ДЭЛХИЙНИЙГЭМ

Канад: Ачааны машины жолооч нар ковидын эсрэг хязгаарлалтыг эсэргүүцэж жагслаа

АНУ, Канадын хилээр орж гардаг ачааны машинуудын жолооч нарыг заавал коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах шаардлага тавьсан шийдвэр гарсан. Үүнийг жолооч нар эсэргүүцэж, Канадын нийслэлд хоёр дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал өрнөсөн талаар “Би-Би-Си” /BBC News/ агентлаг мэдээллээ.

Оттава хотод олон мянган жагсагчид “Эрх чөлөөний цуваа” гэгч хөдөлгөөнд  нэгдсэн аж. Канадын Парламентын ордон орчмын гудамж талбайн замын хөдөлгөөнийг ачааны машинууд хаасан байна.

Хас тэмдэгт далбаа, үл таних цэргийн булшин дээр бүжиглэж буй эмэгтэйн бичлэг зэрэгт гарсан хэд хэдэн хэргийн дараа цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Оттава хотын цагдаагийн газар “Твиттер” хуудсандаа “Одоогоор нийслэл дэх хэд хэдэн хөшөө дурсгалыг “гутаан доромжилсон” хэргүүдийг шалгаж эхэлсэн аж. Тус улсын Консерватив намын удирдагч Эрин О'Тул жагсагчдын зарим нэгэнтэй нь уулзаж ярилцан, тайван жагсаал хийх эрхийг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Оттава дахь дурсгалын хөшөөг жагсагчид “гутаан доромжилсон” үйлдлийг нь харин шүүмжилсэн байна.

Өдрийн цагаар цагдаа нар хотод байнгын эргүүл хийжээ. Цагдаа нарын зорилго нь замын хөдөлгөөний хяналт, хэв журам сахиулах, заналхийлсэн зан үйлдэлтэй тэмцэх, түүхийн дурсгалт газруудыг хамгаалалтад авах хэмээн Оттава хотын цагдаагийн вэб хуудсанд нийтэлжээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний гэр бүлийнхэн бямба гараг /2022.01.29/-т аюулгүй байдлын үүднээс Оттава хот дахь гэрээсээ нүүсэн байна.

Өмнө нь мөн эсэргүүцлийн жагсаал болж, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон бүх муж улсын засаг захиргаанд хандан “КОВИД-19”-ийн бүх хязгаарлалт, вакцинжуулалтын кампанит ажлыг цуцлахыг уриалсан. Мөн, зарим жагсагчид өөрсдийнх нь тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл жагсаалаа зогсоохгүй, Жастин Трюдо Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох хүртэл эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоохгүй хэмээн мэдэгдсэн.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button