"Чоно" хамтлаг "Худам Монгол" нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

Рок попын урлагт өөрсдийн өнгө төрх имиджийг бүрдүүлж олон ч дуугаараа олны хайр хүндлэлийг хүлээгээд байгаа хамтлагуудын нэг бол “Чоно”. “Залуу нас”, “Чамд таалагдахын тулд”, “Хайлж, урсаж байна” зэрэг олон арван дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Чоно” хамтлагийнхан 2017 онд тайзнаа эргэн ирснээсээ хойш өвөрмөц содон уран бүтээлээ хүргэсээр байгаа билээ.
Тус хамтлаг "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн шинийн дөрвөнд буюу хоёрдугаар сарын 04-нд 2022 оны анхны уран бүтээл болох "Худам Монгол" дуугаа цацаж, олны хүртээл болгожээ. Эл уран бүтээлээрээ Монгол эх орон гэх омогшил, үнэ цэнэ, бахархалын тухай өгүүлэн дуулсан байна. Дууны үг, аяыг "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ тэрлэсэн ажээ.
"Чоно" хамтлагийн шинэ уран бүтээл болох "Худам Монгол" дууг хүргэж байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.