Нийгмийн

ХЭРГИЙН ГАЗАР: Том оврын гурван машин мөргөлдөж, хоёр хүний биеийн байдал хүнд байна

Төв аймгийн замд өнөөдөр /2019.09.11/ ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарсан. Ослын улмаас таван иргэн гэмтсэн. Хоёрынх нь биеийн байдал хүнд. Мөргөлдсөн автомашины тухайд хоёр том оврын машины дунд УАЗ фургон маркийн машин хавчуулагдаж, хоёр нь замын хажуу руу орсон. Холбогдох албаныхан хэргийн газар дээр ажиллаж байна ” гэлээ.

Пургонд зорчиж байсан иргэний хэлж буйгаар машин зогсож байх үед араас нь том оврын машин хурдтайгаар ирж мөргөсөн ба тормос нь ажиллагаагүй болсон. Манай машинд найман хүн зорчиж явснаас хоёрынх нь биеийн байдал хүнд байна гэх мэдээллийг өглөө.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button