Нийгмийн

ГХ-ны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцав. 

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятад улс хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл болсон олимпын наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд өнгөрсөн оны 7 дугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийснээс хойш 6 сар гаруйн дараа дахин биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлалд монголын тал өндөр ач холбогдол өгч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглээд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Орос, Хятад 3 улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцсоноос гадна хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургайтай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд дээр дурдсан төмөр замуудыг холбох ажлыг шуурхайлах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2 сар 5, 2022 21:07

ZUGEER BAISNAAS L DEER CH YMUUDAA

Зочинүнэ
Зочинүнэ
2 сар 6, 2022 01:14

КАНОНЧИН АВГАЙ ч Монгол улсыг самарсан шдээ .

зочин
зочин
2 сар 6, 2022 09:33

Манай гадаад хэргийн сайд улсын гадаад харилцаанд бус, өөрийнхөө гадаад байд�##�д их анхаардаг бололтой, үдэшлэг, найранд байгаа хүн шиг харагдах юм, зургаа авахуулахи гэж их ч мэрийдэг бололтой

Холбоотой мэдээ

Back to top button