Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын хязгаарлалтыг цуцалж, хөрөнгө оруулагч, жуулчдыг хүлээж авахад бэлэн боллоо

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын нийт иргэд ээ,
Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, өнгөрсөн хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт 3-р тунд 52 хувь, 4-р тунд одоогийн байдлаар 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна.
Ингэснээр иргэн Та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн бүхий л хязгаарлалтууд өнөөдөр цуцлагдаж байна.
Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна.
Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юм аа.
Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа,
Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд Та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна.
Экспортын хэвийн байдлыг хангахын тулд хоёр хөрштэй хуурай замаар хиллэдэг боомтууд халдвар хамгааллын дэглэм гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр үлдэж байгааг хэлэх нь зүйтэй.
Хүндэт иргэд ээ,
Монгол Улс 2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд Улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа.
Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг Та бид хамтдаа даван туулж байна.
Цар тахал манай улсын хувьд төдийгүй дэлхий дахинд Дэлхийн II дайнаас хойш тулгараагүй хүндрэл бэрхшээл, шинэ сорилтыг учрууллаа.
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, харилцан уялдаатай,цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсаны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжиж байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын амаргүй шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, хамтран ажилласан иргэд, аж ахуйн нэгжүүддээ гүн талархал илэрхийлье.
Гэхдээ цар тахлын сорилт бүрэн дуусаагүй үргэлжилсээр байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжээ бууруулалгүйгээр вакциндаа идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа зүүж, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах Иргэний журамт үүргээ хариуцлагатай биелүүлнэ гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг нөхөж, эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар баримталсаар ирсэн байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно.
Хамтдаа хичээж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээж, цар тахлыг даван туулж, Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зай барихаа больсон. Гэтэл маск зүүхээ болиод удаж байна даа хүмүүс. Гараад хараач.
vaccine hamragdsan bol ireerei hamragdaagui baisan ch ireerei hahaha yu yarij bgaagaa meddeg bolowuu? odoo tegwel kovidiin huulia ch gsn tsutsalahiig shaardaj baina
Ээлжит эрээ цээргүй худ�##� хоосон амаар "шоудав"-аа. ккк Их гоё их мэдэгчийн дүрээр "бредээд биеийнхээ баглаа сайжруулж байгаад ккк
3-хан сая иргэнээ хмага�##�ж чадахгүй 2000-д хүнээ тэнгэрт з�##�чихаад ичихгүй гадаадын хөрөнгө оруулагч,жуулчидыг уриад эрүүл аюулгүй орчинд бат�##�гаатай байлгах юм гэнэ ээ.кк Гудамжинд явб�##� наад зах нь х�##�аасны хулгайчид,цаашилв�##� хууль хүчний нөхөд дарамт�##�ах гээд бүтэхгүй л дээ
За даа вакцины бүрэн тунг хатуу шаардах л хргтэй дээ
ogtsor
Хөл хориог бүрэн цуц�##�лаа. Төрийн өмчит зарим компаниуд хамаг хүмүүсээ цар тах�##� гээд сул зогсоогоод байгаа. Одоо ажилд минь оруулах байгаа.
Ковидын хуулиа яасан бол. Цар тахлын хязгаарл�##�таа цуц�##�сан бол ковидын хууль хэрэггүй болж хамт цуцлагдсан болов уу?
ЭНЭ ЯМАР ТНЭГ МАЛ ВЭ. ӨДӨР ТУТАМД 1000 ИЛҮҮГЭЭР ВИРҮСЭЭР ӨВЧЛӨГЧИД ИЛЭРЧ ХОНОГ ТУТАМД 3-5 ХҮН НАС БАРЖ БАЙХАД ШАР ТҮВШИН ГЭЖ УЛИАД БАЙХ ЮМАА. ИЙМ БАЙДЛЫГ ЧИНЬ ГАДААД ТАЛУУД МЭДНЭ. ЦЭРВЭЭД ОРЖ ИРЭХГҮЙ НЬ МЭДЭЭЖ. ТҮМНИЙГ БҮҮ ХУУРЧ ҮХЭЛ РҮҮ ТҮЛХЭЭД БАЙЛДАА. ЦӨӨН САР ТЭВЧЭЭД БАЙДЛЫГ НУХАЦТАЙ АЖИГЛААЧЭЭ.