Гадаад мэдээДЭЛХИЙ

Мавритани улсын ойролцоо цагаачдын онгоц осолдсоны улмаас 89 хүн амь үрэгджээ

Европыг зорьсон цагаачдын онгоц Мавритани улсын ойролцоо энэ долоо хоногийн эхээр осолдсоны улмаас 89 хүн амь үрэгдсэн талаар тус улсын хэвлэл пүрэв гарагт /2024.07.04/ мэдээлсэн байна.

Мавритани нь баруун хойд Африкт оршдог улс юм. Орон нутгийн хэвлэл “Мавританийн эргийн хамгаалалтынхан баруун өмнөд хэсэгт оршдог Ндигао хотоос дөрвөн км-ын зайд, Атлантын далайд долоодугаар сарын 1-нд онгоц хөмөрсний улмаас осолдож нас барсан 89 хүний цогцсыг гаргасан” гэжээ.

Амьд үлдсэн хүмүүсийн хэлснээр онгоц дээр 170 орчим хүн зорчиж явсан байна. Тэдний ихэнх нь Сенегал, Гамби улсын иргэд байсан юм. Одоогийн байдлаар сураггүй болсон хүний тоо 72 байгаа аж.

Африкаас Европ руу Атлантын далайгаар явах нь онцгой аюултай байдаг. Учир нь цагаачид далайн хүчтэй урсгалаар аюулгүй байдал нь хангагдаагүй онгоц дээр даацыг нь хэтрүүлж явдаг аж.

Гэвч сүүлийн үед газар дундын тэнгист цагаачдын эргүүл их гарах болсон тул хүмүүс Атлантын далайгаар Европыг зорих нь нэмэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
2024-07-05 14:59

Гэвч сүүлийн үед газар дундын тэнгист цагаачдын эргүүл их гарах болсон тул хүмүүс Атлантын д�##�айгаар Европыг зорих нь нэмэгдсэн байна.

OIlgosongyu eeee

Зочинvv
Зочинvv
2024-07-05 15:14

mgl irged udahgui ingeel chaah wiii deee gazraaar visa ogwol barag ihenhi n ywaaad ene heden garuud l uldeh bh daa

Холбоотой мэдээ

Back to top button