ДЭЛХИЙНИЙГЭМ

Трамп: Одоо хүртэл Ким Жон Унтай холбоотой байдаг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп цаашид Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай харилцаа холбоогоо үргэлжлүүлж магадгүй хэмээн хамтрагч нартаа ярьсан талаар “Нью-Йорк Таймз” /Тhe New York Times/ сонины сэтгүүлч Мэгги Хаберманаас эш татан “Би-Би-Си” /BBC News/ мэдээллээ.

Дональд Трампын талаар ном хэвлүүлэхээр бэлтгэж буй сэтгүүлч Мэгги Хаберман хэлэхдээ, Ким Жон Ун нь АНУ-ын Ерөнхийлөгч асантай харилцаж байгаа цорын ганц гадаадын төрийн тэргүүн хэвээр байгааг онцолжээ. Гэсэн ч, эл мэдээлэл үнэн эсэхийг батлах боломжгүй тул худал ташаа зүйл байж магадгүй гэлээ.

“Дональд Трамп эл харилцаанд хэт “автсан” гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Харин хэрэг явдал бодит байдал дээрээ зөрүүтэй байх тохиолдол бий. Трампын өөирийнх нь ярьснаар тэрбээр Ким Жон Унтай бичгээр харилцаж, бас ярилцдаг гэдгээ хүмүүст хэлдэг” хэмээн Хаберман ярьсан байна.

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Ким Жон Ун удирдагчийн талаар олон удаа эерэгээр ярьж, түүнтэй хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Тиймдээ ч, тэд уулзалтаараа Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй хэмээн “Би-Би-Си” онцоллоо.

(Эх сурвалж: BBC News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 12, 2022 23:07

энэ Вайден хоцорсон яасан вэ

Холбоотой мэдээ

Back to top button