Бээжинд олимпын өмнөхөн коронавирусийн халдварын шинэ тохиолдол нэмэгджээ

Бээжин хотод өвлийн олимп эхлэхээс тав хоногийн өмнө буюу 18 сарын хугацаанд хамгийн олон “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар “Би-Би-Си” /ВВC News/ агентлаг мэдээллээ.
Бээжинд дахин халдварын 20 тохиолдол бүртгэгдсэний дараа албаныхан орон нутгийн зарим бүс нутгийг хөл хорионд оруулахаа мэдэгдэв. Тиймээс Бээжингийн оршин суугчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулах шаардлагатай болох юм.

Өмнө нь, олимпын наадамтай холбоотой ажилтнууд болон баг тамирчдын халдварын 36 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар Олимпын наадмыг зохион байгуулагчид мэдээлсэн. Эдгээрээс 19 хүн нь баг тамирчид буюу албан ёсны төлөөлөгчид байна хэмээн Олимпыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн.
Баасан гараг /2022.01.28/-т олимпод оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Бээжингийн нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд нь “КОВИД-19”-ийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм.
(Эх сурвалж: BBC News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЯТАДУУДЫН БҮТЭЭСЭН БҮТЭЭЛ ЮМ ДАА