НИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: Имартын шинэ салбар дахь ТОГЛООМЫН ТӨВӨӨС онцлох 21 тоглоом

Имарт худалдааны төв Хан-Уул дүүрэгт шинэ салбараа нээгээд удаагүй байна. Тус төвийн гуравдугаар давхарт байрлах тоглоомын шинэ төв Монголдоо нэгэн шинэ стандартыг тогтоолоо. БНСУ-ын “Play time 1250” нэртэй компаниас албан ёсны эрхтэй орж ирсэн энэ төвийн ажилтан албан хаагчид үүднээсээ эхлэн гэрэл цацруулж, инээмсэглэсээр угтах нь дотно. Тоглоомын төвд ажлын өдөр гэхэд олон хүүхэд ээж аавынхаа хамтаар бужигналдаж байна. Тэд ийм өндөр таазтай, үйлдэл бүр дээр нь туслахаар угтах эелдэг ах эгч нартай, өмнө тоглож үзээгүй тоглоомуудтай, айдсаа ардаа гээж эр зоригоо шалгах, хөгжилдөж инээлдэх, уралдаж наадах, авирч үсрэх гээд төрөл бүрийн зориулалт бүхий тоглоомуудаар хантлаа тоглоно.

Тоглоомын төв нийт 21 тоглоомтой. Бүгдийнх материалууд хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан зөөлөвч, хамгаалалттай байна. 3-4 метрийн өндрөөс гулгаж буух вакум гулгуур, зөөлөн гудсан дээр суугаад гулгаж буух өндөрлөг, аюулгүйн бүс зүүгээд дэнжигнэсэн модон шатаар агаар дээгүүр алхах, элдэв саад бартааг туулах өндөрлөг дэх ханан хавцал, авиралтын хана, дугуйтай гутал гээд өсвөр насныханд зориулсан экстрим тоглоомууд байна. Мөн бага насны хүүхдүүдэд зориулсан нам гулсуур, бөмбөлөгөн далай, олсон тоглоом, супермаркет гэх мэт нас насны ангилалд тохирсон тоглоомууд биднийг угтлаа.

Имарт худалдааны төв дэх уг тоглоомын төв өдөр бүр өглөөний 10 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллаж, сүүлийн захиалгаа 20 цагаас авдаг бөгөөд, 20-21 цагийн хооронд богино хугацаанд буюу нэг цагийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.

Бид тоглоомын төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Play time 1250” тоглоомын төвийн Ерөнхий менежер А.Элбэгбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

СОЛОНГОС УЛСЫН СТАНДАРТЫГ 100 ХУВЬ ЭХ ОРОНДОО БУУЛГАЖ, АВЧ ИРСЭН

-Танай тоглоомын төв ямар стандартаар байгуулагдсан бэ?

-Манай “Playtime 1250” тоглоомын төв БНСУ-ын “Playtime” группын нэр дээр гарч ирсэн бренд, түүний Монгол дахь салбар юм. Гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн үг. Тиймээс Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй тоглоомын төвийн стандартыг 100 хувь эх орондоо буулгаж, авч ирсэн. Одоо хүүхдүүдээ хүлээж аваад тав хонож байна.

БНСУ-ын “Playtime” групп бол тухайн улсынхаа энэ салбарт номер нэг компани. Одоогоор Солонгос улсад 320 гаруй тоглоомын төвтэй, Индонезд зургаа, Вьетнамд 20 орчим салбартай бол Монгол улсад анхны салбар нь ийн нээгдэж байгаа юм.

-Энэ тоглоомын төвд хэдээс хэдэн насны хүүхдүүд тоглох боломжтой вэ?

-Насны ангиллыг 3-11 нас гэж заасан байдаг. Гэхдээ 12 сараас дээш настай хүүхэд ээж аав, асран хамгаалагчийнхаа хамтаар манай тоглоомын төвд үйлчлүүлэхэд нээлттэй. Бид хүүхдийн насыг заахаасаа илүүтэй өндөрт нь ач холбогдол өгсөн. 155 см-аас дээшгүй өндөртэй хүүхдүүд манай тоглоомын төвөөр үйлчүүлэх бүрэн боломжтой. Үүнээс гадна 5-ээс дээш насны хүүхдүүдийн эцэг эх яаралтай ажилтай эсвэл дэлгүүр хоршоо, Имарт орчихоод ирье гэвэл бид хүүхдийг нь авч үлдээд тоглуулах, анхаарал хандуулах үүрэг гүйцэтгэж байгаа.

-Хүүхдэд чиглэсэн бизнес тул хариуцлага, давуу талууд их байх болов уу?

