СПОРТ

БӨХИЙН ТААМАГ: Цагаан сарын барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, М.Бадарч үзүүрлэнэ

Монгол түмэн улсын наадмаас дутахгүй сэтгэл догдлон хүлээдэг, шимтэн үздэг барилдаануудын нэг нь Цагаан сарын барилдаан. Цар тахлын улмаас эл барилдаан сүүлийн хоёр жил өнжсөн. Өнөө жил уламжлал ёсоор зохион байгуулах сар шинийн 58 дахь удаагийн барилдаанд хэн түрүүлж, үзүүрлэн монгол түмнээ баярлуулах нь олны сонирхлыг ихэд татаж байгаа нь мэдээж. Үүний сацуу бөхийн хорхойтнууд өөр, өөрсдийн таамгийг дэвшүүлж, дэмждэг хүчтэнийхээ дээлийн захыг мушгиж суугаа нь дамжиггүй. “Eguur.mn” сайт өнөө жилийн цагаан сарын барилдаанд ийм таамаг дэвшүүлж байна.

Энэ жилийн сар шинийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын гарьд М.Бадарч үзүүрлэх болов уу.

Ингэж таамаглах хэд хэдэн үндэслэлтэй. Эхнийх нь мэдээж сүүлийн үеийн бэлтгэл, гаргаж буй амжилт. Б.Бат-Өлзий харцага өнгөрсөн оны “Үндэсний бөх-Үнэт өв” барилдаанд түрүүлсэн. 2021 онд цар тахлын улмаас улсын наадмыг өнжсөн. Улмаар “Үндэсний бөх-Үнэт өв” барилдаан улсын наадмын дайтай, чанартай, чансаатай болсон юм. Цол олгоогүй л болохоос төрийн наадмаас дутахгүй чансаатай, өрсөлдөөнтэй болсон барилдаанд Б.Бат-Өлзий харцага түрүүлсэн.

Дараа нь Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой, Хоршоологчдын холбооны ойд түрүүлж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны ойд үзүүрлэсэн.

Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн жил улсын гарьд цөл нөхөж авсан М.Бадарч энэ жил бэлтгэл сайтай, тун өнгөтэй байгаа. Сүүлийн хоёр барилдаан болох Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Шинэ үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойд үзүүрлэсэн. Тэгэхдээ Тусгаар тогтнолын сэргээн мандуулсны ойд түрүүлэхдээ үзүүр түрүүнд Б.Бат-Өлзий харцагад унасан юм. Энэ хоёр хүчтэн сар шинийн барилдааны үзүүр, түрүүнд шалгарлаа гэхэд хэн нь ч давж мэднэ. Ёстой нөгөө тэр өдрийн тэнгэр, авхаалж самбаа нь л бүхнийг шийднэ.

УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ДУТУУГАА ГҮЙЦЭЭХ ҮҮ

Үүний сацуу түрүү бөхийн таамагт зүй ёсоор нэрлэгдэж буй бөхчүүдийн нэг нь Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай. Тэрбээр Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо хоёр удаа үзүүрлэсэн цорын ганц бөх. О.Хангай эл барилдаанд 2014, улсын харцага цол хүртдэг жилийнхээ буюу 2017 онд сар шинийн барилдаанд үзүүрлэсэн юм. Энэ удаа дутуугаа гүйцээн, Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодрох магадлал тун өндөр. Түрүүлэхгүй юм гэхэд шөвгийн дөрөвт бараг багтчих болов  уу.

Бөхийн хорхойтнуудын шимтэн үзэх дуртай барилдаануудын нэг нь Ховд аймгийн хоёр харцагын өрсөлдөөн. О.Хангай, Б.Бат-Өлзий нар олон барилдаанд тунаж, ана мана барилдаж буй. Ер нь зургаа юм уу долоогийн даваанд тунаад, хэн давсан нь түрүүлж, үзүүрлэдэг жишиг бараг тогтоод буй. Тэгэхээр О.Хангай, Б.Бат-Өлзий нар хоорондоо тунах эсэхээс их зүйл шалтгаална.

Улсын харцага О.Хангай 2021 онд Улсын харцага Г.Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан барилдаан, Шинэ үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойд түрүүлж, Монгол бахархлын барилдаан, “Хантайшир” дэвжээний нэрэмжит барилдаанд үзүүрлээд байгаа юм. Тэрбээр энэ жил хэр өнгөтэй, бэлтгэл сайтай байгааг эндээс бэлхнээ харж болно.

ТУН ДЭЭГҮҮР ӨРСӨЛДӨЖ МЭДЭХ БӨХЧҮҮД

Цагаан сарын барилдаанд яг тэр л түрүүлж, үзүүрлэн, шөвгөрнө гээд таамаглахад бэрх. Яг одоо бусдаасаа үнэхээр тасарчихсан, гойд бөх байхгүй байгаа. Бүгд бэлтгэл сайтай, жигд байгаа тул ёстой тэр л онцгойлоход амаргүй. Мэдээж түрүүлэх, дээгүүр барилдах боломж бүх бөхөд бий. Ер нь сар шинийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Д.Анар, Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, Б.Цэдэнсодном нарын дээгүүр барилдах магадлалтай олон хүчтэн бий. Ер нь улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Орхонбаяр, Ч.Батчулуун нарын бөхчүүд тун дээгүүр барилдах магадлал өндөр.

