Ярилцлага

ХОХИРОГЧ Н: Аав "Хүчирхийлүүлснээ хүнд хэлбэл ах бид хоёрыг ална” гэсэн

Манай сурвалжлах баг өчигдрийн дугаартаа бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин” төвөөс сурвалжилга бэлтгэсэн. Тэгвэл уг төвд эмчлүүлж буй хохирогч хүүхдүүдийн нэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин Н-тэй ярилцлаа. Тэрээр 15 нас 9 сартайгаасаа төрсөн эцэгтээ жилийн турш хүчирхийлүүлсэн бөгөөд уг төвийн хамгийн том нь. Түүний хувьд хуулийн болон сэтгэл зүй, сэтгэл засал, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээнүүдийг бүрэн авсан. Одоо эрүүл мэндийн үйлчилгээ буюу хярзан оёулах, онгон хальс нөхүүлэх эмчилгээг хийлгэхээр хүлээж буй.

Тэрээр ээжийгээ өнгөрсний дараа ахдаа өөрийгөө хүчирхийлэлд өртөж байсан талаар хэлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан Үжин төвд ирсэн байна. Энэ хэрээрээ түүнтэй холбоотой хэрэг хурдан шийдэгдэж чадсан ба би Үжин төвд ирснээр ирээдүйгээ өөдрөгөөр харж чадсан. Ирээдүйд сэтгэл судлаач болно гэх мөрөөдлөө хуваалцаж байлаа.

Түүнчлэн бидэнтэй цуг ярилцлага хийсэн нийгмийн ажилтан түүнийг энд ирснээр маш сайн өөрчлөгдөж, үр дүнтэй байгаа. Дарамт шахалтаас болж, тамхи татаж, гадуур тэнэдэг болсон байсан ч бидний зүгээс дэмжлэг авч одоо маш сайн болж чадсан хэмээн охинд урам хайрлаж байсан юм.

-Сайн байна уу, “Үжин” төвд анх хэзээ ирсэн бэ?

-Сайн байна уу. Би 2018 оны 12-р сард “Үжин” төвдөө ирсэн. Энд амьдраад арван сар болж байна. Энэ хугацаанд хуулийн болон сэтгэл зүй, сэтгэл засал, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээнүүдийг бүрэн авсан. Одоо эрүүл мэндийн үйлчилгээ буюу хярзан оёулах, онгон хальс нөхүүлэх эмчилгээг хийлгэхээр хүлээж байгаа.

-Энэ төвд ирснээр чиний хувьд өөрчлөгдсөн зүйлс хэр байна вэ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Би өөрийгөө бүрэн нээж чадсан. Ирээдүйн итгэл найдвараа олж, шинэ гэр бүлтэй болсон шүү дээ. Хэрэв төв маань энэ хэвээрээ үйл ажиллагаагаа явуулбал бидэн шиг хар бараан түүхтэй илүү олон хүүхэд амьдралаа өөрчлөх байх. Миний хувьд дарамтаас үүдэлтэй муу зуршлаа ч орхисон. Одоо хүсэл мөрөөдөлтэй болчихсон илүү сайхан байна.

-ААВТАЙ АДИЛХАН ХҮНТЭЙ ТААРАХАД Л ТЭР ӨДӨРТӨӨ Л ХЯМРААД СЭТГЭЛ САНАА ЭВГҮЙРЧИХДЭГ-

-Ирээдүйд ямар хүн болно гэж хүсэж мөрөөдөж байна?

-Сэтгэл судлаач болно. Бага байхаасаа л хүмүүст тусалдаг хүн болно гэж зураг хүртэл зурж хадгалдаг байсан. Түүнийхээ дагуу сэтгэл судлалаар суралцан өөр шигээ хүнд байдалд орсон хүүхдүүдэд тусалж, сэтгэл зүйн дэмжлэг өгнө. Манай төвийнхөн намайг сургуулиа төгсөхөөр уг мэргэжлээр сурах боломжийг минь нээж өгсөн. Сургалтын төлбөр мөнгөндөө ч санаа зовохгүй учраас сайн сураад Үжин төвдөө ажиллана гэж бодож байгаа. Энд амьдрах хугацаандаа олон хүүхдүүдтэй хамт байж үзсэн. Гуравхан настай хүүхэд хүртэл ээжтэйгээ цуг ирж байсан. Надаас ганц нэг насаар дүү хүүхдүүд ч ирж байсан. Гэхдээ бидэнд цаашдаа хүнд итгэж найдах итгэл байхгүй болчихдог. Бидэнд хүчирхийлэл үйлдсэн аав, ах тэдгээр хүн шиг зан гаргах болов уу гэхээс маш их айж эмээдэг.

