УЛС ТӨР

Д.Оюунхорол гишүүн нөхрөө Хонконгийн консулаар томилуулахаар тохиролцоо хийсэн үү?

Улс төрийн хүрээнд Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулга гээд чухал асуудал хэлэлцээд тун завгүй өдрүүд өрнөж буй. Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцээд улс төрийн хөшигний ард албан тушаалын тохироо хийгдэж байгаа сурагтай. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн нөхрөө Хонконгийн ерөнхий консулаар томилуулахаар Ерөнхийлөгчтэй тохиролцсон гэх мэдээлэл байна.

Түүний нөхөр Г.Жаргалсайхан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газрыг байгуулахад Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар гарснаас хойш Д.Оюунхорол гишүүний нөхөр Г.Жаргалсайхан нь ажлаасаа чөлөөлөгдөж, одоо Гадаадын хөрөнгө оруулалтын судалгааны төвд ажилд орохоор зэхэж байгаа гэнэ.

Тэрбээр түр хугацаанд уг албан тушаалд ажиллаж байгаад Хонконгийн ерөнхий консулаар томилогдох тохироог хөшигний ард хийсэн гэсэн мэдээлэл байна.

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг өнгөрсөн долдугаар сард эгүүлэн татсан билээ. Тиймээс энэ суудал одоогоор эзгүй байгаа гэсэн үг юм.

Д.Оюунхорол гишүүний нөхөр Г.Жаргалсайхан нь өмнө нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг байсан бөгөөд сайд Д.Оюунхоролын “Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирлаар мөн ажиллаж байжээ. Түүнчлэн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-12 12:01

Мэргэжлээрээ ажиллаж байгаа хүнийг л тавьж, яахаараа ингэж хүн харлуулдаг байнаа.

зарла
зарла
2019-09-13 07:12
Reply to  Зочин

тѳрийн бясаа болсон гэр бүлүүдийн нэг. тѳрд ямарч үр ѳгѳѳж ѳгѳхгүй ѳѳрийн амьдр�##�аа тѳрѳл саданаараа бүглд бясаа маягаар сайжруулаад бдаг гэр бүлүүд монголд бий болсон

Zochin
Zochin
2019-09-12 12:04

Mundag beltgegdsen diplomat shuu! Amjilt husey

ochir
ochir
2019-09-12 12:04

ene jargalsaikhan chin ugasa diplomat hun shu de. bolj bval nuur ulaahgui mundag hun ochih yum bn

Манди
Манди
2019-09-12 12:25

Мэргэжлийн хүнийг нь тавьсанд баяртай байна. Сайн дипломатч хүн Жарг�##�сайхан

Зочин
Зочин
2019-09-12 20:31

Юнеско-д байхдаа Монголын өв соёлыг дэлхийн өвд бүртгүүлсэн гавьяатай хүн шүү. Таныг их хүндэлж явдаг, таньд ажлын амжилт хүсье.

zochin
zochin
2019-09-13 01:20

peeh dandaa pyldag garuudiin setgegdel uursdiinh n hun bichsen bn suganuu usnuud bugs doloogch

зарла
зарла
2019-09-13 07:12

тѳрийн бясаа болсон гэр бүлүүдийн нэг. тѳрд ямарч үр ѳгѳѳж ѳгѳхгүй ѳѳрийн амьдр�##�аа тѳрѳл саданаараа бүглд бясаа маягаар сайжруулаад бдаг гэр бүлүүд монголд бий болсон

Zochin
Zochin
2019-09-15 13:34

Ийм ичгүүргүй шударга бус юм байж болохгүй. Газар дээр нь хариуцлага тооцох хэрэгтэй тэгэж байж бу�####�д нь сургамж болохоор үр дүнтэй үйл ажиллагааг аа харуул !!!

Зочин
Зочин
2019-11-19 16:42

Mundag bolovsroltoi diplomat hun shuu, arai l oroh tomilogdoj bn. Jaahan batsaanuud urduur n orood yvaad bsan nudee Olson tomilgoo bainaa!

Холбоотой мэдээ

Back to top button