НийгмийнУЛС ТӨР

Люксембург дэх “Нэг настай монгол" оффшорчин: MCS-ийн Ж.Одыг 2019 онд төрсөн гэж бүртгэжээ

Хоёрдугаар сарын 8-нд “Organized Crime and Corruption Reporting Project” төслөөс Люксембургт бүртгэлтэй оффшор компаниудын мэдээлэлд анализ хийж, тэдний дунд хэд хэдэн насанд хүрээгүй хүүхэд хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа асуудлыг дэлгэсэн билээ.

Тус материалд, нэг настай монгол хүүхэд онцлогдсон нь ихээхэн анхаарал татсан юм. Түүнийг “Өмнийн говьд нүүрс олборлодог компанийн хувьцаа эзэмшигч” гэж тодотгосон байв. АТГ-аас эл асуудлыг шалгах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлээд буй.

Манай редакц уг мэдээллийн мөрөөр эрэн сурвалжилж, нүүрс олборлогч компани нь “Mongolian Coal Corporation”, “нэг настай” хувьцаа эзэмшигч нь Ж.Од болохыг тогтоолоо.


НЭГ. Ж.Оджаргал, Ж.Од нарын Люксембург дэх оффшор компани

Люксембургт бүртгэлтэй оффшор компани аль вэ?

Нүүрс олборлогч компанийн "Нэг настай" гэх хувьцаа эзэмшигчийг тогтоох сурвалжилгын хүрээнд “Mongolian Coal Corporation” компанийн мэдээллийг шалгасан юм.

Тодруулбал, Оффшор бүс болох Люксембург улсад бүртгэлтэй тус компанийн талаарх санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл бүхий 1167 хуудас материалтай танилцсан.

Энэ материал хамгийн сүүлд 2021 онд шинэчлэгдсэн байна. Үүнд “Энержи Ресурс” тус компанийн хувьцааны хамгийн багадаа 20 хувийг эзэмшдэг талаар дурдсан байгаа нь анхаарал татав.

"Энержи ресурс" ХХК-тай хэрхэн холбогдож байгаа вэ?

“Энержи ресурс” ХХК 2005 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд коксжих нүүрс олборлодог. Анх “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан, уул уурхайн салбарын толгой цохих, анхдагч компаниудын нэг.

Тэгвэл “Энержи ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2017 онд “Энержи ресурс корпораци” бүртгэгджээ. Харин “Энержи ресурс корпораци”-ийн улсын бүртгэлийг шүүж үзвэл Герман улсын гэх “Mongolian Coal Corporation” компани гарч ирж байгаа юм.

Тайлбар: "Энержи ресурс"-ийн хувьцаа эзэмшигчээр "Энержиресурс Корпораци" бүртгэлтэй байгаа нь.
Тайлбар: "Энержиресурс корпораци"-ийн хувьцаа эзэмшигчээр "Mongolian Coal Corporation" бүртгэлтэй байгаа нь.

Мэдээлэл шүүж үзвэл, 2014 онд “Mongolian Coal Corporation” нь БНХАУ-ын “Risun Mining” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсныг Хонг Конгийн хөрөнгийн биржээс зарлаж байжээ. Энэ мэдээлэл Монголын хэвлэлд “Энержи Ресурс”-ийн охин компани гэж мэдээлэгджээ.

"Энержи ресурс" анх “Mongolian Mining Corporation” нэрээр хөрөнгө босгосон байдаг.


ХОЁР: Ж.Одыг 2019.04.15-нд төрсөн гэж бүртгэжээ

Ж.Оджаргал, Ж.Од нар эл оффшор компанитай хэрхэн холбогдож байна вэ?

Бидний олж танилцсан 1167 хуудас бүхий, "Mongolian Coal Corporation" компанийн тухай материалд “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Оджаргал, түүний ах Ж.Од нарыг нэрлэсэн байна.