-“Үжин” төвд ирснээр хэрэг нь удаашралгүй хурдан шийдэгдсэн гэсэн тиймээ?

-Тиймээ. Ээж минь 2018 оны 10-р сард гэнэт хоёр удаа дараалан харвалт өгч нас барсан. Энэ үйл явдлын дараа аавдаа хүчирхийлүүлснээ өөрийн төрсөн ахдаа хэлж хууль хяналтын байгууллагаар явах болсон. Ингээд 12-р сараас эхлэн энэ төвдөө ирж, бүх талын туслалцаа авч чадсан. Анхан шатны шүүх хурал хоёрдугаар сард болж, хамгийн сүүлийн шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн.

-Хэрэгтэнд ямар ял шийтгэл өгсөн бэ? Чиний хувьд шүүх хурлуудад оролцоход хүндрэлтэй байсан байхдаа?

-Би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Ер нь гадуур явж байгаад адилхан хүн харагдвал тэр өдөртөө л хямраад сэтгэл санаа эвгүйрчихдэг хэцүү. Гэхдээ дараа дараагийн хуралдаанд оролцоогүй. Манай төвийн хүүхдүүд зуны гурван сарын хугацаанд орон нутаг болон нийслэлийн гурван зусланд амарч, хичээл сургалттай явсан учир оролцоогүй. Өмгөөлөгч маань надгүйгээр шүүх хуралдаанд оролцож, хэрэг эцэслэгдсэнийг мэдэгдсэн. Аавд 17 жилийн ял шийтгэл ноогдуулсан байсан. Сүүлд давж заалдаж жилээ хасуулсан гэж сонссон, гэхдээ сайн мэдэхгүй байна.

-ШОРОНД ХИЙВЭЛ ЧАМАЙГ ЖАРГАЛТАЙ ҮЛДЭЭХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЧИНЬ АЛНА ГЭЖ ЭЭЖИЙГ СҮРДҮҮЛЖ БАЙХЫГ СОНССОН-

-Хэрэгтэн танай төрсөн аав нь уу?

-Тиймээ манай төрсөн аав.

-Хүчирхийлэлд өртөж байгаа талаараа анх хэнд хэлсэн бэ? Ээж нь амьд ахуйдаа энэ талаар мэдсэн үү?

-Ээж маань мэдсэн л дээ. Гэхдээ зүрх муутай хүн байсан болохоор хүмүүст хэлж чадалгүй аавын сүрдүүлэг дарамт шахалтад өртсөн. Харин ээжийг нас барсны дараа энэ талаар ахдаа мэдэгдэж хууль хяналтын байгууллагаар явсан.

-Ээжийг нь юу гэж сүрдүүлсэн бол. Чиний хувьд тэдгээр үгсийг нь сонсож байсан уу?

-Ганц хоёрхон удаа сонссон. Гэхдээ л аймар. Аав минь шоронд 17 жил суугаад гарч ирсэн хүн. Ээжид хэлэхдээ "Чи хүнд хэлбэл хэлэлдээ, би тэндээ очоод байр сууриа олчихсон, жаргалтай амьдарна. Харин чамайг жаргалтай үлдээхгүй. Охин хүү хоёрыг нь алаад арьсыг нь өвчинө. Эсвэл хүүг чинь машинтай нь дэлбэлчих нь шүү" гэж хэлж, дарамталж байхыг нь сонссон.

-ЭЭЖИЙГ АЖИЛТАЙ ХОЙГУУР СОГТУУДАА ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙСАН-

-Аав нь чамайг зодож дарамталдаг байсан уу?

-Үгүй ээ. Гэхдээ хүчирхийлэл үйлдэхдээ дандаа согтуу байдаг байсан. Сүүлдээ ээжийг байхгүй хойгуур намайг гэрээс битгий гар, явж болохгүй гэж гэрийн хорионд байлгах гээд маш хэцүү байсан.

-Ах даа энэ талаар өмнө нь хэлэх боломж байсан уу? Өөр хэн нэгэнд мэдэгдэх боломж байсан болов уу?

-Ээж минь ээлжийн ажилтай хүн л дээ. Ажилтай байх өдөр нь үүрийн 4-5 цагийн үед гэнэт хөнжилд ороод ирнэ. Манайх хашаа байшинд амьдардаг учраас хашхирч уйлж, аврал эрээд ч нэмэр байхгүй. Ах минь эхнэр хүүхэдтэй болоод тусдаа гарчихсан.

-Ээжийг нь байхгүй болгонд хүчирхийлэх үү? Өөрөөр чамаас ямар нэг гаж зүйл хүсдэг байсан уу?

