ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

“Газпром” БНХАУ-д хоёр дахь хийн хоолой барих баримт бичгээ боловсрууллаа

ОХУ-ын орд газруудын хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу дамжуулах “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн ТЭЗҮ-ийн бэлтгэл  ажил дууслаа. Энэ талаар “Газпром” компани өөрийн “Телеграм” сувагтаа мэдээлжээ.

Холбогдох протоколд ОХУ-ын “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер, Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нар онлайн хурлаар гарын үсэг зурлаа. Хийн хоолой нь Монголын нутаг дэвсгэр дээрх “Сибирийн хүч-2”-ын үргэлжлэл болох ёстой.

Баримт бичигт тусгагдсаны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хийн хоолойн маршрутын урт 962.2 км байх аж. Харин ашиглалтын хоолойн голч нь 1.4 м юм байна. Хийн хоолойн даралтыг тогтворжуулах таван компрессорын станц барихаар санал болгожээ.

ОХУ-ын “Газпром” компани болон Монгол Улсын Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сард “Союз Восток” хийн хоолой барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан. 2021 оны дөрөвдүгээр сард талууд төслийн ТЭЗҮ-ийг баталсан.

2021 оны арванхоёрдугаар сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийсний дараа ОХУ-аас БНХАУ руу дамжуулах хийн хоолойн төслийг Монголын нутаг дэвсгэрээр дайруулан барих ажил амжилттай хэрэгжиж байна хэмээн мэдэгдсэн.

“Союз-Восток” хийн хоолойн ажлыг 2024 онд барьж эхэлнэ гэсэн төлөвтэй байгаа юм. Экспортын хүчин чадлын хувьд 50 тэрбум шоо метр ба энэ нь “Сибирийн хүч”-ээс даруй 1.3 дахин их үзүүлэлт юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x