Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Танилц: Улс төрийн бойкоттой Өвлийн олимпын XXIV наадамд оролцох төрийн тэргүүнүүд

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Өвлийн олимпын XXIV наадам хоёрдугаар сарын 4-ний баасан гарагт эхэлнэ. БНХАУ 2008 онд зуны олимпын XXIX наадмыг мөн зохион байгуулсан. Тэгэхээр БНХАУ зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан гэдгээрээ түүхэнд бичигдэн үлдэгдэнэ.

Гэсэн ч, энэ удаагийн Өвлийн олимпын XXIV наадам нэлээдгүй хэл ам, шүүмжлэл дагуулж байна. Учир нь, дэлхийн олон орон Бээжингийн өвлийн олимпыг бойкотлосон. Ши Жиньпин тэргүүтэй Хятадын эрх баригчдыг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн олон улсын зүгээс буруутгаж байгаатай холбоотой юм. Хэдий тийм ч улс төрийн бойкотыг үл харгалзан Бээжингийн өвлийн олимп болоход ердөө гурав хоног үлдлээ.

Улс төрийн бойкот хийгээгүй ямар улс орны төрийн тэргүүнүүд, албаны хүмүүс Өвлийн олимпын XXIV наадамд албан ёсоор оролцох болсныг толилуулъя.

Мэдээж хамгийн түрүүнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин олимпын XXIV наадамд оролцоно. Тэрбээр хоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Бээжин хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд оролцож, үг хэлнэ.

Мөн Ши Жиньпин дарга Өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолд оролцох гадаадын төр засгийн тэргүүн, Хааны гэр бүлийн гишүүд, олон улсын байгууллагын тэргүүн нарыг угтан авах хүндэтгэлийн зоог барина хэмээн Хятадын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн.

Өвлийн олимпын XXIV наадамд оролцох олон улсын улс төрийн зүтгэлтнүүдийг дурдвал:

- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин;

- Камбожийн Хаан Нородом Сиамони;

- Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб;

- Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев;

- Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров;

-Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон;

- Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов;

- Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев;

- Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси;

- Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд;

- Катарын Эмир, Шейх Тамим бен Хамад Аль Тани;

- Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж, шейх Мухаммед бен Заид Аль Нахайян;

- Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда;

- Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич;

- Люксембургийн Их гүн Анри;

- Монакогийн хунтайж Альбер II;

- Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес;

- Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо;

-Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ;

- Пакистаны Ерөнхий сайд Имран Хан;

- Босни Герцеговина улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Зоран Тегелтия;

- Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Жеймс Марапе;

- Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Пак Бен Сок;

- Азербайжаны Ерөнхий сайдын орлогч Али Ахмедов;

- Тайландын Вант улсын гүнж Маха Чакри Сириндон;

-Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах;

- НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш;

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Абдулла Шахид;

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус;

-Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Дарен Танг;

- БРИКС-ийн Шинэ хөгжлийн банкны Ерөнхийлөгч Маркус Троихо;

-Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Жан Мин.

Өвлийн олимпын XXIV наадам хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжин, Янчин, Жанжхүү гэсэн гурван бүс нутагт болно.

(Эх сурвалж: CentralAsiaNews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hen negen
hen negen
2022-02-01 09:58

amjilt

Холбоотой мэдээ

Back to top button