Бээжингийн Өвлийн олимп-2022

Камилагийн эргэн тойронд...

Олимпын наадмын үеэр гарсан хамгийн дуулиантай мэдээлэл бол оросын олимпын хорооны тамирчин уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд дөрөвлөсөн элементүүдийг олимпын дэвжээнд анх удаа гүйцэтгэсэн ховорхон авьяасын эзэн Камила Валиева допингийн төрөлд багтах эм хэрэглэсэн гэх шуугиан юм.

Хоёрдугаарг сарын 08-ны өдрөөс эхлэн энэ мэдээллээр дэлхийн хэвлэл мэдээлэл өөр өөрийнхөөрөө шуугьж, спорт сонирхогчид асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээж байна. Дэлхийн хошой аварга олимпын мөнгөн медальт Евгений Медведева хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхдээ: “Орлого олох нь таны хувьд чухал гэдгийг ойлгож байна. Үүнийхээ төлөө худал мэдээлэл өгч болохыг ч би мэднэ. Гэхдээ энэ удаад та илүү тэвчээртэй байж албан ёсны мэдээг хүлээнэ үү. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна!” гэжээ.

Мөн 2014 оны олимпын аварга Татьяана Волосожар #НеПоверюНикогда гэсэн хаштаг хэрэглэж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд энэхүү хаштагийг ашигласан давалгаа Камилаг дэмжигчдийн хүрээнд сошиал орчинд хүчтэй өрнөж буй юм.

2022.02.11 өдөр Камила бэлтгэлдээ ирсэн бөгөөд энэ үеэрээ эхлэл позоо мартаж өлхөн хийдэг зарим элементүүд дээрээ унав. Сэтгэл зүйн хувьд асар дарамтанд байгаа нь хэнд ч тодорхой. Бэлтгэлийн дараа сэтгүүлчдийн хажуугаар өнгөрөхдөө нүүрээ юүдэнтэй цамцаараа халхлан өнгөрөхөд Английн Daily mail сонины сэтгүүлч допинг хэрэглэсэн эсэхийг асуусан нь олон нийтийн дургүйцлийг төрүүллээ. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков: "....Камила, нүүрээ бүү нуу, чи бол орос эмэгтэй, хаана ч бардам алхаж, хамгийн гол нь бүх зүйлийг хийж, ял...."гэж хэлсэн байна.

2021.02.12-ны өдөр бэлтгэлд ирэхдээ харьцангуй тайвширсан байгаа нь түүний инээмсэглэлээс харагдаж байлаа. Тэрбээр Анна Щербаковатай инээмсэглэн ярилцаж, дасгалжуулагч Этери Тутберидзе ч түүнийг тэврэн ярилцаж байсан нь багийн эв нэгдлийг харуулж байна гэж спорт сонирхогчид үзэж байна. Өөр бас нэг сонирхолтой мэдээлэл нь ISU 2023-2024 оны улиралд ОУ-ын тэмцээнд оролцох насыг 16, 2024-2025 оны улиралд 17 наснаас болгож өөрчилж магадгүй юм байна. Одоо бол 15 наснаас оролцож байгаа. Цаагуураа оросын тамирчдад цохилт өгөх үйлдэл ч байж болох... Эдгээр мэдээлэл давхацсан нь олны хардлагыг төрүүлж байна. Юутай ч ховорхон авьяастай охины цаашдын хувийн болоод спортын амжилтад сөргөөр нөлөөлөхгүй байх шийдвэр гараасай гэж хүснэ.

Ташрамд дурдахад дөрөвлөсөн эргэлтийг ОУ-ын тэмцээнд хамгийн анх 2002 онд Японы тамирчин Мики Андо хийхийг оролдож байсан. Харин ОХУ-ын тамирчин русский ракет (оросын пуужин) хочит Александра Трусова өсвөрийн тэмцээнд хамгийн анх амжилттай гүйцэтгэсэн. Харин насанд хүрэгчдийн хувьд 2019 оны дэлхийн аваргаар Казахстаны тамирчин Элизабета Турсынбаева дөрөвлөсөн сальхов эргэлтийг хамгийн анх амжилттай гүйцэтгэтгэсэн төдийгүй мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр мөн л Этери Тутберидзегийн багт дасгал сургуулилтаа хийдэг байсан билээ.

С.АРИУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-13 17:28

Бүх зүйлийг хийж ял. Ийм үг хэлдэг кремлийн хэвлэлийн �##�баны дарга байна шүү, допингоо хэрэглэж болноо л гэсэн үг, өөр ялахын тулд юу ч хамаагүй хий гэж дээ. Харамс�##�тай үг.

Зочин
Зочин
2022-02-13 18:16
Reply to  Зочин

Затарай ч тийм утгаар хэлээгүй байлгүй дээ. Үзүүлбэртэй нь холбож хэлсэн гэж ойлгосон.

ҮНЭН
ҮНЭН
2022-02-13 19:24

ОРОСУУДАД ИТГЭХ АРГА ДААНЧ БАЙХГҮЙ Л ДЭЭ

Зочин
Зочин
2022-02-14 12:12

Үнэн хэзээд ялна . Энэ охиныг бурхан өршөөнө , харин АНУ болон даган баясагчдын өдөөн хатг�##�т хэзээ нэгэн цагт тамд илгээгдэнэ ...

Холбоотой мэдээ

Back to top button