Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

“Томчууд”-ын дайны золиос ба “Болор” мэт охин хятадын мөсөн дээр уналаа

Оросын шоу-бизнест өөрийн гэсэн өнгө төрх, стиль имижийг бүрдүүлж чадсан, шог хошин “мааз” яриагаараа алдартай Иван Ургант “ОРТ-1” телевизээр “Вечерний Ургант” буюу “Үдшийн Ургант” цэнгээнт нэвтрүүлэг хөтлөн явуулдаг.

Ургант энэ удаад Украйнд үүсэн нөхцөл байдал, бас Бээжингийн өвлийн олимпын тэнгэрт шинээр гялалзаж эхэлсэн 15 настай Камила Валиевагийн талаар өөрийн сэтгэгдлээ хувцаалцжээ.

Тэрбээр, “Хэрэв ОХУ Украйн руу “довтлох”-оор байгаа бол хугацааг нь хойшлуулах саналтай байна, яагаад гэвэл уран гулгалтын тамирчин Камила Валиева олимпын наадамдаа энхийн цагт амжиж оролцоосой гэж хүсэж байна” гэжээ. Мэдээж энэ бол наргиа. Наргиа наадам болгон хэлсэн үг ч гэлээ, хоорондоо ямар ч утга авцалдаагүй үг бол биш юм.  

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Британийн “The Sun” хэвлэлд, хоёрдугаар сарын 16-нд оросууд Украйн руу “дайран орно” гэжээ. АНУ болон түүний холбоотнуудын таамагласан “довтолгоо”-ны тов Иван Ургантад таалагдсангүй. Өөрийн шоу нэвтрүүлгийнхээ үеэр “ОРТ-1” телевизийн сувгаар “дайн”-ыг хойшлуулах санал дэвшүүлэв.

“Дайн хэзээ болно гэж. 16-нд юм уу. Энэ ч тун муу шүү. Учир нь, хоёрдугаар сарын 15-нд Камила Валиева богино хэмжээний үзүүлбэртэй. 16-нд нь дайнтай. Харин 17-нд тэр чөлөөт үзүүлбэр үзүүлнэ. Тэгэхээр Камила Валиева ид дайн эхэлсэн үеэр мөсөн дээр гулгах нь. Ерөөсөө дайнаа хойшлуулах юм уу. Дайн ямар олимп биш, цагийн хуваарийг нь өөрчлөөд хойшлуулж болно шүү дээ”

Улс төрийн “проблем”-аас үүдэлтэй Украйныг тойрсон асуудал урлаг спортыг ч бас зүгээр орхисонгүй. Уран гулгалтын тамирчин Камила Валиева гэх 15 настай мундаг охиныг хүртэл оролдлоо. Тодруулбал, ЗХУ-ын уран гулгалтын гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова Бээжингийн өвлийн олимпын багийн тэмцээний үеэр Украйны баг тамирчид Камила Валиеваг үзүүлбэрээ үзүүлсний дараа алга ташихаас татгалзсантай холбоотой дуулиан шуугианы талаар ярьсан юм. Үүнийг шинжээчид дүгнэхдээ, олимпод оролцож буй Украйны тамирчид улс төрчдийнхөө заавар захиасыг гүйцэтгэж байгаагийн илрэл гэжээ.

Камила Валиева үзүүлбэрээ үзүүлж дуусахад хэн хүнгүй бүгд л түүнд баяр хүргэж, “мундаг байлаа, чи чадлаа, браво” хэмээн халуун алга ташилт илгээсэн. Гэтэл, зөвхөн Украйны баг тамирчид л дүлий дүмбэ, таг дуугүй, алга ташсангүй. 

