Бээжингийн Өвлийн олимп-2022

Этери Тутберидзегийн охин олимпд оролцож байна

Өчигдөр уран гулгалтын бүжгийн хосын төрөл эхэлсэн. Богино үзүүлбэрийн дараах байдлаар Францын алдартай хос Габриэла Пападикс Гийом Сизерон нар 90.83 оноо авч дэлхийн рекордыг шинэчлэн тэргүүлж эхлээд байна. Олимпын хорооны оросын тамирчин Викториа Синицина, Никита Кацалапов нар 88.85 оноогоор хоёрт бичигдэж 3,4-р байрт АНУ-ын тамирчид 5-р байранд оросын хос Александра Степанова, Иван Букин нар одоогоор жагсаж байна.

Олимпын хорооны оросын багийн гуравдахь хос болох Диана Девис Глеб Смолкин нар 2021 улиралд өсвөрөөс насан хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд улсын аваргын тэмцээндээ мөнгөн медаль хүртэж олимпд оролцох эрхээ авсан юм.

Диана Девисийн ээж нь ОХУ-ын алдарт дасгалжуулагч өнөө цагийн дэлхийн алдартай уран гулгалтын эмэгтэй тамирчдыг бэлтгэсэн Этери Тутберидзе юм. Бага насандаа уран сайхны сэлэлтээр хичээллэхийг хүсдэг байсан ч ээжтэйгээ байнга хамт байхын тулд уран гулгалтыг сонгожээ.

Хосуудын үндэсний аварга шалгаруулах тэмцээний үеэр үзүүлсэн үзүүлбэр

Диана өсвөр насандаа охидын ганцаарчилсан төрлөөр хичээллэж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй учраас бүжгийн төрлөөр хичээллэж эхэлсэн. Хэд хэдэн удаа хамтран гулгагчаа сольсны эцэст Глеб Смолкин тохирсон хос нь болж чадсан төдийгүй алдарт дасгалжуулагч Игорь Шпилбендийг дасгалжуулагчаараа сонгож АНУ-д очсон байдаг. Ингэснээрээ өсвөр үед чамгүй амжилтыг гаргаж богино хугацаанд чадваржсан. Тэрбээр бага насандаа антибиотик буруу хэрэглэснээс сонсголын чадвараа алдсан ч энэ нь түүний хүсэл зоригийг хааж чадаагүй юм. Сонсголын бэрхшээлтэй ч гэлээ хөгжмийн хамгийн нарийн мэдрэмж шаарддаг энэ төрлөөр маш богино хугацаанд амжилт үзүүлж чадсан билээ. 19 болон 22 настай энэхүү залуухан хос гулгагчдыг ирээдүйд өндөр амжилт гаргана хэмээн спорт сонирхогчид болон мэргэжилтнүүд үздэг.

С.АРИУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button