
нийтэлжээ. Тодруулбал, АНУ-ын эрх баригчдын ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авбал дэлхийн санхүүгийн системийн тогтвортой байдалд заналхийлж болзошгүй гэсэн дүгнэлтийг иш татсан нийтлэл нийтэлжээ.
Нийтлэлийн зохиогчид эдийн засгийн арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлж, урьд өмнө эдийн засгийн эсрэг чиглэсэн ийм өргөн хүрээтэй хязгаарлалт хийхийг аль ч улс орон оролдож байгаагүй гэдгийг онцолжээ.
АНУ-ын авч хэрэгжүүлж буй эл арга хэмжээ нь өндөр хөгжилтэй улс орнуудын, ялангуяа Европын Холбооны орнуудын эдийн засагт эмх замбараагүй байдлыг бий болгож, цаашлаад дэлхийн санхүүгийн системийг тогтворгүй болгон ганхуулахад хүргэнэ хэмээн бичжээ.
Улс төрийн болон эдийн засгийн шинжээчид АНУ хориг арга хэмжээ авахад Москва зүгээр хараад суухгүй нь мэдээж тул тохирох хариу арга хэмжээ авах нь гарцаагүй учир дэлхийн санхүү, зах зээлд том савлалт үүснэ хэмээн дүгнэж эхэллээ.
(Эх сурвалж: Economist)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.