Хоёр жилийн өмнө алга болсон охиныг гэрийнх нь шатан доороос амьд оллоо

Дөрвөн настай охин хоёр жил гаруйн өмнө ор сураггүй алга болсон ч эсэн мэнд олдсон мэдээ байна. Охиныг Нью-Йоркийн Согертис хотын нэгэн байшингийн шатан дороос олсон талаар “NBC News” мэдээлжээ.
Охиныг хулгайлсан этгээдийг мөн олж илрүүлсэн аж. Пэйсли Шультис гэх охин алга болох үедээ дөрвөн настай байжээ. Түүнийг энэ долоо хоногийн даваа гараг /2022.02.14/-т цагдаа нар мэдээлэл авсны дараа олсон байна.
Цагдаа нар охиныг байшингийн хонгил доорх нууц жижиг өрөөнөөс олжээ.

Цагдаагийн офицер байшинг нэгжих явцад шатны дор хачирхалтай зүйл байгааг олж анзаарсан гэнэ. Шатны завсар луу гар чийдэн тусгахад хөнжил байгааг олж харсан аж. Ингээд офицер шатны хэд хэдэн гишгүүрийг шалгаснаар охиныг олжээ.

Охиныг алга болсон хэрэгт гурван ч хүнийг буруутгажээ. Шультисийн биеийн байдал сайн байгааг шинжилгээгээр тогтоосны дараа охиныг хууль ёсны асран хамгаалагчдад нь буцаан өгсөн аж.
Охиныг хайхад нэг цаг зарцуулсан ба гэрийн эзэд буюу охины эцэг, эх нь охиныг хаанаас олсон талаар мэдэхээс татгалзсан аж. Гэрийн эзэд 2019 онд охиныг сураггүй болсноос хойш огт хараагүй хэмээн цагдаа нарт мэдүүлжээ.
Охин алга болсон хэрэгт эцэг, эх нь гол буруутан хэмээн үзэж, хэргийг шалгаж эхэлжээ.
(Эх сурвалж: NBC News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар харгис амьтад вэ ? Эцэг эх нь. Жоохон хүүхдээ.
МЭДЭЭГЭЭ САЙН ОЙЛГОЖ, ЗӨВ ОРУУЛАХГҮЙ БОЛ БУРУУ ЗҮЙЛС ИХ БАЙНА ШҮҮ ДАХИН УНШИЖ ҮЗЭЭРЭЙ ОРЧУУЛАГЧАА.
Chadahaaraa l orchuullaa shde,uyn surtei uym