
БНХАУ-ын эрх баригчид Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцогчдоос авах “КОВИД-19”-ийн шинжилгээний шаардлагыг хөнгөвчилсөн талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээллээ.
Шинжилгээний шаардлага нь:
-Коронавирусийн шинжилгээ хоёр удаа өгөх ба хариу нь сөрөг гарсан бол өвлийн олимпод оролцох боломжтой.
-Халдвартай хүнтэй харьцсан хүмүүсийн хорио цээрийн дэглэмийг 14 хоног байсныг арав хоног болгон бууруулсан.
-Шинжилгээний хариу эерэг гарах мөчлөгийн стандарт босгыг 40 байсныг 35 хоног болгон бууруулсан.
Бээжингийн өвлийн олимпыг “КОВИД-19”-ийн эсрэг хатуу хязгаарлалт дор зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Олимпын наадамд оролцохоор ирсэн хүмүүсийг Хятадад ирэхээсээ өмнө заавал “КОВИД-19”-ийн шинжилгээнд хамрагдах ёстой. Түүнээс гадна, тэднийг олимпын үеэр өдөр бүр шинжилгээнд хамруулах аж.
Нэгдүгээр сарын 4-нөөс хойш Олимпын наадамд оролцохоор ирсэн гурван мянга гаруй хүний 106-д нь коронавирусийн халдвар илэрсэн.
БНХАУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 4-нд болох олимп эхлэхээс өмнө коронавирусийн жижиг дэгдэлтүүдийг тэг болгохоор зорьж байгаа юм.
(Эх сурвалж: ВВС)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.