Тодруулах юм бол, хувьцаа эзэмшигчдийн тухай мэдээлэл агуулсан хэсэгт:

  • Жамбалжамцын Оджаргал, 1965.11.01-нд төрсөн. Хувьцааны 22.43 хувийг эзэмшдэг
  • Жамбалжамцын Од, 2019.04.15-нд төрсөн. Хувьцааны 12.07 хувийг эзэмшдэг
  • Готовын Батцэнгэл, 1972.09.24-нд төрсөн. “Mongolian Coal Corporation”-д хамаарал бүхий этгээд гэж тус тус бичсэн байна.
Тайлбар: Ж.Одыг 2019.04.15-нд төрсөн гэж бүртгэсэн байгаа нь.
Тайлбар: "Энержи ресурс"-ийн Гүйцэтгэх захирал "Mongolian Coal Corporation"-ий хамаарал бүхий этгээдээр бүртгэгдсэн байгаа нь.

Г.Батцэнгэл нь "Энержи ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал. Харин Ж.Оджаргал, Ж.Од нар нь "Энержи ресурс"-ийн хөрөнгө оруулагч "М-Си-Эс Холдинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид юм.

Мэдээлэлд цаашлаад Карлс Эвэлин. Ванэрбэргэн Хэнри. Хүүгэвэрф Фрэнсис Н. нарын есөн гадаад иргэний нэрийг дурджээ. Тэдний зарим нь нууц өмчлөгч хэлбэрээр бичигдсэн бол бусад нь "Хамаарал бүхий этгээд", "Нягтлан бодогч", "Бичиг хэргийн ажилтан" зэргээр дурдагдсан байна.

Ж.Одыг яагаад "Нэг настай" гэж олон улсын сэтгүүлчид мэдээлсэн бэ?

“Organized Crime and Corruption Reporting Project”  төслийнхний хувьд 2019 оны байдлаарх дата мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн тухайгаа бичсэн байсан.

Иймд Ж.Одын хувьцаа эзэмшигчийн мэдээлэлтэй танилцаад, 2019.04.14-нд төрсөн “Нэг настай хүүхэд” гэж мэдээлсэн дүр зураг харагдаж байна.

Бид төслийн эрэн сурвалжлан сэтгүүлчдийн багтай холбогдож, олж мэдсэн материалаа тулгалаа. Түүнчлэн Ж.Одын төрсөн огноо буруу бүртгэгдсэн байх боломжтой байгааг хариу мэдэгдээд байна.

Ж.Оджаргалын төрсөн ах Ж.Од нь 1964 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн. Иймд зөвхөн төрсөн он нь зөрүүтэй бүртгэгдсэн байна.


ГУРАВ: “Mongolian Coal Corporation” 2010 онд үүсгэн байгуулагдсан, 292 тэрбумын хөрөнгөтэй

“Mongolian Coal Corporation” 2010 оны наймдугаар сарын 20-нд Люксембургийн хууль тогтоомжийн дагуу Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани статустайгаар үүсгэн байгуулагджээ.

Тайлбар: "Mongolian Coal Corporation"-ий оффис Люксембург улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа нь.

Мөн “Mongolian Mining Corporation”-ий 2020.12.31-ний байдлаарх нийт хөрөнгийн хэмжээ 102,674,524 ам.доллар. Энэ нь валютын өнөөгийн ханшаар 292.6 тэрбум төгрөг болох юм. Гадаад хувьцаа эзэмшигчид нь Люксембургт өөр олон компаниудад зэрэг зэрэг хамааралтай байгааг энэ материалд нэг бүрчлэн дурджээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Монголын бизнесийн салбарын магнатууд болох Ж.Оджаргал, Ж.Од нар одоогоос 12 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан, Люксембургт бүртгэлтэй “Mongolian Coal Corporation” компанид хувьцаа эзэмшдэг нь үүгээр тодорхой боллоо. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ч нэр холбогдсон талаар дээр дурдсан.

Люксембург улсыг оффшор бүс гэж үздэг. Тус улсын хуулиар насанд хүрээгүй хүнийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэж болдог онцлогтой. Ж.Одын төрсөн огноо чухам яагаад 2019 онд гэж тэмдэглэгдсэн нь анхаарал татна.

