.

-Үнээ нэмж буй хүчин зүйл юу байна?

-Ковидтой, эдийн засаг хүнд, ажилгүйдэл өндөр, тэтгэвэр нэмэхгүй байна. Тиймээс жилдээ болдог ганц цагаан сараараа идээгээ зарж хэдэн төгрөг олох гэж хөгшин залуугүй хотыг зорьж байна. Бензин шатахууны үнэ бас өссөн. Тиймээс зардлаа бүтээгдэхүүндээ шингээж зарахаас өөр арга байдаггүй. Хэр хэмжээндээ зохицуулж иргэд худалдан авалт хийж байна. Уламжлалт баяр юм болохоор өөр аргагүй л байгаа юм. Би өөрөө хөгшин хүн болохоор хөгшин настай хүмүүст ганц, хоёр мянган төгрөг татаад зарж байна.

ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ ХАНШ:

Үзэсгэлэн худалдааны үеэр цагаан идээний үнэ ханшийг сонирхлоо.

-Ааруул, хурууд кг нь: 20-24 мянга

-Аарц: 5-6 мянга

-Тогооны өрөм: 16-20 мянга

-Шар тос: 28-30 мянга

Өрөм: 24-25 мянга

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-24 16:00

м�##�чид ч гэсэн амьдр�##�тай хүнд байгаа гэдгийг мэдэж байгаа ч гэсэн энэ цагаан идээний үнэ арай бишээ. 1кг өрөм 25к-р аваад хаанаа ч хүрэхгүй байж байснаас энэ мөнгөөрөө өөр хүртээмжтэй юм авсан нь дээр санагдаад байх юм

Зочин
Зочин
2022-01-25 02:04
Reply to  Зочин

М�##�чид цагаан идээгээ байнга зарах боломж бий. Өөрсдөө тэнгэрт хадсан үнэ тавиад з�##�хуурдаг. Чанартай бүтээгдэхүүнтэй айл байнга шахуу цагаан идээ бэлдээд чанарыг нь мэдсэн хүмүүстээ зарах боломжтой. Тэгж чадахгүй байгаа гол ш�##�тгаан нь үнэ.

Зочин
Зочин
2022-01-25 02:00
Reply to  Зочин

Өрөм, масло бол үнэтэй байдаг эд. Харин ааруулын үнэ арай бага байх боломжтой. Яагаад гадаадынхан үнэтэй бараануудаа жижиглэж савлаж зардаг гэж бодож байна ? КГ-аар савлав�##� хэн ч авахгүй. Авдаг байсан бол дэлгүүрт кг-аар сав�##�асан масло зарах байсан байх. Бяслаг гэх мэт нь хэзээ ч манайхан шиг 2 кг-аарс авлаж зарахгүй. Жижиглэж олон хүнд зарах нь ашигтай байдаг байх.

Зочин
Зочин
2022-01-24 16:04

цагаан сар битгий хийлдээ гээд гуйгаад ури�##�аад байхад л цагаан сарын бэлтгэл ажил гээд м�##�чид нь цагаан идээгээ өндөр үнээр зараад иргэд нь нөгөөдхийн тгэд аваад хаана хаанаа чичрээд байх юмаа

Зочин
Зочин
2022-01-25 02:08
Reply to  Зочин

Тэмдэглэх эсэх айлаас нь ш�##�тга�##�даг байсан бол сайхан. Айлаас ш�##�тга�##�даггүй зочдоос ш�##�тга�##�даг баяр. Түрүүчийн зочид айлчл�##�аа тунхаглаад байна.

Зочин
Зочин
2022-01-24 16:37

М�##�чид төрөөс урамшуул�##� авсаар баяжиж үнээ нэмэх нь гаарчээ

Холбоотой мэдээ

Back to top button