-Тиймээ гаж зүйл хүссэн. Дандаа ээжийг байхгүй үед согтуу байхдаа тийм үйлдэл хийдэг байсан. Би ээжийг ажилтай өдөр гэртээ хонохгүй, хашааныхаа юм уу байшингийнхаа  гадаа сууж өглөө болохыг хүлээж суудаг байсан. Үүрээр тэгж суух нь хамгийн аймар. Тийм үед надад ганц хань болсон зүйл тамхи л байсан. Ер нь аавтай байхыг хүсэхгүй гэрээсээ гараад явчихна. Бид хоёроос өөр хүн гэрт үлддэггүй болохоор гэрт айдастай.

-АХАД НАДТАЙ ХАМТ АМЬДАРНА ГЭЖ УЙЛЖ ГУЙХАД НЬ ААВЫН ХҮЧИРХИЙЛЛЭЭС САЛАХГҮЙ НЬ ГЭДГЭЭ ОЙЛГОЖ ИЛ БОЛГОСОН-

-Ах нь аавынх нь төрсөн хүүхэд үү? Энэ талаар хэрхэн мэдсэн бэ?

-Ах минь ээжийн дагавар хүүхэд. Надаас арван насаар ах. Ээжийг өнгөрсний дараа ах намайг өөр дээрээ авахыг хүссэн ч, аав ганц охиныг минь надаас салгах гэлээ хэмээн ахад уйлж унжсан. Ингээд ах аав бид хоёрыг хамтад нь амьдрах байр түрээсэлж өгнө гэхэд л шууд айдас төрж, хэзээ ч энэ дарамтаас гарахгүй нь гэж бодсон. Ийм ч учраас ахдаа хэлсэн.

-Гэр бүлийн хүчирхийллийн хувьд ар гэр хамаатан садан, цусан төрөл учраас илүү далд хэлбэртэй. Түүнчлэн хэрэг илэрсэн ч нэгнийгээ буруутгах тохиолдол байдаг. Танай хамаатан сандан дундаас дарамт илэрсэн болов уу?

-Авга ах худлаа мэдүүлэг өгч, аавыг шоронд суулгалаа гэсэн.

-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

-Над шиг байдалд орсон хүүхдүүд байвал гэр бүлийнхэнтэйгээ ээж эгч гэх мэт хүмүүстэй маш сайн ярилцаарай гэж хэлмээр байна. Бидний хувьд ихэвчлэн архины хамааралтай цусан төрлийн эрчүүдэд хүчирхийлүүлсэн байдаг. Өөрийн хамгийн ойр гэсэн хүнээсээ ийм аймар тамлал авна гэдэг сэтгэл зүйн хувьд маш хүнд учраас бид дуу муутай, хаалттай болчихдог. Тийм учраас өөрийгөө битгий хааж түгжээрэй. Чамд туслалцаа үзүүлж, эргээд сайхан амьдрах итгэл хайрлах хүмүүс байгаа шүү гэж хэлмээр байна.

-Нээлттэй ярилцсанд баярлалаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭХ ХЭЛ
ЭХ ХЭЛ
2019-09-11 10:34

НОВШУУДАА ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ БИЧ. АЙМАР БИШ АЙМААР. ГЭРЭЭСЭЭ ГАРААД ЯВЧИХ НЬ БИШ ЯВЧИХНА. ЭНЭ МЭТ. ИНГЭЭД БВЛ ЭНЭ САЙТЫГ ЧИНЬ ХААЛГАНА ШҮҮ

I wanna kill him
I wanna kill him
2019-09-17 06:23
Reply to  ЭХ ХЭЛ

Chi l###r min ter etseg shig ymniihan hamaatan ymuu

Зочин
Зочин
2019-09-17 06:22
Reply to  ЭХ ХЭЛ

Chi l###r min ter etseg shig ymniihan hamaatan ymuu

ѳѳрѳѳ бас алдчиж
ѳѳрѳѳ бас алдчиж
2019-09-12 11:38
Reply to  ЭХ ХЭЛ

бвл биш байв�##� хаха

tsk2
tsk2
2019-09-11 11:42
Reply to  ЭХ ХЭЛ

reaction-toi s#a ve ysn

Ббб
Ббб
2019-09-11 16:55

Шорондоо бандидуулаад байж байх даа таарсан хадаас

Huurhii
Huurhii
2019-09-11 18:15

Evii evii huurhii ohinii am hamriin zurgiig oruulj avaad baihdaa yadiim be uyiinh ni taniishdee ter muu novshiin zurgiig tavih heregteishdee

Холбоотой мэдээ

Back to top button