ШУУГИУЛАХ МАГАДЛАЛТАЙ ХҮЧТЭНҮҮД

Үүний сацуу аварга, арслангуудын “аранга” болсон аймгийн хэд хэдэн арслан бий. Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, Ө.Сүхбат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, цэргийн арслан М.Лхагвагэрэл нар шуугиулж мэднэ.

Мэдээж таамаг тул яг ийм үр дүн гарах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Бидний таамгын дагуу барилдаан өрнөж мэднэ. Таамагласнаас тэс өөрөөр өрнөж ч болно. Түрүүлнэ гэж таамагласан хүчтэн маань доор даваанд унах ч магадлалтай.

2021-2022 ОНД БОЛСОН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД

Уншигч та бүхэн ч мөн өөр, өөрсдийн таамгийг дэвшүүлээрэй. Таамгаа дэвшүүлэхэд тань туслахын тулд 2021-2022 онд болсон барилдаанууд хэн түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарсныг сонирхуулъя.

2021 ОН:

“Үндэсний бөх-үнэт өв” барилдаан

Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий

Үзүүр: Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр

Шөвөг: Улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ

Улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан барилдаан

Түрүү: Улсын харцага О.Хангай

Үзүүр: Улсын начин Ч.Батчулуун

Шөвөг: Улсын харцага Д.Анар, аймгийн арслан М.Бэлгүтэй

Монгол бахархлын өдрийн барилдаан

Түрүү: Улсын гарьд Ө.Бат-Орших

Үзүүр: Улсын харцага О.Хангай

Шөвөг: Улсын гарьд М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун

Бүх цэргийн наадам

Түрүү: Цэргийн арслан М.Лхагвагэрэл

Үзүүр: Аймгийн арслан Э.Сумъяабат

Шөвөг: Аймгийн арслан Г.Бадрах, Э.Ууганбаяр

“Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаан

Түрүү: Улсын харцага Б.Цэдэнсодном

Үзүүр: Улсын заан Д.Анар

Шөвөг: Улсын харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан

Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойн барилдаан

Түрүү: Улсын начин Б.Орхонбаяр

Үзүүр: Улсын харцага Б.Бат-Өлзий

Шөвөг: Улсын харцага О.Хангай, Н.Золбоо

АН-ын 30 жилийн ойн барилдаан

Түрүү: Улсын заан Д.Анар

Үзүүр: Улсын харцага Н.Золбоо

Шөвөг: Улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Д.Бат-Эрдэнэ

Хантайшир дэвжээний барилдаан

Түрүү: Улсын аварга П.Бүрэнтөгс

Үзүүр: Улсын харцага О.Хангай

Шөвөг: Улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Ч.Батчулуун

Хоршоологчдын холбооны барилдаан

Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий

Үзүүр: Улсын заан Б.Пүрэвсайхан

Шөвөг: Улсын начин Б.Даваа-Очир, Б.Орхонбаяр

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдаан

Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий

Үзүүр: Улсын гарьд М.Бадарч

Шөвөг: Улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү

Шинэ үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн барилдаан

Түрүү: Улсын харцага О.Хангай

Үзүүр: Улсын гарьд М.Бадарч

Шөвөг: Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уул үүл
уул үүл
2022-01-29 14:43

Анар заан түрүүлэх бхаа

Зочин
Зочин
2022-01-29 15:01

Бадарч!

Kimma
Kimma
2022-01-30 15:47

Hangai zavaan sanaatai gulu baijee tegnee ter hovdin ulun bandi tsol ahij chadahgui boluu chi...

Зочин
Зочин
2022-01-31 00:43
Reply to  Kimma

hovd n tegeed uvsaas iluu zavaan sanaatai baij chadahuudaa ain kkk

Төгс
Төгс
2022-01-30 22:13

Хэн нь ч түрүүлэх боломж байгаа. Гэхдээ тэр оноолт хийдэг нөхөд л будлиулах байх даа. 3 даваанаас л тодроод ирэх магадл�##�тай Шөвөгт Бүрэнтөгс, Бадарч, Анар Олонбаяр нар үлдэх байх.

Зочин
Зочин
2022-01-30 22:56

гончиг бүрэнтөгс

Иргэн
Иргэн
2022-01-31 00:48

Хүүхэн Хангай олигтой барилдахгүй байхоо.

Иргэн
Иргэн
2022-01-31 01:55

Бат-Өлзий магадл�##�тай.Батсуурь хэрэв барилдв�##� тэр хоёр үзүүр түүний барилдаан хиых байх.Гэхдээ Бүрнээ аврага Орхонбаяр,Бадарч гээд эвгүй бөхчүүд олон бий.Би хувьдаа Хангайг гавихгүй байх гэж бодож байна.Муухай юм хийсэн хүн олигтой барилдахгүй байхаа.

Холбоотой мэдээ

Back to top button