ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Тунис улсын ойролцоо завь осолдож, зургаан цагаач живжээ

Тунис улсын ойролцоо цагаачдын завь осолдож, хамгийн багадаа зургаан цагаач усанд живжээ. Эл хэрэг нэгдүгээр сарын 27-ны пүрэв гарагт Тунис улсын эрэгт болжээ. “Рёйтерз” агентлагийн мэдээлснээр, тус улсын Батлан ​​Хамгаалах Яамны албан хүн энэ талаар мэдэгджээ.

Түүний хэлснээр, хамгийн багадаа зургаан цагаач живж, харин өөр гучин хүн сураггүй алга болжээ. Тунисын эргийн хамгаалалтынхан 34 хүнийг уснаас аварчээ. Эл усан онгоц Ливи улсаас Европыг чиглэн явж байсан аж.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x