“Энэ бол хүмүүжилгүй байдал. Спорт бол улс төрөөс ангид байх ёстой зүйл. Би үнэхээр мэдэхгүй байна. Тэдэнд ерөнхий командлагч нь тушаал өгсөн, тэгээд тэд үүнийг биелүүлж байна”

Үүнийг Украйнчуудын “өшөө авалт” гэх ч хүн байгаа юм. Өвлийн олимпын нээлтийн ёслолын үеэр Украйны баг тамирчдыг төрийн далбаагаа барьсаар цэнгэлдэхийн талбайд гарч ирэх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нүдээ аньсан. Путины энэ байдал гадна, дотны хэвлэлийнхний хараанд өртөж, нэлээдгүй хэл ам дагуулсан. “Твиттер” хуудсанд украйнчууд голцуу хэрэглэгчид “Путин манай тамирчдыг хараад айсан, тэгээд ухаан алдчихлаа”, “Хэрвээ зуны олимп байсан бол түүнийг манай харваачид харвах байсан юм” гэх мэт ихэвчлэн сөрөг сэтгэгдэл олон нийтлэгдсэн.

Энэ мэтээр Украйны улс төрийн асуудал уран гулгалтын спортод хүртэл сөргөөр нөлөөлж, золиосонд нь ид өсөн дэвжих, авъяас юугаан гайхуулах 15-хан настай Татар гаралтай Камила Валиевагийн сэтгэлд сэв суулгаад авлаа. Камила Валиева өөртэй нь холбоотой мандсан хэргийн талаар ярихдаа, “Би сэтгэл зүйн хувьд маш их туйлдан ядарч байна” гэсэн юм. Дөнгөж 15-хан настай жаахан охины сэтгэл санааг ингэтлээ сэвтүүлсэн нь зуун хувь “томчууд”-ын буруу.

Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн 15 настай шавь Камила Валиевагийн уран гулгалтын спорт дахь карьерийн эхлэл /улс төрийн/ дарамт шахалтыг тэсвэрлэж чадсангүй. 2022 оны Бээжингийн өвлийн XXIV олимпын наадам түүний хувьд их л гунигтай дурсамж үлдээлээ.  

Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн тэмцээн жинхэнэ сенсацтай, сэтгэл өвтгөм болж өндөрлөлөө. Дэлхий нийт Камила Валиевагийн төлөө залбирч, бүр барууныхан хүртэл “Валиева гарцаагүй ялна” хэмээсэн өдрүүд ингээд ард хоцорч байна.

Олон Улсын Олимпын Хорооны далбаан дор оролцож буй ОХУ-ын уран гулгалтын бусад эмэгтэй тамирчдынх нь хувьд түүхэн үйл явдал тохиолоо. Түүхэнд анх удаа уран гулгалтын тамирчин Александра Трусова албан ёсны гараанд таван ч удаа дөрвөлсөн эргэлт хийсэн ч гэлээ алтан медалийн төлөөх тэмцээнд өөрийн орны өрсөлдөгч Анна Щербаковад ялагдлаа. Тамирчин Анна Щербакова аргагүй үнэхээр гайхалтай үзүүлбэр толилуулсан. Гэвч, тэдний багийн хамтрагч Тутберидзе болон хүн бүхний хайрыг татсан Камила Валиева санаанд оромгүй байдлаар бүтэлгүйтлээ.

Өдгөө 15 настай Камила Валиева ачаалал, сэтгэлзүйн дарамтыг тэсч чадсангүй. Тэр хятадын мөсөн дээр хальтиран уналаа. Энэ бол түүний буруу биш. Допингийн шуугиан дэгдсэн нь Камила Валиевагийн хүч тамирыг бүрмөсөн цуцаасан нь мэдээж. Сэтгэлээр унасан ч шүд зуун гүрийж, тэмцээнээ үргэлжлүүлсэн ч тэрбээр олимпын алтан медаль зүүх хувьгүй үлдлээ. Энэ бол 15 настай ид залуу тамирчны аймшигт эмгэнэлт түүх.

Сэтгэл зүйн хувьд 15 настай тамирчин охины хувьд хүнд сорилт, цохилт байв. Энэ бүхнийг даваад гараасай гэсэн хүн бүхний хүлээлтийг Камила Валиева даван туулж чадсангүй. Учир нь, тэрбээр асар их дарамт, шахалтыг өөртөө тээсэн.

