ДАТАГРАФИКСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ИНФОГРАФИК: Инфляц "галзуурахад" Б.Жавхлан, Б.Лхагвасүрэн нарын хуйвалдаан, бусад сайдын харалган бодлого нөлөөлжээ

НЭГ: МОНГОЛ ХАМГИЙН ӨНДӨР ИНФЛЯЦТАЙ 20 ОРОНД БАГТЖЭЭ

Цагаан сарын баяр дөхөж буй энэ үед иргэдийн санхүүгийн чадамж буурсаар байна. Нэгхэн жилийн дотор 5.8 дахин өссөн инфляц өнгөрөгч сарын байдлаар 13.4 байгаа юм. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлавал, иргэдийн хадгаламж, гар дээрх мөнгөний 13.4 хувь нь хоосон цаастай адил болсон гэсэн үг. Ийм инфляцтай үед 100 мянган төгрөг 86,600 төгрөгтэй тэнцэнэ.

Инфографик нэг: Инфляц улсын болон нийслэлийн дүнгээр /2020-2021 оны арванхоёрдугаар сар/

Ердөө нэг жилийн өмнө 1,9 хувийн инфляцтай байсан манай улс энэ огцом мөнгөний ханшийн уналтаараа дэлхийд тэргүүлж эхэлсэн нь анхаарал татна. Тодруулбал, энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн хамгийн өндөр инфляцтай 20 улсаас 18-д жагсаж байна. 

Хэрэв инфляц дахин 1-2 хувиар нэмэгдвэл бид энэ жагсаалтад 3-5 байр урагшлах боломжтойг доорх инфографикаас харж болно. 19, 20-д бичигдэж буй Өмнөд Судан, Гвиней улсууд нь яг ижил инфляцтайгаар жагссаныг ч анзаарууштай.

Инфографик хоёр: Инфляцаар тэргүүлж буй дэлхийн 20 улс /2021 оны арванхоёрдугаар сар/

Коронавируст халдварын цар тахлын эхний жил олон ААН дампуурч байх үеэр инфляц тогтвортой л байсан. Харин сүүлийн нэг жилд инфляц яагаад огцом өссөн, үүнд төрийн ямар алдаатай бодлого нөлөөлсөн байж болохыг энэхүү датад суурилсан нийтлэлээр хөндөж байна.


ХОЁР. ИНФЛЯЦ ӨССӨН ШАЛТГААНЫГ ХОЁР ТАЛААС ТАЙЛБАРЛАВАЛ

-Монголбанк талаас-

Мөнгөн тэмдэгтийнхээ тогтвортой байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг газар бол төв банк. Тэд инфляцын хэтийг хэрхэн тодорхойлж, ямар арга хэмжээ авах нь хамгийн ихээр анхаарал татдаг.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляц өссөн шалтгааныг нийлүүлэлтийн буюу хил гаалийн саатлаас болж түр зуурын үнийн өсөлт үүссэн гэж тайлбарладаг. Харин статистик харвал, хил гаалийн саатлаас үүдэлтэй үнийн өсөлт нийт инфляцын 28 хувь л нөлөөлжээ.

Инфографик гурав: Монголбанкнаас тодорхойлсон инфляцад голлон нөлөөлсөн хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнүүд /хувиар/

Дээрхээс харахад инфляцад нөлөөлсөн хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний 28 хувь нь импортын шинжтэй байгаа нь ажиглагдаж байна. Тэгэхээр үлдсэн 65 хувь нь дотоодын бараа, бүтээгдэхүүнээс шалтгаалсан шинжтэй.

Ерөнхийд нь базвал, Монголбанкны зүгээс инфляцад импортын барааны үнийн өсөлт болон махны үнийн өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Инфографик дөрөв: Инфляцад голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт /хувиар/.

-Үйл явдал талаас-

Мөнгөний бодлого тодорхойлдог Монголбанк инфляц өссөн шалтгааныг импортын барааны болон дотоодын бусад бараа үйлчилгээний үнийн өсөлттэй дийлэнх холбож үзжээ. Мөн махны үнийн өсөлт инфляцад дангаараа 10 хувь нөлөөлсөн байна. 

Гэвч яг үнийн өсөлтийг нь аваад үзвэл илүүтэй шатахуун, тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ эзэлж байх юм. Өөрөөр хэлбэл үнэ өссөн хэвээрээ инфляцад нөлөөлсөн хамаарал гаргаж ирэх боломжгүй байна. 

Тэгвэл инфляц өсөхөд нөлөөлсөн үндсэн шалтгаан юу байж болох вэ. 

Үүнийг юун түрүүнд “10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд нэмэгдүүлсэн мөнгөний нийлүүлэлттэй холбож үзмээр байна. Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ ч хамгаалах гэсэн зорилготой энэ хөтөлбөрийн хүрээнд 10 их наяд төгрөгийг хэрэгцээт чиглэлд нь оруулсан. Ингэхдээ мөнгө хэвлэхгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байв. 

Энэ хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сард мөнгөний нийлүүлэлтийг 2 их наядаар, зургадугаар сард дахин 2 их наядаар нэмэгдүүлсэн байгаа юм.

