ВИДЕО КОНТЕНТ

Б.Цэдэнсодном: Цол олгодоггүй тул цагаан сарын барилдаан хамгийн шударга болдог

Цагаан сарын битүүний өдрийг үндэсний бөхийн барилдаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Улсын наадмаас дутахгүй чансаатай болдог, цол олгодоггүй тул ямар нэгэн найраагүй, шударга барилддаг гэж олон түмэн үнэлдэг, шимтэн үзэх бүр ч дуртай. Өнөө жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Баярзулын Цэдэнсодномтой ярилцлаа.

-Цагаан сарын барилдаанд та хэд дэх удаагаа зодоглож байгаа билээ?

-Гурав дахь удаагаа барилдах гэж байна. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас барилдаан болоогүй. Тэрнээс өмнөх хоёр жил барилдсан. Сүүлийнхэд нь дөрвийн даваанд С.Мөнхбат аваргад унасан. Өмнөх барилдаанд нь гурвын даваанд өвдөг шороодсон.

-Сар шинийн барилдаанд дээгүүр барилдсан, түрүүлж, үзүүрлэсэн бөх цол ахидаг гэж бөхчүүд бэлэгшээдэг. Тэр жилийнхээ өнгийг шинждэг юм билээ. Та ч мөн тэгдэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Сар шинийн барилдаанд нэлээд ач холбогдол өгдөг. Өндөр амжилт гаргая, дээгүүр барилдья гээд бэлтгэлээ нэлээд сайн хийсэн. Олон түмнээ баясган сайхан барилдъя гээд ирсэн байна.

-Үзүүр, түрүү булаалдъя, шөвгөрье гэсэн итгэл хэр байна вэ?

-Бөх бүхэн дээгүүр барилдъя, түрүүлье гэсэн зорилготой ирсэн нь ойлгомжтой. Би ч мөн тийм зорилготой ирсэн.

Бидний үеийнхэн шударга, уран хурц барилдаан үзүүлье гэсэн бодолтой явдаг. Энэ жил цагаан сарын барилдаан шударга болно гэдэгт итгэж байна. Цол олгодоггүй тул ямар нэгэн будлиан, найраагүй болдог. Үүгээрээ олны сонирхлыг ихэд татдаг, бөхчүүд барилдах, бөх сонирхогчид үзэх дуртай барилдаан.

-Өнөө жилийн цагаан сарын барилдаан хоёр өдөр үргэлжилнэ. Энэ нь таны барилдаанд хэр нөлөөлөх бол?

-Харин ээ. Анх удаа хоёр өдөр барилдах гээд сууж байна. Надад сонирхолтой санагдаж байна.

-Цар тахлын улмаас эл барилдаан сүүлийн хоёр жил болоогүй. Битүүний өдөр, сар шинээр танд эвгүй байв уу?

-Ёстой тэгсэн шүү. Бөхчүүд бид битүүнд барилдан, монгол түмнээ баясгадаг. Битүүнд барилдаангүй байхаар ёстой эвгүй байлаа. Шинийн нэгний өглөө ярих юм дутуу санагдаад л. Сар шинийн барилдааны тухай цагаан сараар ярилцан суух хэчнээн сайхан гэж санана. Цаашид үндэсний бөхийн барилдаан, өв соёл маань ямар ч цаг үед тасрахгүй үргэлжлээсэй гэж хүсдэг.

-Өнөө цагийн монгол эр хүний дүр, төрхийг бөхчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс цагаан сарын барилдаанд өмсөх гоёл, хувцсандаа их ач холбогдол өгдөг байх?

-Тэгэлгүй яах вэ. Би үндэсний бөх, өв уламжлалаа хүндэтгэн монгол дээл, гутлаа үргэлж өмсөхийг эрмэлздэг. Цагаан сарын барилдаанд үстэй дээл өмсөх дуртай.

-Та энэ дээлээ бусад барилдаанд ч мөн ихэвчлэн өмсдөг. Өнгөний бэлгэдэл талаас нь чухалчилдаг уу?

-Өнгийг нь бэлгэдсэн, бэлгэшээсэн юм бол байхгүй. Зүгээр л өмсөх дуртай.  

-Хань нь урлаж өгсөн үү?

-Миний дээлийг ихэнхдээ манай нутгийн н.Цэрэнлхам гэдэг эгч урлаж өгдөг. Г.Цоодол арслангийн нагац дүү Даариймаа эгч урлаж өгсөн хэд, хэдэн дээл надад бий.

-Та оны өмнө улсын харцага болсон. Цол ахихын хэрээр үүрэг хариуцлага, бяр нэмэгддэг гэдэг.  Харцага болсноор танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Оны өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол хүртсэндээ баяртай байна. Мэдээж цол ахихын хэрээр үүрэг хариуцлага нэмэгдлээ. Цолондоо эзэн байж, сайн барилдахыг үргэлж хичээнэ.

-Улсын харцага болсноосоо хойш хэдэн барилдаанд зодоглосон билээ?

-За, байз. Дөрөв бил үү таван барилдаанд зодоглосон. Улсын харцага гэж цоллуулсан барилдаанд “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн.

-Бөхийн өргөөний анхны түрүү тань бил үү?

-Тийм ээ.  

-“Тийм цол хүртэх сэн. Ийм цол хамгийн гоё” гэдэг бодол олонх бөхөд бий. Танд тийм цол бий юү?