Нутаг нэгт Александра Трусова, Анна Щербакова нарын гайхалтай чөлөөт үзүүлбэрийн яг дараа гарсан Камила Валиева сэтгэл санааны маш том дарамттайгаар мөсөн дээр гарсан юм. Эхний секундээс л хариуцлагын ачаа Камила Валиеваг дарсан нь илхэн байв. Өөртөө итгэлгүй байдал түүнээс анзаарагдсан. Үзүүлбэрт тэрбээр унав. Ингээд л тэр буцаах аргагүйгээр бүтэлгүйтсэн. Түүний нийт авсан оноо 224.09. “Болор” мэт охин ийнхүү “өндрөөс унав”. Гэсэн ч, тэр залуу байна. Түүнд сэтгэл зүйгээ засаж, илааршихад нь цаг хугацаа байна. Камила Валиева чи чадна!

(Эх сурвалж: Sport-Express; Twitter; YamalMedia; Championat)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-18 08:40

Ene ixin ya##a...ter bol baigaluas zayasan ugugdultei uran gulgagch.....ireeduin musnii xatan xaan.....15 nas iim daramtiig dabj gulgaj bgaa ni gaihamshig.........ter chadna......tengertee duuleh udrùud urd ni bgaa

Зочин
Зочин
2022-02-18 10:12

Спортыг улс төр болгосон Янкууд

Зочин
Зочин
2022-02-18 13:58

хөөрхий охин гэхдээ нас з�##�уу авьяас байхад дахиад л гарна дхх

Зочин
Зочин
2022-02-18 20:52
Reply to  Зочин

Эм андуурч уухгүй л бол асууд�##� байхгүй.

Zochin
Zochin
2022-02-19 01:02
Reply to  Зочин

Chi bas ohintoi l baihdaa

зочин
зочин
2022-02-18 17:33

Гайх�##�тай мөсний гүнж минь чамайг дэлхий нийтээрээ шайх�##�тай гэдгийг мэдэж байгаа болохоор чи ялсаааааан охин минь хүн төрөлхтөний зүрх сэтгэлт чи л ялсан чи л ялсан

Zochin
Zochin
2022-02-19 01:04
Reply to  зочин

Yas yass tsag hugatsaa gej yum bii ! Nugel nudeeree gej yum bii

Өнгөрснийг хэд ч яриад нэмэргүй. Хоцрогдсон юм яри
Өнгөрснийг хэд ч яриад нэмэргүй. Хоцрогдсон юм яри
2022-02-18 20:50

Олимпод өөр тамирчин ороогүй юм уу ? Хэргээ хүлээж өвөөгийнхөө стаканаас юм уусан хүний тухай яаж ч яриад юутай ч холбоод нэмэргүй. Сэдэв дууссан. Энэ охин ун�##�аа гээд Орос хохироогүй. Эхний 2 байр авсан гэсэн үүү ? Хохироогүй л байна. РОС. 2. П нүдээ аньсны дэргэд хэдэн тамирчин �##�га ташихгүй байх юу ч биш. Ойлгомжтой. Энэ бүгдээс хамгийн хэцүү хувь тавилантай нь Украйны тамирчид байх. Дайны айдас дунд тэмцээнд оролцох тэдэнд ч бас сэтгэл зүйн өндөр дарамт үзүүлж буй нь ойлгомжтой.

Zochin
Zochin
2022-02-19 01:05

Chi bas ohintoi hun shuu! Horvoo yaj ch ergee bilee

Zochin
Zochin
2022-02-19 01:01

4t orood sain l bainasht! Orsoldoj chadadgui muuhai yumnuud udahgui nugel ni nudeer ni garchnoo harj l baigaarai tsag hugatsaa gej yum bii shuu!!

Холбоотой мэдээ

Back to top button