
Тунис улсын ойролцоо цагаачдын завь осолдож, хамгийн багадаа зургаан цагаач усанд живжээ. Эл хэрэг нэгдүгээр сарын 27-ны пүрэв гарагт Тунис улсын эрэгт болжээ. “Рёйтерз” агентлагийн мэдээлснээр, тус улсын Батлан Хамгаалах Яамны албан хүн энэ талаар мэдэгджээ.
Түүний хэлснээр, хамгийн багадаа зургаан цагаач живж, харин өөр гучин хүн сураггүй алга болжээ. Тунисын эргийн хамгаалалтынхан 34 хүнийг уснаас аварчээ. Эл усан онгоц Ливи улсаас Европыг чиглэн явж байсан аж.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.