-Өө, бүх цол л сайхан санагддаг. Бөх болж төрнө, тэгээд бүр улсын цолтон болно гэдэг том хувь заяа.

-Таны санаанаас ер гардаггүй хамгийн дурсамжтай барилдаан аль нь вэ?

-Хүүхэд байхдаа сумынхаа наадамд барилдан, сумын начин болсон барилдаанаа үргэлж дурсах дуртай. Санамсаргүй явж байгаад барилдан, сумын начин болоод бөөн баяр гэртээ харьж билээ. Тэр барилдаан хамгийн дурсамжтай нь.

-Улсын цол хүртсэн 2019 оны наадмыг мөн дурсах дуртай нь мэдээж. Улсын цолтон болоод, төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тойрон дэвж явахад юу бодогдож байв?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, сэтгэл хөдөлж билээ. Дөрвийн даваанд улсын заан Батмөнх ахыг, улсын начны даваанд нутгийнхаа бөх, улсын харцагаХ.Гантулга ахыг давсан. Улсын начин цолны болзол хангачихаад дэвж явахад дараагийн барилдаан бодогдож байлаа.

-Улсын харцага цолны даваанд тэр жилийн наадмын түрүү бөх, улсын арслан Э.Оюунболдод өвдөг шороодсон. Барилдаанаа бүрэн гаргаж чадсан уу?

-Харгүй сайхан барилдаад унасан. Нэг нь давж, нөгөө нь унадаг хойно харамсаагүй. Намайг давсан Э.Оюунболд дараагийн учраа бөхчүүдээ давсаар түрүүлэхэд нь начин болсноосоо илүү баярласан.

-Таны хүү жүдо бөхөөр барилддаг, Өвөрхангай аймгийн аваргаас медаль авсан. Үндэсний бөхөөр барилдвал та дэмжих үү?

-Дэмжинэ ээ. Хүү минь жүдогийн анхны тэмцээндээ оролцсон нь тэр барилдаан. Үндэсний бөхөөр барилдвал надад сайхан санагдалгүй яах вэ.

-Бөх хүн үндэсний бөх, өв уламжлалаа хэрхэн хүндэлж, дээдлэн, юуг эрхэмлэх чухал вэ?

-Сайхан жудагтай, хүн чанартай байхын илэрхийлэл бол үндэсний бөх. Би за гэвэл ёогүй, жудагтай, хүн чанартай байхыг хичээж явдаг. Бөхчүүд бид түмэн олон, өв уламжлалаа хүндлэн, зөв үлгэрлэн, шударга барилдах их чухал.

-Бэлтгэл, барилдаан гэсээр бөх хүнд цаг, зав хомс. Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу?

-Хүссэн үедээ цаг гаргаж амждаггүй. Боломж гарвал гэр бүлдээ цаг гаргахыг, хамт байхыг хичээдэг. Ханийг минь Бадамхатан гэдэг. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат. Хань минь намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг. Арыг минь үнэхээр сайн даадаг. Бэлтгэл, барилдаан гээд тамирчин хүнд цаг, зав хомс. Одоо гэр бүлийнхэн маань бүр дасчихсан, сурчихсан. Хань минь намайг ойлгодог тул ямар нэгэн үйл ойлголцол, хүндрэлтэй асуудал гардаггүй.

-Энэ жил Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэх вэ?

-Халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, өргөн дэлгэр тэмдэглэнэ ээ.

-Ойрын хугацаанд нутаг руугаа явах төлөвлөгөө бий юү?

-Аав, ээж минь нутагтаа амьдардаг. Сар шинийн гуравнаас өмнө нутагтаа очиж, өвөө, эмээ, аав, ээжтэйгээ золгоно.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Улсын харцага цолоо ахиулах, төрийнхөө наадамд түрүүлж, нутгийн зон олон, аав, ээж, багш нараа баярлуулахыг зорьж явна. Үүндээ хүрэхийн төлөө бүхнээ зориулна, бэлтгэлээ улам сайн хийнэ.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Цагаан сарын барилдаанд нь амжилт хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Баярлалаа. Бөхдөө хайртай монгол түмэндээ,  өвөрхангайчууддаа, Зүүнбаян-Улаан сумынхандаа сар шинийн мэнд дэвшүүлье. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.  

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-01 09:05

mongol buhiin ulamjlal gej buur shalan deer yvj bnaa arai2

Зочин
Зочин
2022-02-01 09:08

buh gej nohooin jogorhoigoor odoo yugaa ch hiih yum hayval taarna

Зочин
Зочин
2022-02-15 19:27
Reply to  Зочин

1

Зочин
Зочин
2022-02-01 09:10

hun bolgon odoo buhiig muulaad baina tsaana ni yamar ih zuil avch yavaag oilgoh heregtei

deegii
deegii
2022-02-01 09:15

zov bodoltoi boh bn iim boh hovordson

иргэн
иргэн
2022-02-01 09:18

ШУДРАГА БАРИЛДХААР 2-ЫН ДАВААНД УНАДАГ ЮМ БАЙНА Л ДАА

Зочин
Зочин
2022-02-01 09:27

Да.лан давхарт бүх барилдаан шударга болдог

ganaa
ganaa
2022-02-01 09:52

amjilt husiy

tseegi
tseegi
2022-02-01 09:53

demjij bn

Зочин
Зочин
2022-02-01 10:14

Хошного долоодог аваргаа дагав## долоож сурна

Зочин
Зочин
2022-02-01 15:28

Энэ чинь цол олгодог наадмын барилдаан шударга бус болдог гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button