Мөн бидний олж авсан дата мэдээлэлд Люксембургт бүртгэлтэй өөр олон монгол компаниуд дурдагдсан байсныг энд онцлон тэмдэглэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-15 08:32

Нэг настай монгол офшоряин хайгаад байсан. Гэтэл Од байжээ

Зочин
Зочин
2022-02-15 08:38

Өөө энэ чинь ээм си ээсийнхэн байсан юм уу

Зочин
Зочин
2022-02-15 08:39

Энержигийн с�##�ааа компани гэсэн юм уу

Хувьцаа эзэмшигч
Хувьцаа эзэмшигч
2022-02-15 11:20
Reply to  Зочин

Энэржи-н хувьцаа эзэмшигч компани. Магадгүй орлогоо татвараас зугта�##�гаж офшоордож угаадаг компани байж болно. Миний бодлоор. Компани угаасаа офшоор бүсэд бүртгэлтэй байна.

Зочин
Зочин
2022-02-15 09:12

zaza ingee l ideed bh yum bainl daa

Зочин
Зочин
2022-02-15 10:57
Reply to  Зочин

Yg yu ideed bn? Huviin company bizde? Chamd ymar hamaataiin?

Зочин
Зочин
2022-02-16 08:02
Reply to  Зочин

Газар доорх нүүрсийг чинь

Зочин
Зочин
2022-02-15 09:17

iim yuman deeree anharal handuuldag hun ATG d baidag yumuu ?

Зочин
Зочин
2022-02-15 09:25

Ер нь мөнгөтэй бол хаана ч булхай байдаг д юм байна ганцхан монголд биш

Хувьцаа эзэмшигч
Хувьцаа эзэмшигч
2022-02-15 11:22
Reply to  Зочин

Люксембург угаасаа манай улсад офшоор бүсээр тодорхойлогдсон байдаг. Монголын төрийн �##�баныхан интернет ухаж мэдэхгүй гэж дураараа загнаж байна,

Зочин
Зочин
2022-02-15 09:26

Mongold yer ni iim yumiig huudug ajil hiideg baiguulga bdagu yumu

Зочин
Зочин
2022-02-15 11:23
Reply to  Зочин

Хуулийг чинь хэдэн үе үеийн УИХ-хан сэглээд өөрчлөөд байна.

Зочин
Зочин
2022-02-15 09:29

Ingeed l olood medchih yumiig atg chadahgu bn gejuu

Зочин
Зочин
2022-02-15 09:33

Юү хэлэх гээд байгаа мэдээ юм бол, хүмүүс компаниа тэнд бүртгүүлж, тэгээд...

Зочин
Зочин
2022-02-16 08:03
Reply to  Зочин

Газар доорх нүүрсийг чинь үнэгүй зөөгөөд байна гэсэн үг

Зочин
Зочин
2022-02-15 11:24
Reply to  Зочин

Хөрөнгөтэй хэр нь өрөө төлдөггүй бололтой. Нэг банк лав энэ арлынх нь дээд шүүхэд матери�##� өгч байсан байна. 2016 онд.

Зочин
Зочин
2022-02-15 09:50

arai l yuma, ene humuus chne haanaas ingej bayajaad bgaan be, uneheer gutarch bn aa

Зочин
Зочин
2022-02-15 09:50

iim ulsad amidarmaargui bn

1. Улсын бүртгэлийн алдаа
1. Улсын бүртгэлийн алдаа
2022-02-15 11:07

Улсын бүртгэлд яагаад ААН нь иргэн гэж мөн Люксембург улсад бүртгэлтэй компани байхад Герман гэж буруу бүртгэсэн байна вэ ? Улсын бүртгэлд хавсаргасан матери�##�ыг нь шүүж ш�##�гах хэрэгтэй. Хэрэв бүртгэгч байцаагчийн �##�даа биш бол хавсаргасан цаасан баримт дээр үнэхээр ингэж бичсэн бол санаатай буруу мэдээлэл бүртгүүлсэн гэсэн үг.

