АНУ олон тооны цагаач албадан гаргах гэж байгаа тул Мексик түр суурьших газар бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олон тооны цагаачдыг албадан гаргах бодлого баримтална хэмээсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Мексикийн эрх баригчид Сьюдад Хуарес хотод майхнууд байрлуулж түр суурьших газар бэлтгэж эхэлсэн байна.
Тус хотын захиргааны ажилтан Энрике Ликон хэлэхдээ түр орогнуулах байр нь олон мянган хүнийг байршуулах хүчин чадалтай, ирэх өдрүүдэд ашиглалтад орно гэжээ. Сьюдад Хуарес дахь майхнууд нь Мексикийн засгийн газар хойд хил дээрээ босгож буй есөн түр суурьших байр, цагаачдыг хүлээн авах төвүүдийн нэг нь юм.
Тэр есөн байршилд албадан гаргасан мексикчүүдэд хоол, хүнс, түр хоргодох байр, эмнэлгийн тусламж зэргийг үзүүлнэ. Мөн иргэний үнэмлэх авахад нь албаныхан туслах аж. Мөн Мексикийн засгийн газар цагаачдыг төрөлх хот руу нь хүргэх автобусны үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн том цагаачдыг албадан гаргах ажиллагааг явуулахаа мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.