ДЭЛХИЙНИЙГЭМ

Колумбад хөрсний гулсалтын улмаас 14 хүн амиа алджээ

Колумбын Рисаралда дүүрэгт хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулсалт болж, 14 орчим хүн амиа алдаж, 35 хүн шархадсан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, нэг иргэн ор сураггүй хэвээр байгаа аж. 14 хүн амиа алдсан гэдгийг Перейра хотын дарга Карлос Майя баталсан байна. Мөн тус бүсэд хөрсний гулсалт үүсэх эрсдэл хэвээр байгааг анхааруулж, дахин хүний амь эрсдэх тохиолдол гаргахгүйн тулд оршин суугчдыг хотыг орхин явахыг уриаллаа.

Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button