Зочин
Зочин
2022-02-15 11:12

Улсын бүртгэл бүртгэхээсээ өмнө матери�##�ыг нь интернет ухаад ш�##�гаж байгаач. Офшоор бүс, зээлийн асууд�##�тай гээд зөндөө мэдээлэл гарч ирж байна. Бүртгэлийн мэдээлэл гарч ирж байна. түүнтэй таарах эсэхийг харах хэрэгтэй.

1. Ж.Одын төрсөн огноо
1. Ж.Одын төрсөн огноо
2022-02-15 11:11

Төрсөн огноо андуурч бичлээ бичлээ гэхэд 7 тооноос 5-ыг нь андуурч буруу бичихгүй. Санаатай худ�##� мэдээлэл бүртгүүлдэг хүн байна. Европчууд бол ажлаа андуурч хийхгүй. Албаар хуурамч мэдээлэл Л-д бүртгүүлсэн байна. Эсвэл Монголын т�##� үнэхээр ийм он сартай Ж.Од гэдэг хүүхэд төрсөн эсэхийг нягтлах. Өвөө/ аавын овгоор овголсон ач зээ өргөмөл хүүхэд бий эсэхийг ш�##�гах. Үнэхээр ийм хүүхэд оршин тогтнож буй эсэхийг эхлээд тогтоох.

2. 2016 онд банкны өр төлөхгүй шүүхдэлцэж байж
2. 2016 онд банкны өр төлөхгүй шүүхдэлцэж байж
2022-02-15 11:16

BNP Paribas Singapore банк уг компанийг шүүхэд өгч байжээ. https://www.offshorealert.com/tag/mongolian-coal-corporation-s-a-r-l/

2. 2016 онд банкны өр төлөхгүй шүүхдэлцэж байж
2. 2016 онд банкны өр төлөхгүй шүүхдэлцэж байж
2022-02-15 11:17

BNP Paribas Singapore банк уг компанийг шүүхэд өгч байжээ.

Зочин
Зочин
2022-02-15 11:29

Уг компани оршдог гэсэн бүртгэлтэй Grand Cayman ар�##� нь 2 Амэрик тивийн хоороонд Карибын тэнгист Куба улсын ойролцоо байна.

Зочин
Зочин
2022-02-15 11:34

Хаха 64 оны хүнийг 2019 оны 1 настай хүүхэд гээд жа�##� сэвцэн бнашд.

Зочин
Зочин
2022-02-15 11:35

Odiin huuhed yum bishuu kk

Зочин
Зочин
2022-02-15 11:37

монголын бүх баялаг эд нарых юмуу.нүүрс олборлохыгоо дөнгөөд байна.улсад байх нь ямар их ашигтайг 5 толгой харуулж байна

Зочин
Зочин
2022-02-15 11:42

Жирийн хүн ухахад л их мэдээлэл гарч ирж байна. АТГ ухаад олж байгаа байх гэж найдахаас. Бүр ... нь хүртэл ил байна.

DulamOd
DulamOd
2022-02-15 11:49
Reply to  Зочин

Jiriin hun chihshig setguulch hun bgzdee

Зочин
Зочин
2022-02-15 12:02
Reply to  DulamOd

Сэтгүүлчийг болон энэ мэдээллийг хэлээгүй өөрийгөө хэлж байна. Зөндөө л юм ил байна.

Maralmaa
Maralmaa
2022-02-15 11:51

Ashgui yg zuv olj surwaljilsan baina. Ingeed gargaad ireh heregtei.