-Манай тоглоомын төв нэгдүгээрт эелдэг дотно үйлчилгээ, хоёрдугаарт аюулгүй байдал, гуравдугаарт эрүүл ахуйн орчин гэсэн гурван зүйлийг хамгийн чухалд тооцож ажилладаг. Нэгдүгээрт бид эелдэг боловсон үйлчилгээ үзүүлэхийн тулд ажилтан бүр хичээж, үргэлж инээмсэглэлээр биеэ чимдэг. Хоёрдугаарт, хүүхдийг ямар нэгэн байдлаар гэмтээж бэртээхгүйн тулд тоглоомын бүхий л тоног төхөөрөмжиндаа аврах хантаз, аврах бүс суурилуулж, хүүхдүүдийн яваад очиж боломжтой бүх л булан тохой ирмэгт зөөлөвч, хамгаалалт суулгаж өгсөн. Үүнээс гадна бид өглөө, өдөр, орой гэсэн давтамжтайгаар, олон улсын стандартын дагуух бодисуудаар цэвэрлэгээгээ хийж байна. Манайх үндсэн 20 гаруй ажилтантай. Нээгдээд удаагүй, шинэхэн газар. Тиймээс анхнаасаа л м.кв-т тутамд ноогдох агааржуулалтын асуудлыг шийдэж, байх ёстой тоо ширхэгээр нь агаар шүүгч, агаар цэвэршүүлэгчийг байршуулж өгснөөрөө онцлогтой. Хүүхдүүд олноороо гүйж харайж тоглохоор хөлс их ялгардаг учир агаарын цэвэр байдал маш чухалд тооцогддог. Тааз ч маш өндөр тул агаарын солилцоо сайн явагддаг.

21 ТОГЛООМЫН 5-6 НЬ ЭКСТРИМ БУЮУ ЭР ЗОРИГ, АВХААЛЖ САМБАА ШААРДСАН

-Нэг тоглоомон дээр л гэхэд хэд хэдэн туслах ажилтан зогсож байгаа харагдсан. Ямар ямар тоглоомууд байгаа вэ?

-Манайд үндсэн 21 орчим тоглоом бий. Та бүхний харж байгаачлан 5-6 нь экстрим буюу хүнд хэлбэрийн, авхаалж самбаа, бяр чадал сорьсон тоглоомууд бий. Тухайлбал, хамгаалалтын бүсээ бүсэлж, хамгаалалтын оосроороо оосорлоод өөрөө бас урдах хоёр оосроос бариад агаарын шатаар явах тоглоом бий. Мөн хамгаалалтын бүсээ зүүгээд өндөрлөгт байрлуулсан урт төмөр тросоор зүүгдэж нөгөө тал хүртэл гулгаж очих, мөн “big jump” буюу өндөр дээрээс үсрэх гэх мэт эр зориг шаардсан тоглоомууд нэлээд хэд бий. Тоглоом бүр дээр хамгаалалтын бүс болон хувцасаа зөв өмсөхөд тусалдаг хүмүүс зогсож байгаа. Мөн тоглоом дээр суулгадаг, хамт явдаг хүн нь гээд тоглоом бүр дээр 1-3 хүн туслахаар ажилладаг.

-Танай тоглоомын төвд хэдэн цагийн турш хэдэн төгрөгөөр тоглох тарифтай вэ?

-Тоглоомын төвийн тасалбараар хоёр цаг тоглох боломжтой. Тасалбарын үнэ 26 мянган төгрөг. 3-5 хүн байвал 15 хувь, зургаагаас дээш хүн ирж тоглох юм бол 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

ОНЦЛОХ 21 ТОГЛООМЫГ ДАРААХ ЗУРГУУДААС ҮЗНЭ ҮҮ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-16 06:09

Canada Drug Pharmacy Buy Accutane Forum Doryx Where Can I Buy Medication Visa Accepted [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Deliver

MatFuse
MatFuse
2020-01-19 18:10

Amoxicillin Treatment Bronchitis On Sale Discount Isotretinoin Tablets Online Visa Accepted 3000mg Amoxicillin A Day [url=http://cialibuy.c

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 13:23

Zestoretic Without Script http://cialibuy.com/#705 - Buy Cialis Amoxicillin Directions For Use Buy Cialis Kamagra Oral Jelly Greece

LesOrdiff
LesOrdiff
2020-02-12 07:58

Cheap Diflucan 150 http://buyciallisonline.com/# - Buy Cialis Cialis Ketoconazol Buy Cialis Interaction Of Vitamin D And Amoxicillin

StevSlarie
StevSlarie
2020-02-12 09:13

Tamoxifen Buy Usa http://abcialisnews.com - Buy Cialis Vomiting And Propecia cialis tablets for sale Levitra 20 Mg Foro

Холбоотой мэдээ

Back to top button