ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ: Миннесотад өсвөр насны хүүхэд буудуулан амиа алджээ

Миннеаполис хотын захад орших тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан улсын сургуулийн ойролцоо гэмт этгээд гал нээж, өсвөр насны нэг сурагч амиа алджээ.

Өөр нэг өсвөр насны хүүхэд хүнд бэртал авсан байна. Сэжигтнүүд хэргийн газраас зугтсан байна.

Миннесота мужийн Ричфильд хотын Өмнөд боловсролын төвийн гол хаалганы гадна хоёр сурагч руу гал нээсэн аж.

Цагдаагийн дарга Жей Хенторн хэлэхдээ, хохирогч хүүхдүүдийг дүүргийн эмнэлэгт хүргэсэн ба нэг нь эмнэлэгт нас барсан байна. Хоёр дахь хүүхдийн биеийн байдал хүнд байна гэлээ.

Халдлага үйлдэгсэд чухам ямар сэдлээр эл хэргийг үйлдсэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button