Зочин
Зочин
2022-02-15 12:04

Energy Resources Corporation LLC A company with limited liability Mongolia

Energy Resources Rail LLC A company with limited liability Mongolia

Enrestechnology LLC A company with limited liability Mongolia

Gobi Road LLC A company with limited liability Mongolia

Mongolian Coal Corporation Limited A company with limited liability Hong Kong

Mongolian Coal Corporation S.à r.l. A private limited liability company Luxembourg

Tavan Tolgoi Airport LLC A company with limited liability Mongolia

Ukhaa Khudag Water Supply LLC A company with limited liability Mongolia

United Power LLC A company with limited liability Mongolia

Зочин
Зочин
2022-02-15 12:05

Mongolian Coal Corporation S.à r.l.

Company Number
B154474
Incorporation Date
27 July 2010 (over 11 years ago)
Company Type
Société à responsabilité limitée
Jurisdiction
Luxembourg
Registered Address

18-20, rue Gabriel Lippmann
L - 5365 Munsbach
Luxembourg

Registry Page
https://www.rcsl.lu/mjrcs/jsp/Display...

Энд Вашингтоны бичигт албан тушаалын нэрсэд Ж.Од
Энд Вашингтоны бичигт албан тушаалын нэрсэд Ж.Од
2022-02-15 12:08

The directors and executive officers of MMC are the following individuals.

Name Office

Odjargal Jambaljamts Executive Director and Chairman of the Board

Battsengel Gotov Executive Director and Chief Executive Officer

Gankhuyag Adilbish Non-Executive Director

Od Jambaljamts Non-Executive Director

Oyungerel Janchiv Non-Executive Director

Unenbat Jigjid Independent Non-Executive Director

Khashchuluun Chuluundorj Independent Non-Executive Director

Chan Tze Ching, Ignatius Independent Non-Executive Director

Oyunbat Lkhagvatsend Deputy Chief Executive Officer

Ulemj Baskhuu Chief Financial Officer

Baasandorj Tsogoo Chief Operating Officer

Uurtsaikh Dorjgotov Chief Legal Officer

Энд Вашингтоны бичигт албан тушаалын нэрсэд Ж.Од
Энд Вашингтоны бичигт албан тушаалын нэрсэд Ж.Од
2022-02-15 12:10

Od Jambaljamts Non-Executive Director гэжээ. С.Баярцогт энэ 2 яагаад мэдээллээ гадаадад очихоороо буруу өгсөн бэ ? С.Баярцогтын хувьд улс төрийн өндөр �##�бан туша�##�тан учраас зугтахаар.

Zochin
Zochin
2022-02-15 12:30

MCS ruu dairah eeljit dairalt l biz. Od iim yum hiih hun ogt bish.

Зочин
Зочин
2022-02-15 13:38

Эд нар ийм л хөгийн амьтад даа. ЭмСиЭс- ийнхэн

Bi ooroo
Bi ooroo
2022-02-15 14:53

2010 ond burtguulehdee 2019 ond torson huvitsaa ezemshigchtei baijee kkk

зочин
зочин
2022-02-15 16:23

ММС-ийг Люксембургт бүртгүүлсэн байна. Юу нь шинэ юм. Тавантолгойг 14 улстөрчид, бизнесийнхэн эзэмшиж байгаад 11 нь гараад МSC, Петровис, Шунхлай үлдсэн. Тэд Энержи ресурсыг байгуулж, Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгохдоо ММС гэсэн нэрээр босгож байсан. Юу нь шинэ юм. Тэр Ж.Одыг 1 настай хүүхэд гэж андуурсан нь л сонин юм биз чааваас

Last edited 2 Он Өмнө by зочин
Шалтгааныг нь мэдмээр бна
Шалтгааныг нь мэдмээр бна
2022-02-15 20:16
Reply to  зочин

андуураад байгаарай. Европ хүн шүү. Танай хууль ажил 2-оо мэддэггүй тэнэг төрийн �##�бат биш шүү.

Гадаадынхан хэзээ ч алдаа гаргахгүй
Гадаадынхан хэзээ ч алдаа гаргахгүй
2022-02-15 16:43

Өөрсдөө л төрсөн огноог ингэж өгсөн гэсэн үг. Улсын бүртгэлийн �##�даатай нэрээ зөвөөр өгөхөд засахгүй байсан. Ганц зураас засахгүй гэж гэдийдэг хүмүүс хүний төрсөн он сар заслаа юу ? Өөрсдөө л тийм бичиг баримт бүртгэл өгсөн гэсэн үг. Зорилго нь юу вэ гэдэг сонин.

