НИЙГЭМ

Б.Солонго: Трансжендерүүд биеэ үнэлж байгаа нь үнэн, гэхдээ...

Өнөөдөр /2019.09.10/ иргэн Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТРАНСЖЕНДЕРҮҮД БИШ ХООЛ ХҮНС ЧИНЬ НӨЛӨӨЛЖ БАЙНА

“Сүүлийн үед цахим орчинд тавигдаад буй бэлгийн цөөнх хүмүүтийн уулзалтын зураг болон трансжендер хүмүүс яаж амьдарч буй нөхцөл байдал, бидний эрхийг хамгаалж буй байгууллагуудын талаар мэдээлэл өгөх гэж байна.

Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн нэг залуу трансжендер хүмүүсийн үс гэзгийг хусна гэж нийгмийг өдөөн турхирсан мэдэгдэл хийсэн. Энэ асуудлаар Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан шалгаж байгаа юм билээ.

Энэ зурагт трансжендер хүмүүс архидаад эсвэл биеэ үнэлээд явж байгаа юм биш. Нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага Босоо хөх Монгол гэх ТББ-тай хамтраад шөнийн сурвалжилга хийж байхад нэг трансжендер охин биеэ үнэлж байгаад баригдсан юм билээ. Охины утсан дээр байсан зургийг тухайн ТББ-ынхан авч сошиал орчинд цацсан.

Яагаад миний зургийг ингэж сошиал орчинд цацсан болохыг би тухайн ТББ-ын тэргүүнтэй утсаар ярьж асуухад “Хамгийн их олны анхаарлыг татаж, сенсаци тарих хүн чи байсан учир чиний оролцсон зургийг цацсан” гэдэг хариу өгсөн.

Үнэндээ энэ зурагт хүний нүдэнд гаж буруу харагдах зүйл юу ч байхгүй. Энгийн хүмүүс ч бидэн шиг ингээд нийлж нэгдээд ярилцаад суудаг. Бидэнд тансаг зэрэглэлийн газар суугаад ярилцах боломж байдаггүй. Аль нэг жижиг газрын нууцлаг өрөөнд л суухаас өөр аргагүй шүү дээ. Тэр зураг дээр трансжендер хүмүүс амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх караокетэй боллоо гээд л уулзсан зураг. Энэ зурган дээр яг юу нь буруу байгаа юм бэ гэж тэр ТББ-ынхнаас асуумаар байна.Гэтэл яг хажуугийнх нь баранд энгийн иргэд зодоон нүдээн хийж түүнээс илүү муу зүйл хийж байгаа. Магадгүй трансжендерүүд ийм олон болчихсон байна гэдгийг л харуулахыг хүссэн юм шиг байгаа юм.

Бид хэдий трансжендер гэдэг нэг нэршилтэй ч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа улс. Трансжендерүүд биеэ үнэлж байгаа нь үнэн, би өмөөрөхгүй. Тэд нийгмийн хэрэгцээ байгаа учраас л ингээд яваад байна. Тэдэнд ажлын байр олдохгүй байгаагаас, тэднийг авч байгаа хүмүүс байгаа учраас энэ асуудал сөхөгдөөд байна. Тэднийг спонсорлож тэтгээд байгаа хүмүүстэй бас адилхан л хариуцлага тооцож, тэмцэх ёстой. Би трансжендер хүмүүсийг ч энэ асуудалд илүү хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна.

Бас нэг эмзэглүүлж байгаа зүйл нь Босоо хөх Монгол ТББ-ын гишүүн анх пост бичихдээ “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байна” гэж бичсэн байсан. Нөлөөлж байна гэдгийг Монголын Үндэсний аюулгүй байдлын комиссынхон л гаргах ёстой болохоос ямар нэгэн ТББ-ын гишүүд юуг үндэслэж гаргасан нь мэдэгдэхгүй хэлж болохгүй гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдалд трансжендерүүд биш хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ гээд өөр олон хүчин зүйлс нөлөөлж байгаа шүү дээ. Гэтэл трансжендерүүдээр ийм шоу хийж байгаад харамсаж байна.

Өнгөрсөн долоо, найман жилийн хугацаанд янз бүрийн дарамт, зарим нэг ялгаварлан гадуурхалт их байсан. Хууль хүчний байгууллага, үйлчилгээний байгууллагуудад ч системийн ялгуурхалт гаргадаг байсан ч өнөөдрийн байдлаар харьцангуй гайгүй болсон гэж бодож байсан. Гэвч сошиалд нэг хүний хийсэн үйлдлээс болж бусад бүх хүмүүсийг хамруулж ойлгож байгаад харамсаж байна” гэлээ.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 09:53

Amoxicillin Capsule Tev http://buyciallisonline.com/# - tadalafil cialis from india Zithromax Doseage Buy Cialis Cialis Canada Order Fastesr Shipment

Холбоотой мэдээ

Back to top button