ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын төрийн Дум: Москва-Казань чиглэлийн автозамыг Монгол руу чиглүүлж, сунгах боломжтой

ОХУ-ын төрийн Думд болсон Засгийн газрын хуралдааны үеэр Москва-Казань чиглэлийн “М-12” хурдны авто замыг Монгол Улс руу чиглүүлж, сунгах санхүүжилтийн асуудлыг авч хэлэлцсэн ба энэ нь техникийн хувьд боломжтой хэмээн Шадар сайд Марат Хуснуллин мэдэгдлээ.

“3.5-4 жилийн дотор бид 1.6 мянган км хурдны зам барихаар төлөвлөсөн. Тиймээс цаашид Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавраар Екатеринбургаас Тюмень хүртэлх замыг өргөтгөх ажлыг аль хэдийн боловсруулж эхэлсэн. Бид ч бас зураг төслийг боловсруулж байна. Челябинскийн хувьд ч бас энэ жил эхлүүлнэ. Мөн цаашлаад бид Новосибирск болон Монгол Улс руу чиглэсэн үндсэн сүлжээний хүрээнд санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа юм. Техникийн хувьд ч боломж бололцоо байгаа гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн Шадар сайд Марат Хуснуллин онцоллоо.

Өмнө нь, 2021 оны арванхоёрдугаар сард Марат Хуснуллин “М-12” хурдны авто замыг Новосибирск хүртэл тэлж, Монгол Улс руу нэвтрүүлэх боломжтой хэмээн мэдэгдэж байсан.

ТӨСЛИЙН ТАЛААР

“М-12” хурдны авто замын төсөлд Москва хот, Владимир, Нижний Новгород мужууд,  Чуваш болон Татарстаны Бүгд Найрамдах Улсуудыг ОХУ-ын Европын хэсэгт орших хурдны зам буюу “М-11”, “Нева”, “М-3  Украйн”, “М-1 Беларусь”, “М-4 Дон” гэх өндөр хурдны замын сүлжээгээр холбосон 800 орчим км-ийн урттай өндөр хурдны зам барихаар тусгасан. Уг хурдын авто зам бол “Европ-Баруун Хятад” гэсэн олон улсын тээврийн маршрутын нэг хэсэг ба замыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Өмнө нь “Автодор” Төрийн Өмчит Компанийн хэвлэлийн алба мэдээлэхдээ, “М-12” хурдын авто замыг бүтээн байгуулалтад 622 тэрбум рубль зарцуулсан гэсэн юм.

2021 оны долдугаар сард Төв тойргийн авто замын ажлыг эхлүүлэх үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газар болон бүс нутгийн удирдлага, төлөөлөгчидтэй уулзан Москва-Казань-Екатеринбург чиглэлийн хурдны авто замыг Тюмень, Челябинск хүртэл сунгах асуудлыг хэлэлцсэн. “М-12” хурдны авто  замыг Тюмень, Челябинск хүртэл сунгаж, замыг дуусгах зардал 200-250 тэрбум рубль болно хэмээн Марат Хуснуллин оросын “Россия-24” телевизийн эфирээр мэдэгдэж байсан удаатай.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЧУКА
ЧУКА
2 сар 17, 2022 16:20

ashgui dee

Холбоотой мэдээ

Back to top button