Инфографик тав: Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ, 2020-2021 оны арванхоёрдугаар сар

Харин ингэж огцом зах зээл рүү оруулсан мөнгөний ханш нь 9-10 сарын дараа унадаг гэж эдийн засагт үздэг. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сард "хэвлэсэн" мөнгөний араас ирэх инфляц оны эхээр ирэх нь онолоор батлагдаж байгаа юм.

Нөгөө талаар, Б.Жавхлан сайд "10 их наядын хөтөлбөр"-ийн 2 их наядад нь 3 хувийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгохоор болсон. Энэ санхүүжилтийг ТБҮЦ-ыг задалж, эргэлтэд оруулах хэлбэрээр шийднэ гэж мэдэгдсэн.

3 хувийн хүүтэй зээл өгөхөөр, зөрүү 9 хувийг нь Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсний дараа ТБҮЦ-ны хэмжээ буух ёстой байтал тэгээгүй. Ихэнх хугацаанд яг хэмжээндээ хадгалагдсанаас гадна өссөн үе ч байгаа юм.

Инфографик зургаа: ТБҮЦ-ны хэмжээ, 2020-2021 оны арванхоёрдугаар сар

ТБҮЦ бол Монголбанканд хүүтэй байршуулсан арилжааны банкнуудын хөрөнгө. Тэгэхээр "10 их наядын хөтөлбөр"-ийн хүрээнд арилжааны банкнууд чанаргүй зээлүүдээ 3 хувьд хувирган, 9 хувийн татаас авах боломжтой болсон нь л харагдаж буй. Хэрвээ тэд их хэмжээний зээлийг зах зээл рүү оруулсан бол Монголбанкан дахь ТБҮЦ-ны хэмжээ дөрөвдүгээр сараас хойш өсөх биш, хэдэн их наядаар огцом буурах ёстой байв.

Ингэхээр эдийн засгаа аварна гэсэн бодлого нь иргэн, ААН-үүд рүү хүрээгүй, харин арилжааны банкнуудад л "вакцин" болсон шинжтэй харагдаж байгаа юм.


ГУРАВ: ИНФЛЯЦ БУУРУУЛАХ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛОХ ВЭ

-БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ-

Өнөөдрийн байдлаар бодлогын хүү 6 хувь байгаа. Барууны орны эдийн засагчид инфляцтай уялдуулж, бодлогын хүүг нэмэх ёстой гэсэн бодлого баримталдаг.

Гэвч нэг жилийн өмнө инфляц 2 хувьтай байхад бодлогын хүүг буулгаагүй. Гэтэл инфляц нэмэгдсэн өнөө үед харин дахин 2 хувиар нэмэх бодлого баримталж буйгаа Монголбанкнаас мэдэгдчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг инфляц буух үед уялдуулан буулгахгүй, өсөх үед нь нэмдэг хандлага ажиглагдаж байна.

Хэрэв бодлогын хүүг өсгөх юм бол арилжааны банкнуудад төв банкны зүгээс хүүгээр дархлаажуулах ажил хийгдэнэ. Ингэхдээ иргэд хүүгийн дарамтад орж, зээл хумигдах, төгрөгийн ханш улам үнэгүйдэж инфляцыг дэвэргэх зэрэг олон сөрөг талтай.

Коронавирусийн хүнд цаг үед Монгол банк иргэдэд гараа сунгах уу, арилжааны банкнуудыг бодлогын хүүгээр хооллох уу гэх сонголтод ирж байгаа юм.

-Цагаан сараас үүдэлтэй түр инфляц-

Цаашид ч инфляцын түвшин өсөх хандлагатайг зарим эдийн засагчид хэлж байгаа бөгөөд цагаан сарын дараа дэлхийн өндөр инфляцтай 13 орны тоонд багтах талаар таамаглацгаасан юм.

Гэвч энэ бол Цагаан сарын баярын ширээний эрэлтээс үүдэлтэй нэг удаагийн өсөлт байх бөгөөд түүнээс хойш буцаад буух төлөвтэй. Харин Монгол банкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2021.01.28/ ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг хоёр болон түүнээс дээш нэгжээр өсгөх талаар хэлэлцэнэ гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа талаар дээр дурдсан.


ДӨРӨВ: БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧИД ЯМАР АЛДАА ГАРГАСАН БЭ

Нэгдүгээрт, "10 их наядын хөтөлбөр"-ийн хүрээнд арилжааны банкнуудад ихээхэн дэм болсон мөнгөний огцом нийлүүлэлтийн автор болох Сангийн сайд Б.Жавхланг

Хоёрдугаарт, Сангийн сайд Б.Жавхлангийн бодлогыг хэрэгжүүлэгч болж, арилжааны банкнуудын эрх ашигт үйлчилсэн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг

Гуравдугаарт, инфляц өсөхөд дангаараа 10 хувь нөлөөлсөн махны үнийн өсөлтөд огт анхаараагүй ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг. Шүлхий өвчний тархалтыг хумьж чадаагүй нь махны нийлүүлэлт багасахад голлон нөлөөлсөн юм.

