ДЭЛХИЙНИЙГЭМ

Афган эмэгтэй хөвгүүдээ аврахын тулд охидоо заржээ

Афганистаны Бадгис тосгоны Деларам хэмээх эмэгтэй ган гачиг, ургац алдсаны улмаас орон гэрээ орхин явжээ. Тэрбээр өвчин туссан хөвгүүд болон эр нөхрөө тэжээхийн тулд хоёр охиноо болон өрөөсөн бөөрөө зарсан байна. Энэ талаар “The Guardian” мэдээллээ.

Деларам найман хүүхэд, нөхрийнхөө хамтаар дөрвөн жилийн өмнө Герат муж руу нүүсан аж. Одоо тэд мужийн ядуусын хороололд хуванцар дээвэртэй оромжинд амьдардаг. Хөвгүүдийнх нь нэг нь саажилттай, нөгөө нь сэтгэцийн өвчтэй, бас нөхөр нь хүнд өвчин туссан тул эм тариа, хоол хүнсний мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өдгөө 50 настай тэрбээр хэдэн сарын өмнө зургаа болон найман настай охидоо тус бүрийг нь 100 мянган афгани буюу ойролцоогоор 2,800,000 төгрөгөөр танихгүй айлд зарсан аж.

Деларам зөвхөн охидоо зараад зогсохгүй өрөөсөн бөөрөө зарсан байна. Одоо Афганистанд нэг эрхтний үнэ 1500 орчим ам.долларын үнэд хүрэх болсон.

“Талибан” хөдөлгөөн засгийн эрхэнд гарснаар, эд эрхтний хууль бус наймааны үнэ, нөхцөл өөрчлөгдсөн. Өмнө нь 3500-4000 ам.долларын ханштай байсан бөөрний үнэ 1500 хүрэхгүй ам.доллар болтлоо буурсан. Гэсэн ч, амь зуухын эрхэнд өрөөсөн бөөрөө зарах афганчуудын тоо ихэсжээ.

Афганистан
дахь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооны
төлөөлөгчдийн тэргүүн Нечефор Мгендигийн хэлснээр, тус улсын хүн амын 55 орчим
хувь нь буюу 23 сая хүн хоол хүнсний хомсдолд орсон байна. Тус улсын 60 гаруй
хувь нь хоол хүнсний хомстолд оржээ. Мгенди тус улсад үүссэн нөхцөл байдлыг “одоогийн
байдлаар дэлхийн хамгийн гүнзгий хүмүүнлэгийн хямрал” хэмээв. 

(Эх сурвалж: The Guardian)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button