Зочин
Зочин
2022-02-15 17:14

Манай баячуудын онигоо дуусашгүй

Зочин
Зочин
2022-02-15 19:15

Businessiinxen offshoretoi baixad yagaad boloxgui gej. Gexdee ene xudlaa medee gej bodoj baina.

Шалтгааныг нь мэдмээр бна
Шалтгааныг нь мэдмээр бна
2022-02-15 20:13
Reply to  Зочин

Өөрөөс нь асугаач! Яагаад ингэж бүртгүлсэн бэ ? Газрын баялаг ардтмий өмч бол асуулт асуух эрхтэй.

Зочин
Зочин
2022-02-15 20:09

Бүгдээрээ Хөгжлийн банкны хэргүүд дээрээ төвлөрөх нь зүйтэй шүү. Зориуд анхаарлыг өөр тийш нь MCS энэ тэр гээд ямар ч хамаагүй сэдэв рүү сэвэх гээд байна!!! MMC үзий гэвэл олон улсад хувьцаа гаргасан компани болохоор мэдээлэл нь бүгд байгаа даа, ойлгомжтой. Харин MCS хувьд гэвэл Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулж, олон хүнийг ажилтай амьдр�##�тай байлгаж байгаа компани шүү дээ. Монголд цөөхөн Компанийн засагл�##� сайтай шилдэг Групп компани гэдэгт би итгэдэг, з�##�уус өсөж хөгжихийг зорьж орохыг хүсдэг тийм л компани.

Зочин
Зочин
2022-02-15 21:45

Гоё бншдэээ!!! Нэг ч гсн монгол хүн ингээд явж байгаа нь. Өөрийн мөнчгөрөөрөө, хувийн бизнесээрээ монгол улсаа түүчээлж явахад нь манайхан хулгайч женкогоо өмөөрөөд мөөрөх вий дээ? Хөгжлийн банкны хулгай т�##� нь биш юмаа гэхэд 30% нь женко аашцан блээ шүү

т!______
т!______
2022-02-16 12:47
Reply to  Зочин

Газрын баялгаас өөр с�##�бараар ингэсэн бол юм хэлэхгүй. Газрын баялаг ард түмний өмч гээд хуулинд худлаа ч гэсэн заасан тул хутг�##�дах болно.

Зочин
Зочин
2022-02-16 05:15

Хлорын шохойг дэлхий даяар хэрэглэхээ больчоод бн.хлорын шохойн үлдэгдлүүдийг МОНГОЛ л т�##� бүрээс хамж авчирч цэвэрлэгээ энэ тэрд хэрэглэж бн.хлортод хордсон цэвэрлэгч нар улаан хоолой,нойр булчирхай, элэгний хорт хавдар тусаж үхэж бн.амьсг�##�ын замын эрхтний эдгэршгүй эмгэгийг авцгааж бн. Цэвэрлэгчүүд ковидоор илүүтэй хүнд өвдөж гас бардаг

Зочин
Зочин
2022-02-16 11:58

Энэ чинь бүхэлдээ зохион байгуул�##�ттай гэмт хэрэг юм биш үү?

Зочин
Зочин
2022-02-16 12:20

Угаасаа зохион байгуул�##�ттай хулгай луйвар л байна. Монгол улсын байг�##� сүйтгэж баяжаад баялагаар баяжан татвараас зугтааж улс цөлмөөд мөнгө угаадаг л систем бна. Улс дампууруулдаг ийм хулгайчуудыг ш�##�гах хэрэгтэй. Маш их хөрөнгө улсаас хулгайлж байна л гэсэн үг шүү дээ

Зочин
Зочин
2022-02-17 01:52

Huurhun huu bainaa sain aaw bolooroi

Холбоотой мэдээ

Back to top button