ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Африк эмэгтэй төрсөн ахаасаа гурван хүүхэд төрүүлжээ

Өдгөө 44 настай Мукандамаге Домитилаг ээж нь төрүүлээд нэг жилийн дараа нас барсан ба хэдэн жилийн дараа бас эцэггүй болж, ахтайгаа үлджээ. Ах дүү хоёр төрөл төрөгсөд дээрээ хоёр өөр газарт өсөж, хүмүүжсэн аж. Өсгөсөн хамаатнууд нь түүнд төрсөн ахтай гэдгийг нь хэлэхэд ахынхаа талаар бараг санадаггүй гэсэн байна.

Ингээд олон жилийн дараа Мукандамаге гэрийн үйлчлэгчийн ажилд орж, нэг удаа ажлаа тарж яваад нийслэлд нэгэн сэтгэл татам залуутай танилцсан аж. Тэд хурдан танилцаж, хэсэг хугацааны дараа бие биедээ дурласан байна. Удалгүй тэд хамт амьдарч, бүр гурван хүүхэдтэй болжээ.

Хамаатан саднаас нь харин таагүй мэдээ ирж, тэд салахад хүрсэн байна. Үнэндээ тэд олон жилийн өмнө хоёр тийш холдсон төрсөн ах, дүү байжээ. Төрсөн ах, дүү гэдгээ мэдээд Мукандамагегийн ​​амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдсөн аж. Тэрбээр гэрээсээ ч гаралгүй өөрийгөө түгжсэн байна. Учир нь, төрсөн ахаасаа хүүхэд төрүүлсэн гэх яриа гарч, хүмүүс хүүхдүүдийг нь шоолж, доог тохуу хийх болсон аж. Тэгээд нөхрөөсөө буюу төрсөн ахаасаа салахаар шийдсэн байна.

Нөхрөөсөө салснаас хойш таван жил болсон ба барьж дуусгаагүй байшиндаа амьдарсаар байгаа юм. Түүний хоёр хүүхдийнх нь бие муудаж, эмчилгээнд нь зориулж хандив тусламж өгөхийг хүмүүсээс гуйж эхэлсэн байна.

(Эх сурвалж: Then24 News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button