Нэвтрүүлэгч С.Чимгээ “ток шоу” хөтөлнө

МҮОНТВ-ийн нэвтрүүлэгчийн албанаас Монгол телевиз рүү шилжин ажиллах болсон нэвтрүүлэгч С.Чимгээ өөрийн гэсэн ток шоутай болж байна. Монгол телевиз 10 жилийн ойн хүрээнд 10 шинэ нэвтрүүлгээр үзэгчдэдээ бэлэг барьж байгаа бөгөөд үүний нэг нь “Чимгээ шоу” байх аж.
Нэвтрүүлэгч С.Чимгээ нь өмнө мөн тус телевизийн бүтээл болох “Авьяаслаг Монголчууд” шоунд гурван жил дараалан шүүгчээр ажиллаж байсан туршлагатай. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ОХУ-д суралцаж, дараа нь СУИС-ийн жүжигчний ангид элсэн орж Дуучин С.Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин О.Гэрэлсүх, Н.Ариунболд буюу Бооёо, Ц.Батхуяг буюу Амбий, Б.Отгонбат, П.Баярхүү, загвар өмсөгч том н.Байгаль зэрэг алдар хүндтэй урлагийн зүтгэлтнүүдтэй нэгэн ангид суралцаж байжээ.
Түүний хөтлөх шинэ шоу нэвтрүүлэг 2019 оны 11 дүгээр сараас ням гараг бүр Монгол телевизээр үзэгчдэд хүрэх аж.
Т.САНТ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.