Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд 91 орны төлөөлөл оролцож байна

2022 оны өвлийн олимпын XXIV наадмын нээлт БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутерриш зэрэг дэлхийн удирдагчдын хамт дэлхийн өнцөг булан бүрээс 91 төлөөлөгчдийн төлөөлөл оролцож байна.

Өвлийн олимпын галт бамбар Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй 1,200 орчим бамбар баригчдын гараар дамжин Бээжин, Яньчин, Жанчхүү гэсэн гурван бүсэд гурван өдөр үргэлжилсэн буухиа аялалын үеэр бадамласан.

Олимпын долоон спортын 15 төрөлд 109 тэмцээн болох юм.

Нээлтийн ёслолын ажиллагааг “Бээжин 2008” олимпын наадмын нээлт, хаалтын ёслолыг удирдаж байсан Оскарын шагналд нэр дэвшиж байсан кино найруулагч Жан Имоу /Zhang Yimou/ найруулсан аж.

(Эх сурвалж: CGTN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button