Дөрөвдүгээрт, хил гаалийн асуудалд тодорхой шийдэл, зохицуулалт мэдрэг хийж чадаагүй, ачаа тээвэр саатан, импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хариуцлага алдсан ЗТХ-ийн сайд Л.Халтарыг нэрлэж болох юм.

Энэхүү материалыг цэвэр нээлттэй дата өгөгдөлд дүн шинжилгээ хийх аргаар бэлтгэв.

М.ТЭНГИС

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-28 09:58

Маш харамс�##�тай, нэгэнт өссөн инфляци дахиж буухгүй, бидний боломжийг хар�##�ган бодлогоор хулгайлав, цаашид яанам бэ.

Зочин
Зочин
2022-01-28 11:44

Дотоод хүчин зүйлсийн нөлөөг нойль түвшинд барих боломж байсан айгаад арга хэмжээ аваагүй

Зочин
Зочин
2022-01-28 12:16

Лхагвасүрэн үнэхээр ажил хийхгүй байна. Занданшатарыг дагаад д�##�даганаад явж байдаг нөхөр. Баяртсайхан дарга байхад мөнгөний бодлого зөв байсан. В�##�ютын нөөц өссөн байж ээ

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-02-06 15:02
Reply to  Зочин

Хоое!!!Наад нөхөрийн тчинь олгой хоосон юм чинхар�##�ган байхаас өөр яах юм бэ? Алван туша�##�аа ашиглж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх, ихэдлээ гэхэд л эдийн засгийн бүлэглэлд зориулсон бодлого байх нь нэн тодорхой

Иргэн
Иргэн
2022-01-28 15:18

Зайлуулах ёстой нөхдүүдийг �######�баргүй байдлаар тодорхойлжээ.МАН маанагтаад өнгөрүүлэх биз.

Зочин
Зочин
2022-01-29 11:19

Тэтгэвэрийн доод түвшин 350000 ₮-ийг 500000 ₮ болгосон боловч 30-40 хувиар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн мөнгөний ханш эрс муудсантай харьцуулахад худ�##�дан авах чадвар өмнөхөөсөө огт дээшлээгүй гэсэн үг.

UIХ буруутай
UIХ буруутай
2022-02-04 09:40

УИХ ГАНЦ хүний бэлдсэн хуулийн төсөл шууд бат�##�снаар бас буруутай. Тэд батлаагүй бол эд ингэж дургиж чадахгүй- Эдийн засгаа хэцүү үед �##�сан. 2 жилийн дотор 30 % инфляц гэдэг эх орондоо хайргүй хүмүүсийн хийх зүйл.

Зочин
Зочин
2022-02-04 10:01

Ийм тэнэг �##�ны үснүүдийг �######�уулаач eрөнхий сайдаа.

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-02-06 15:07
Reply to  Зочин

Эд нар бүгд адилхан хоосон толгойтууд тул хэн нь хэнийгээ гэж явуулах билээ.Хэдий болтол соошелоор худлаа шоудаж үнэнээс нүүр буруулж явахыг л харах үлдсээн. Бидний з�##�гамж х�##�аа өөрхий з�##�уу үе маань л ёс сутахуунгүй болж хорлогдож дуусах нь. Энэ л харамс�##�тай ч,эмэгнэлтэй ч

зочин
зочин
2022-02-04 10:33

ЖАВХЛАН МУУ ХҮН БАЙНА

зочин
зочин
2022-02-05 10:33

Монголын ард түмэн мэдэхгүй л байв гэж үнэндээ бол Монгол Банк бол ОУВС -ын ар т�##�д Америкийн цөөнх бүлэглэл буюу Долларын эзэдийн мэдэлд хамаар�##�тай байдаг Монголын төр шург�##�сан бизнэс нэртэй бүлэглэл долларын эзэдийн боолууд байдаг гэдгийг Монголчууд хэзээ ч мартаж болохгүй Өнөөдөр тэд зөвхөн эзнийхээ үүрэг да�##�гавараар л ажилладаг улс шүү дээ тэдэнд жирийн ард иргэдийн амьдр�##� ямар байх нь чух�##� биш бүр цаанаасаа бодлогоороо Монголын нийт ард иргэдийг ядуугийн туйл руу 30 жил хөтөлсөн улс өнөөдөр Монголчууд тусгаар тогтносон эрх чөлөөт Ардчилсан энэрэнгүй хүмүүлэг нйигэм гээд сайхархаад байгаагийн үгийн ард хэдэн цөөнх бүлэглэл үнэндээ бол одоо оршин буй КАПИТАЛИСТ системээ хамга�##�ж үлдэхийг улайрч байгаа төдий Өнөөдөр Монголчууд Ардчил�##� нэртэй Америк маягийн нийгэм хэрэгггүй гэдгийг эрх биш мэдэр байгаа боло уу Өнөөдөр Монгол улс тусгаар тогтносон улс биш харин Америкийн хараат КОЛОН улс гэдгээ зарим нь мэдэхгүй л байна даа

Холбоотой мэдээ

Back to top button