Нийгмийн

Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарын хүч түрсэн шийдвэрүүд шүүх дээр "унаж" эхэллээ

Дарга нарын сүржин даржин мэдэгдэл, хүчээр бүхнийг шийдэж, олон нийтээс оноо авах гэсэн явуургүй арга эцэстээ хуулийн өмнө очихоороо унадаг болоод байна.

Тухайлбал, өнгөрсөн 2019 оны наймдугаар сарын 21-нд БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ зарлаж байв. Энэ нь угтаа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн сүх далайлтаар доодчуул нь хууль бусаар “хүч түрэмгийлэн” хийсэн ажил. Бүр тодруулбал тухайн цаг үедээ олон нийтэд таалагдаж, оноо авах гэсэн хийрхэл байсан нь цаг хугацааны эрхэнд ил болсон байдаг.

Учир нь хууль, эрх зүйн хувьд илт хууль зөрчиж, хүч түрсэн байдлаар компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэмээн шүүхийн байгууллага тогтоож, дээрх 23 лицензийн ихэнхийг нь буцааж сэргээх шүүхийн шийдвэр гарсан юм.

Тэгвэл Хотын дарга нарын бас л олон нийтэд таалагдах гэж, бусдын өмчлөл, эзэмшилд аль хэдийн шилжсэн газрыг нийтийн хэрэгцээний газар болгох хүч түрэмгийлсэн шийдвэрүүд нь бас л шүүхийн өмнө очоод буруутаж эхлээд байна. Учир нь өмнөх Засаг дарга нар нь аль хэдийн тушаал шийдвэрээрээ олгочихсон газрыг дараагийн дарга нар нь хүч түрэн цуцлах нь хууль, эрх зүйн хувьд боломжгүй юм.

Кэйс дурдая. Тухайлбал, С.Амарсайханы 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар “Нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн” гэсэн үндэслэлээр “Б” ХХК-ийн үйлчилгээний орон сууцны зориулалттай 840 м.кв газрын 00013923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн түүний дараа Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга болсны дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолоор Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард 14, 15 дугаар байрнуудын дундах тоглоомын талбайг нийтийн эдэлбэрийн газарт авч, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрт газраар тогтоосон газрын байршил, талбайн хэмжээ, хил заагийн солбицлыг баталсан байх юм.

Тэгвэл Б компанийн зүгээс "манай компанийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт оруулан шийдвэрлэсэн нь хууль бус" хэмээн шүүхэд хандсан байна. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэр хотын захиргааны талд гарсан ч давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/117 дугаар захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлж байсан аж. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хотын дарга С.Батболд уг газрыг олгосон байх юм.

Энэ мэтээр өмнөх дарга нар нь зөвшөөрлийг нь олгоод, дараагийнх нь цуцалж байдаг гаж тогтолцоо Монголд хаа сайгүй нүүрлээд байгаагийн тод жишээ эдгээр юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2022 09:40

Хотынхон яана даа

Зочин
Зочин
2 сар 12, 2022 09:40

Амарсайхан ер нь манай хотыг их самарчээ

Зочин
Зочин
2 сар 12, 2022 10:21

Буруу шийдвэр гарсан бол цуцлах нь зүйтэй

Зочин
Зочин
2 сар 13, 2022 12:57

Цэнгэлийн дээдийг эдлүүлж, цэцэг шиг энхрийлэгдсэн Цахиагийн Элбэгдоржийн буян оршитугай

Холбоотой мэдээ

Back to top button