Энтертайнмент

Дуучин Б.Маралжингоо 32 нас хүрлээ

Өнөөдөр дуучин бүсгүйн төрсөн өдөр. Тэрбээр 1990 оны энэ өдөр мэндэлжээ.

Тэрбээр төрсөн өдрийн сэтгэгдлээ "Өнөөдөр миний төрсөн өдөр. Би төгс эмо хумхын ордонд мэндэлжээ. Үгнээс цааш мэдэрсэн, ойлгосноо хуваалцмаар санагдлаа. Ер нь л бие, сэтгэл, бодол гурав эрүүл байх нь эрх мэдэл эд хөрөнгөтэй байхын урд, авъяастай байхаас ч чухал юм билээ. Сайхан сэтгэлийг бусадтай хуваалцах нь эдээс илүү сэтгэл ханамжийг өгдөг, бас үүрд үлддэг. Уучилж хаяж сурвал сэтгэл хөнгөрнө.

Сэтгэл нь хөнгөн хүн хаана ч гэгээн жаргалтай байдаг. Хол аялаж уул ус байгаль, өөр гарал соёлтой танилцах аялагч байх хэрэгтэй.Хүн мэдэрсэн харсныхаа цараар сэтгэдэг. Аливаа бүхэнд Аялагч л байгаарай гэж.. Би төгс ухамсарласан гэвэл үгүй ч ядаж л хүлээн зөвшөөрсөн болохоор үргэлж энэ бүгдээс үйлдэлд минь чухал нөлөө үлддэг болсон өнөөдөрт баярлалаа. За тэгээд цааш энэ хэвээрээ мэдрэмж сэтгэл минь уянгалахаа больдоггүй, хөрдөггүй өтөл буурай болтлоо би хэвээрээ байгаасай гэж өөртөө хүсье" хэмээв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha

Aljingoo haha

Зочин
Зочин

Ажил хөдөлмөр, ар гэрийн амьдралд тань амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button