СПОРТ

Жүдогийнхны жудгаас, хариуцлагаа хүлээж буй ухамсраас нь үлгэрлэе

Монголын жүдо бөхийн холбооныхонд төдийгүй жүдочиддоо, жүдогийн спортод хайртай, монголчууд бид.  Тэд бидний хайр, хүндлэлийг яаж ингэж их татна вэ. Энэ жил ДАШТ-ээс ганцхан медаль хүртлээ, хариуцлага алдлаа гээд МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрсдийн хүсэлтээр ажлаа өгч байхад хүндлэлгүй, хайрлалгүй яах вэ. Хариуцлагаа ухамсарлаж, монгол түмнийхээ итгэлийг дааж яваа нь тэдний амжилтын үндэс ч байж мэднэ.

Үнэндээ жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өгөх хэмжээний хариуцлага алдаж, алдаа гаргаагүй. Энэ жил монгол жүдочид ДАШТ-д тааруу амжилт гаргасан нь үнэн ч дасгалжуулагч нарт хариуцлага тооцох хэмжээнийх яавч биш. Жүдогийнхон 2017 онд ДАШТ-ээс зургаан медаль хүртэн, сүүлийн зургаан жилийн ДАШТ-ээс медалийн буухиа таслаагүй. Тэгээд бүр “Лондон-2012”-оос мөнгө, хүрэл, Риогийн дэвжээнээс Монголын хоёрхон медалийн нэгийг хүртсэн дээ. За, тэгээд Азийн АШТ, гран при, “Их дуулга”-д гаргасан амжилт нь нэлээд жин дарна. Энэ бол том үзүүлэлт, шигшээгийн дасгалжуулагчид сайн ажилласны баталгаа.

Дуу нэгтэйгээр хариуцага хүлээн, ажлаа өгдөг ийм жишиг холбоо байтугай байгууллага Монголд хэд байгаа бол. Албан тушаал, дарга гэх сэтэрний төлөө үхэн хатан тэмцэж, дээрээ доороо оролцох нь улам ихэссэн шүү дээ.

Нэг нь ийм санал тавихад “За, бид алдаа гаргасаан. Ажлаа өгье” гээд бүгд зөвшөөрсөнд нь алга ташъя. Жүдогийнхон атгасан гар мэт эв нэгдэлтэй, санаа нэгтэй байгаагийнх нь илрэл. Тэгээд бүр МҮОНРТ-ээр дамжуулан монгол түмнээсээ албан ёсоор уучлалт гуйн, мэхийсэнд талархъя. Үнэндээ ингэж алдаагаа ухамсарлан, хариуцлага хүлээсэн тохиолдол Монголын спортын түүхэнд байтугай манай улсын түүхэнд хуруу дарам. МБЧХ-г тухайн үед удирдаж байсан Д.Дагвадорж тэргүүтэй эрхмүүд Риогийн олимпын дараа монгол ард түмнээсээ уучлалт гуйн, мэхийж байсан удаатай.

ЖДҮ зэрэг томоохон сангаас их хэмжээний мөнгө завшсан, татвараа нуусан, хууль бусаар тендер авсан, лиценз эзэмшсэн, албан тушаалаа урвуулан ашигласныг нь хуулийн байгууллага тогтоосон улс төрчийн, төрийн түшээдийн жишээ олон. Гэтэл тэдний нэг нь ч монгол түмнээсээ уучлалт гуйх нь бүү хэл “Миний буруу” гээд буруугаа хүлээсэн бил үү. Тэдэнд ийм ухамсар байгаа эсэх нь эргэлзээтэй. Улаан цайм албан тушаалаа урвуулан ашиглаж эхнэртээ, дүүдээ зээл авч өгч, олон хүний бизнесээ өргөжүүлэх, амьдралаа дээшлүүлэх боломжийг нь хаачихаад “Би мэдээгүй” гэж мэлзэж байгаа нь ч бий. Тэгснийг нь бүр хуулийн байгууллага тогтоочихоод байхад шүү дээ.

Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан хээл хахууль авч, бүр түүнийгээ оймсондоо нууж яваад баригдахад МХЕГ-ын дарга нь ган гэж ганц удаа юм дуугарсан бил үү.

Эр хүн болж, эх орныхоо төлөө зүтгэчихээд ирье гээд цэрэгт явсан хүү нь бусдын буруугаас болж амиа алдахад харьяа яамных нь сайд эцэг эхээс нь уучлалт гуйдаг бил үү.

Арван сар тээн, аав, ээж боллоо гээд баярлаж суухад нь хариуцлага алдан үрийг эндээчихээд “Миний буруу” гээд тухайн эмч, эсвэл эмнэлгийн дарга, мөн харьяа яамных нь сайд уучлалт гуйдаг бил үү, арьсаа хамгаалаад л өнгөрсөн.

Ер нь улс төр гэлтгүй бусад салбарт гарсан алдаа, дутагдлын талаар бичвэл цаг нэлээд орно. Хаа хаанаа хариуцага хүлээж сурах хэрэгтэйг, ингэж болдогийг жүдогийнхон сануулав. Тэдний алдааны дэргэд жүдогийнх юу ч биш. Бүр амжилт гаргаагүй тамирчдынхаа өмнөөс “Бидний буруу” гээд ажлаа өгсөн нь барархмаар, үлгэрлэмээр. Олонх хүн буруугаа бусад руу тохон, хариуцлагаас аль болох зугтдаг болсон өнөө цагт жүдочид хонгилын үзүүрт гэрэл асаалаа. Үүгээр жүдогийнхон Монголын спортод төдийгүй Монгол Улсад шинэ жишиг тогтоолоо. Бүх салбарынхан тэднээс суралцаасай, үлгэрлээсэй.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-09-12 12:16

Mongold judogoos oor bolj baigaa yum alga daaa...

Зочин
Зочин
2019-09-12 13:14

Нөгөө нэг их ЖУДАГ ярьдаг үндэсний бөхийн холбоо үүнээс сураасай. Үндэсний бөхчүүд үндэсний шившиг

Нохойн оцгоруудаа
Нохойн оцгоруудаа
2019-09-13 14:46

Манай дээд дарга нар нууц амрагтайгаа яв�##�даж бгаад эхнэртээ гардуулсан ч буруугаа хүлээж чаддаггүй гүргэрүүд юм чинь өчнөөн авлига нтр авчихаад юү ч блоогүй юм шг гүриих аргагүй шүдээ. Сурсан занг сураар боохгүй ээ гж...

Холбоотой мэдээ

Back to top button